Өнгөрсөн жилийн сүүлээс эхлэн их аварга Д.Дагвадоржтой хэвлэл болон МҮОХ-ны хурлаар халз тулалдаж байгаа Д.Загдсүрэнгийн тухай 24 баримтыг та бүхэнд хүргэж байна. Тэрээр МҮОХ-ны өмч хөрөнгийг шамжигдуулсан хэргээр шүүхээс ялын тогтоол хүртэл сонсож явсан юм. Гэвч Монголын олимпын замналд тэрээр сайн ч, муу ч гэсэн өөрийн мөрийг үлдээсэн нэгэн билээ. Д.Загдсүрэн нь МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалыг 10 гаруй жил хашиж яваа нэгэн юм.
1. Д.Загдсүрэн нь 1958 онд төрсөн бөгөөд багаасаа эрдэм номын мөр хөөсөн нэгэн.
2. Тэрээр Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат юм.
3. Д.Загдсүрэн нь Монголын үндэсний олимпын хороог 2001 оноос хойш тасралтгүй тэргүүлж байгаа бөгөөд 14 жилийн хугацааг нэгэнт ардаа үджээ.
4. Тэрээр эмч мэргэжилтэй бөгөөд Анагаах ухааны дунд болон дээд сургуулийг төссөн. Спортын эмч мэргэжилтэй.
5. Д.Загдсүрэн нь анх спортын төв ордонд эмчийн албан тушаалыг хашиж байжээ.
6. Тэрээр 1999 онд анх МҮОХ-той холбогдсон. Тухайн үедээ МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хариуцаж байсан.
7. Тэрээр УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэгийг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байлаа.
8. Сүүлийн үед Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж тэргүүтэй зарим спортын холбооныхон түүнийг нэн даруй огцрохыг удаа дараалан шаардаж байгаа.
9. Түүнийг эсрэг тэмцэж байгаа эрхмүүд Д.Загдсүрэнг огцруулж өгөхийг Ерөнхийлөгчөөс хүссэн. Үүнийгээ илэрхийлсэн ил захидал хүргүүлсэн.
10. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь эрх мэдлээ ашиглан их хэмжээний мөнгө завшсан, төрийн өмч шамшигдуулсан хэргээр энэ оны нэгдүгээр сард шүүхээс ял сонсч байсан.
11. Гэсэн ч Өршөөлийн хуульд хамрагдан хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм.
12. Монгол улсын “Анагаах ухааны гавьяат ажилтан” цолтой, спортын эмнэлгийн шинжлэх ухааны доктор.
13. Азийн олимпийн зөвлөл (OCA), Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC)-ны “Гавьяаны одон” шагналтай.
14. Тэрбээр Монголын спортын эмнэлгийн холбоо, Монголын паралимпийн хороог тус тус удирдаж байсан
15. МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалыг хашихаас гадна 2011 онд Монголын хүндийг өргөлтийн холбоог тэргүүлэх болсон.
16. Тэрээр хэрэгт холбогдсон байхдаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичиж байсан.
17. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан.
18. Их аварга хэлэхдээ “Би албан тушаалын амбиц хөөж ийм зүйл яриагүй. Олон улсад монголын нэр хүндийг сэвтүүлж байгаа хүн МҮОХ-г тэргүүлэх ёсгүй. Загдсүрэнг энэ суудлаас буусан цагт санаа амарна” гэсэн. Хоёр эрхмийн тэмцэл улам ширүүсэж байгаа.
19. МҮОХ-ны сүүлийн арван хэдэн жилийн түүхэнд олсон бүхий л ололт амжилтыг түүнтэй холбож үзэх хэрэгтэй. Хэдийгээр муу зүйл нь сайнаасаа давуу сонсогдож байгаа ч гэсэн. Түүнийг үед л Монгол улс олимпын аварга, хос медалтан, тив дэлхийн аваргуудтай болсон. Ямартаа ч энэ цаг үед тэр МҮОХ-г толгойлж байсан нь үнэн.
20. Өнгөрсөн оны сүүлээр МҮОХ хуралдаж Ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн асуудлыг хэлэлцсэн. МҮОХ-ны бүх гишүүдийн 96,9 хувийн саналаар Д.Загдсүрэнд итгэл үзүүлж, үргэлжлүүлэн ажиллахыг нь дэмжсэн.
21. Д.Загдсүрэнг хэрэгт холбогдуулан АТГ-д матсан хэргийг түүний ойрын нэгэн хийсэн гэх мэдээлэл байдаг. Гэвч энэ нь батлагдаагүй мэдээлэл юм.
22. Тэрээр “Хэрэв та өндөр болохыг хүсвэл зөвлөмж”, “Хэрэв турахыг хүсвэл зөвлөмж” зэрэг номуудын 1990-ээд оны сүүлээр хэвлүүлж байжээ.
23. Тэрээр энэ хугацаанд бие тамир спорттой холбоотой чамгүй олон ном бичсэн байна.
24. 1998 онд АУИС-ийн эрдмийн зөвлөлд “Монголын тамирчдын ажиллах чадвар, морфофизиологийн зарим үзүүлэлт” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан нь тухай үедээ ихээхэн сонирхолтой сэдэв байсан гэдэг.

Сэтгэгдэл (6)