"Алтан бөмбөрцөг" наадмын шилдгээр шалгарсан "Boyhood" киноны тухай 24 баримтыг хүргэж байна.
1. "Boyhood" нь Ричард Линклейтерийн найруулсан хүний амьдралыг он, оноор нь харуулсан кино юм.
2. Тус киноны зургийг 2002 оны тавдугаар сараас 2013 он хүртэл 11 жилийн турш авч, дуусгасан байна. Энэхүү бүтээлд бяцхан хөвгүүн ба түүний эгч хоёрын хүүхэд үеэс эхлээд нас бие гүйцэх хүртэл бүх түүхийг өгүүлнэ.
3. Ричардын бүтээл 2014 оны долдугаар сарын 11-нд театруудад нээлтээ хийж, 64 дэх удаагийн Берлиний кино наадамд хүчтэй өрсөлдсөн юм.
4. Мөн "Алтан бөмбөрцөг" наадмын таван төрөлд нэр дэвшиж, шилдэг кино, найруулагч, эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртлээ.
5. Найруулагч Ричард Линклейтер "Би энэ бүтээлээ цаг хугацаа улирах тусам хувьсөн өөрчлөгдөж байгаа гэдгээ анзаардаггүй хэрнээ үр хүүхдийнхээ төлөө бүхнийг хийдэг эцэг эхчүүд, ертөнцийг хамтдаа туулж буй бүх гэр бүлд зориулахыг хүссэн. Эцэстээ хүн бүхэн л алдаа гаргадаг. Хэн ч төгс биш шүү дээ" хэмээн ярьжээ.
6. 165 минут үргэлжлэх энэ кино 2,4 сая долларын өртгөөр бүтэж, 43,4 сая долларын орлого олжээ.
7.
"Boyhood" киног дуусаагүй зохиолоос сэдэвлэн бүтээж эхэлсэн нь
сонирхолтой. Тиймээс ч кинонд гол баатруудын хувийн туршлага орсон
үзэгдлүүд ч байгаа гэнэ. Гэхдээ үйл явдлын чиг шугам, гол санааг
алдагдуулаагүй юм.
8. Киноны гол дүр Масон хүүгийн дүрийг жүжигчин Элан Колтрейн бүтээжээ. Өдгөө 19 настай жүжигчин маань амьдралынхаа 12 жилийг кинонд мөнхөлнө гэж зүүдлээгүй ч байжээ. "Анх 12 жил кино зураг авна гэж сонсоод бүтэшгүй санаа гэж бодож байлаа" хэмээн Элан дурсчээ.
9. Элан Колтрейн кино зураг авалтанд зориулж, төрөлх Техас мужийнхаа Аустин хотод гэрээрээ суралцдаг байжээ. Харин кинон дээрх Масон хүүгийн дүр нь нийтийн сургуульд явж буйгаар гардаг.
10. Нэг хүнийг гол цөмөө болгон, бие болоод сэтгэл зүйн өөрчлөлтийг харуулж чадсанаараа "Boyhood"кино онцлогтой.
11. Кино анхандаа The Twelve-Year Project, The Twelve-Year Movie зэрэг өөр нэртэй байсан. 2013 оны дундуур зураг авалт дуусахад "12 жилийн боолчлол" нэртэй кино гарч, утгын хувьд ижил төстэй санагдахуйц байсан учир нэрээ "Boyhood" болгон өөрчилжээ.
12. Энэхүү бүтээл нь кино шүүмжлэгчдээс 100 хувь гэсэн үнэлгээ авчээ.
13. "Sight & Sound" хэмээх олон улсын сэтгүүлд энэхүү бүтээлийг 112 шүүмжлэгчийн саналыг үндэслэн 2014 оны шилдгээр нэрлэсэн байна.
14. "Гардиан" сонин сүүлийн 10 жилд гарсан хамгийн шилдэг кинонуудын нэг гэж зарласан байна.
15. "Boyhood" кино Оскарын наадамд хүчтэй өрсөлдөгч байх нь тодорхой болжээ.
16. Кинонд найруулагч Ричардын төрсөн охин Лорелей Масоны эгч Сэмийн дүрийг бүтээжээ.
17. Жирийн нэгэн Америк гэр бүлийн бодит түүх үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байна. Масоны эцэг Хоук хөгжмийн бизнес хөөж, шинэ эхнэр хайж байгаад эцэстээ гэр бүлтэйгээ эргэн нэгдэж байгаа тухай кинонд өгүүлдэг.
19. Хэдэн жил өнгөрсөн ч хамаагүй киногоо дуусгах нь Ричардын гол зорилго байжээ. Тиймээс Ричард "Хэрэв намайг үхчихвэл энэ киног үргэлжлүүлэн хийж, заавал дуусгаарай" хэмээн багийнхандаа захиж байжээ.
20. Киноны продюсер Кэтлин Сазерленд "Энэ кино Эланы амьдралд яаж нөлөөлсөн бэ? гэж хэн ч асуудаггүй. Бодит амьдрал дээр Элан найруулагч Ричардын нөлөөгөөр их өөр хүн болж төлөвшсөн" хэмээн ярьжээ.
21. Үзэгчдийг уйлуулж, догдлуулсан уг кино нийт ашиг орлогоороо "Box Office"-т 19-р байранд бичигдэж байна.
22. Хэнд ч тохиолдох хүүхэд насны үйл явдлын өрнөлийг өөр ямар ч кинотой харьцуулашгүйгээр хөндөж чадсан уг кино шинэ жүжигчдийг таниулж чаджээ. Тухайлбал, жүжигчин Патрисиа Аркетте "Алтан бөмбөрцөг" наадмаас шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин номинацид тэргүүлсэн байна.
23. "IFC филм" компани 2015 оны нэгдүгээр сараас эхлэн киногоо DVD хувилбараар худалдаалж эхэллээ.
24. Ричард "Эланы амьдралд ирээдүйд юу тохиолдохыг мэдэхгүй байна. Тэгэхээр киногоо цаашид үргэлжлүүлэх төлөвлөгөө одоохондоо алга" хэмээн ярьжээ.

18. Жүжигчид энэхүү бүтээлээ "хүний амьдралын урсан өнгөрч буй цаг хугацааны фото түүх" гэж тодорхойлов.

Сэтгэгдэл (1)