М-Си-Эс гэх нэгэн том айл 20 гаруй жилийн хугацаанд үндэсний хэмжээний хувийн хэвшлийн томоохон групп болон өргөжиж, хөгжсөн бөгөөд өнөөдөр тэд инженеринг дэд бүтэц, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, харилцаа холбоо, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа гэсэн бизнесийн таван салбарт үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй охин компанитай томоохон байгууллага болжээ.
1. Анх 1993 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй М-Си-Эс компани байгуулагджээ.
2. Өнөөдрийн М-Си-Эс холдинг компанийг удирдан чиглүүлж буй хүн бол Ж.Оджаргал юм. Тус компанийг үүсгэн байгуулагч түүнийг жинхэнэ бизнесмен хүн гэж ярьдаг.
3. Тэд хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан эрчим хүчний салбарт зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.
4. Оюуны хөрөнгө оруулалтаар бизнесийн гараагаа эхэлсэн уг компани дөрвөн жилийн дараа гэхэд санхүүгийн хувьд харьцангуй чадавхижиж 1997 онд өөрсдийн хөрөнгөөр Интерпресс хэвлэлийн компанийг байгуулан үйл ажиллагаагаа өргөтгөжээ.
5. Мөн ондоо тавилгын худалдааны Анун, компьютер, тоног төхөөрөмж борлуулалтын М-Си-Эс Электроникс компаниудыг байгуулж тухайн үед Монголын зах зээлд эрэлт ихтэй ч нийлүүлэлт дутмаг байсан бараа бүтээгдэхүүнүүдийг импортлох болжээ.
6. Түүнчлэн өргөн хэрэглээний барааны зах зээлд дэлхийд алдартай “Procter & Gamble”-ийн бараа бүтээгдэхүүнийг дотоодод нийлүүлэх “Анунгоо” компанийг байгуулсан.
7. 1998 онд Спирт Бал Бурам компанид хөрөнгө оруулж үйлдвэрлэлийн салбарт хөл тавив.
8. Уг үйлдвэрт дэвшилтэт техник технологи нэвтрүүлснээр улсын төсөвт жилдээ 1.5 тэрбум орчим төгрөгийн татвар, шимтгэл төлдөг байсан бол 2008 он гэхэд 31.5 тэрбум төгрөгийн татвар төлдөг үндэсний томоохон үйлдвэрлэгч болон өсч хөгжжээ.
10. 2005 онд Гоёо үйлдвэр М-Си-Эс Группын бүрэлдэхүүнд нэгдэж мал аж ахуйн түүхий эд, ноос, ноолуураар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж эхэлсэн.
11. Мөн Сингапурын "Asiа Pacific Breweries” компанитай хамтран 2007 онд Тайгер шар айргийн үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулснаар импортыг орлох бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлсэн.
12. Мөн барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөл тавьснаар өнөөдрийн М-Си-Эс Пропертийз Холдинг компанийн үндэс суурь тавигджээ.
13. Ухаа Худаг аж үйлдвэрийн цогцолборын суурь тавигдаж улмаар 2010 оны 10 дугаар сард Энержи Ресурс компани нь "Мongolian Mining Corporation" нэрээр Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр үндэсний компаниудаас анхлан хувьцаагаа амжилттай гаргасан.
14. 2011 онд Ухаа худаг аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд Монгол инженерүүдийн ур ухаан, оюуны хүчээр боссон анхны цахилгаан станц, анхны нүүрс баяжуулах үйлдвэр болон ус хангамжийн систем, хүнд даацын авто зам зэрэг бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэж ашиглалтанд оруулсан.
15. Одоогийн байдлаар М-Си-Эс компани бизнесийн үйл ажиллагаагаа уул уурхай, нийгэмд чиглэсэн төслүүд, өргөн хэрэглээний бараа, үл хөдлөх хөрөнгө, инженер дэд бүтэц, мэдээлэл харилцаа холбоо гэсэн үндсэн чиглэлүүдэд явуулж байна.
16. М-Си-Эс групп нь нийт 8100 ажилчин албан хаагчид ажиллаж байна.
17. Тус групп бол Монголын хамгийн томоохон татвар төлөгч аж ахуй нэгж юм. Тодруулбал 2010 онд117.8 тэрбум, 2011 онд 201.3 тэрбум, 2012 онд 288.9 тэрбум, 2013 онд 208 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлсэн мэдээлэл байдаг.
18. Тус группын мэдэлд 20 гаруй охин компани ажиллаж байна.
19. Манай улсын томоохон баялаг бүтээгч компани бол яах аргагүй М-Си-Эс.
20. Хамгийн сүүлд тус группын хөрөнгө оруулалттай Энержи Ресурс компани Тавантолгойн орд газарт хөрөнгө оруулалт хийхээр шалгараад байгаа.
21. М-Си-Эс группын үүсгэн байгуулагч Ж.Оджаргал нь 1993 онд хувиараа бизнес эрхлэхээр ажлаасаа гарч, эрчим хүчний консалтинг чиглэлээр орон нутгийн зөвлөх үйлчилгээ эхэлж, хөдөө аж ахуйн салбарт тооцоо судалгаа хийдэг байв.
22. MCS гэдэг нь "Mongolian consulting servive" гэсэн үгийн товчлол бөгөөд зөвлөх үйлчилгээний чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж байсантай холбоотой.
23. М-Си-Эс группын хувьцааны 75 хувийг Хятадын тал эзэмшдэг гэсэн яриа нэг хэсэг гардаг байсан ч түүнд нь ах, дүүс бүрэн няцаат хийж чадсан юм.
24. М-Си-Эс группийн ерөнхийлөгчөөр Ж.Оджаргалын ах Ж.Од ажилладаг. Ж.Од харилцааны мэргэжилтэн бөгөөд АНУ-ын Вашингтон дахь Монголын элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн.
Сэтгэгдэл (26)