Хамт амьдарч байсан найз
охиноо харгис хэрцгийгээр зодож амь насанд нь хүрсэн гэж нийгмийг
цочроож байсан ч, алаагүй гэдэг нь тогтоогдсон Г.Алтанхүүгийн хэргийн
тухай 24 баримтыг хүргэж байна.
1. 48 цаг зодоод найз охиноо хөнөөсөн гэх өгүүлбрийг сонсоод л хүмүүс хэний тухай ярьж байгааг мэдэх биз ээ. Яахын аргагүй сенсаацтай, шуугиантай, аймшигтай мэдээлэл. Г.Алтанхүүгийн хэрэг.
2. Хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр гарсан.
3. Г.Алтанхүү тухайн өдрөөс хойш 1.2 жил гаруй саатуулагдаж байгаад саяхан ял авсан.
4. Түүний ар гэр нь бэл бэнчин сайтай. Хуульч нарын баг ч ажиллуулж байгаа гэдгийг тухайн үед эх сурвалжууд мэдээлж байсан.
5. Гэвч Ерөнхийлөгчийн хүртэл анхаарал тавьсан уг ноцтой хэрэгт ямар нэг мафан орж зүрхлэхгүй байх гэсэн хүмүүс их байгаа юм.
6. Талийгаач Цэдэн-Иш, Г.Алтанхүү хоёрт гэрлэлтийн баталгаа байгаагүй. Найз залуу найз охин гэдгээр хамт амьдарч байсан.
7. Харин Г.Алтанхүүгийн хувьд өмнө нь гэр бүл зохиож байсан бөгөөд нэг хүүхэдтэй эхнэрээсээ салж байсан гэдэг.
8. Талийгаачийн хувьд Г.Алтанхүүтэй танилцаад 4 сар гаруй хамтран амьдарсан гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байгаа юм.
9. Ц-г нас барсаны дараа хэрэг дээр ажиллаж байсан нэгэн шинжээч талийгаачийн ар гэрийнхэнд яахын аргагүй гадны нөлөөтэй нас барсан гэж хэлж байсан ч бусад шинжээчдийн зүгээс гадны нөлөөгүй гэсээр өдийг хүрсэн.
10. Тиймээс хохирогчийн өмгөөлөгч, ар гэрийнхэн прокурорт гомдол гаргаж шинжээч эмч нарт хэрэг үүсгэж байсан. Гэвч тэдгээр эмч нарын хэрэг аль шатандаа яваа нь тодорхойгүй байгаа.
11. Ингээд анхан шатны шүүх хурал хойшилж, нэмэлт мөрдөн байцаалтад буцсаар жил дамнасны дараа хэдхэн хоногийн өмнө шийдвэрээ гаргасан.
12. Г.Алтанхүүгийн өмгөөлөгчдийн хувьд нэртэй өмгөөлөгчид байсан. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэг дээр өмгөөлөл үзүүлж байсан Г.Оюунцэцэг гэх мэт.
13. Харин талийгаач Цэдэн-Ишийн хэрэгт стратегийн өмгөөлөл үзүүлж эцсээ хүртэл хэргийн үнэн мөнийг олж хуульчдыг баг хүртэл ажлуулахаа мэдэгдсэн М.Ичинноров хуульч нам жим болсон юм.
14. Улсын яллагч түүнд 13 жилийн хорих ял төлөвлөж байв. Мөн шинжээчийн дөрвөн удаагийн дүгнэлтээр Г.Алтанхүү нь талийгаачийг мохоо зүйл ашиглан зодож, хөнгөн зэргийн гэмтэл, биед нь хөхрөлт, няцралт учруулж байсныг тогтоосон ч удалгүй талийгаачийн амиа алдах болсон шалтгааныг талийгаач архины хордлого буюу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний цочмог үрэвсэл, цөсний цоргын гэмтлийн улмаас амь насаа алдсан гэж үзсэн юм.
15. Харин Цэдэн-Ишийн ар гэрийнхэн сүүлд гарсан шүүхийн шийдвэртэй хэзээ ч санал нийлэхгүй гэдгээ мэдэгдэж, дахин давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн.
16. Өөрөөр хэлбэл, Г.Алтанхүүг анхан шатны шүүхээс талийгаачийн биед хөнгөн гэмтэл учруулсан, тэр нь үхэлд хүргэх шалтгаан болоогүй гэж үзэж гурван жил ялалсантай санал нийлэхгүй гэсэн үг.
17. Монгол хүмүүс талийгаачаа нутаглуулчихаад эргэж шарилыг нь хөнддөггүй. Гэтэл талийгаачийн ар гэрийнхэн дахин задлан шинжилгээнд оруулахын тулд шарилыг нь хүртэл хөндсөн гэдэг.
18. Г.Алтанхүү шүүх хурлын үеэр “Та бүгдээс уучлал гуйж байна”. “Би хүн алах үйлдэл хийгээгүй. Би ийм ял үүрэх ёсгүй” гэдэг л зүйл хэлж байсан гэдэг.
19. Гэхдээ зодож, гэмтээж байснаа хүлээн зөвшөөрдөг. Г.Алтанхүүгийн хувьд төрсөн дүү нь “Хит” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан Бурмаа аж.
20. Бурмаагийн хувьд тухайн үед ахыгаа өмөөрч цахим ертөнцөөр санал бодлоо илэрхийлээд зогсохгүй, нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлрүү дайрч орж түйвээж байсан талаар ч хэвлэлүүд онцолж байв.
21. Юутай ч Г.Алтанхүү түүнийг хэд хэдэн удаа зодож байсан гэдгийг хууль хяналтынхан тогтоосон.
22. Магадгүй түүнд зодуулсанаасаа болоод эмнэлэгт очиж чадахгүй хэвтсээр ийн харамсалтай байдлаар амиа алдсан байх гэсэн хардлага ч урган гарч ирж байгаа юм.
23. Гэхдээ асар олон хүний хараанд байсан, чих тавьж байсан, улсын тэргүүн нь хүртэл анхаарал тавьж байсан уг хэрэг олон арван нотлох баримттайгаар шийдэгдсэн байх гэж зарим хүмүүс үзэж байгаа юм.

24. Дашрамд хэлэхэд, хэрэг гарсаны дараа
Г.Алтанхүү Польш улсруу гарахаар виз даруулсан байсныг цагдаагийн
байгууллагаас эх сурвалжуудад мэдээлсэн гэдэг.
24tsag.mn
Сэтгэгдэл (28)