43 насандаа Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэгийн
цуутай эхнэр О.Байгалийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. 1990-иэд онд Хүүхэд залуучуудын театрын жүжигчнээр ажиллаж байсан.
2. Тэрбээр АНУ-д гоо сайхны чиглэлээр бүрэн мэргэшсэн.
3. “Байгаль” салоны эзэн. Тус салон анх 2003 оны зургадугаар сард 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байснаа бодвол богино хугацаанд хөл дээрээ босож үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн.
4. Түүний нөхөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд эхнэрийнхээ салонд хааяа орж массаж хийлгэх дуртай.
5. Хатагтай О.Байгаль гоо сайхны салоны эзэн болохоор ч тэрүү гоо сайхны бүтээгдэхүүнд харьцангуй их мөнгө зарцуулдаг гэдэг.
6. “Монгол туургатны мисс” тэмцээнээс шагнал гардаж, загварын ертөнцөд хөл тавьсан. Нэгэн үе загварын тайзыг чимж байсан.
7. О.Байгалийг топ модель хэмээн эндүүрдэг хүн цөөнгүй. Гэвч тэрбээр 1998 онд хүртсэн “Шилдэг загвар өмсөгч”, 2001 оны “Монголын сайхан бүсгүй” хэмээх өргөмжлөлөөс өөр шагналгүйгээр загварын тайзнаас буусан билээ.
8. Нэртэй улстөрчийн гэргий болсноор мэргэжлээсээ хөндийрсөн тэрбээр энэ сонголтоо өөрөө хийсэн гэдэг.
9. 1990-иэд оны залуусыг шуугиулсан “Шүтээн”, “Газар шороо”, “Догшин хутагтын сахиус” зэрэг хэд хэдэн кинонд сайхан төрхөө үлдээж чадсан азтай эмэгтэй.
10. Хамгийн сүүлд зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Шүүдэр” продакшны дэлгэцийн хоёр дахь бүтээл болох “Улаан пальто”-д гол дүр бүтээсэн.
11. Төрийн түшээдийн арын албыг найдвартай хамгаалж байдаг тэрбээр хатагтай нарын уулзалтаар хамгийн сайхан биетэй эмэгтэйгээр тодорсон.
12. О.Байгаль нэгэн үе гэр бүлийн хамт Америкт амьдарч байсан.
13. “Америк стил мэдэхүү?”: Тэрбээр нэгэн хотхонд орох санал дэвшүүлээд байраа үзэж явахдаа, “Та нар америк стил мэдэх үү? Гал тогоо, том өрөө нийлсэн том заалтай байх шаардлагатайгаас гадна унтлагын өрөөний обой гал улаан өнгөтэй байх ёстой шүү” хэмээн зарлигдсан нь түүний Америк стил заагч хэмээн хочлоход хүргэсэн.
14. Ч.Сайханбилэгийнх Америк стилээр 12 дугаар сарын 1-нд ёолкоо засдаг бөгөөд тэдний гэр бүлийн хувьд зул сарын баярын өдрүүд их л удаан үргэлжилдэг гэнэ.
15. Амлалт: О.Байгаль өөрийн нөхөр болох Ч.Сайханбилэгийнхээ талаар тэр бүр ам нээгээд байдаггүй нэгэн. Үүнийгээ ч бататгаж “Нөхөр бид хоёр хэн хэн нь, хэн нэгэнд, хэн хэнийхээ тухай ярихгүй байя гэж тохирсон юм” хэмээж байсан.
16. Ч.Сайханбилэгийнх гэдэг айл тавуулаа. Хоёр охин, нэг хүүтэй. Тэд гэрлээд 23 жил болж байгаа гэдэг.
17. Парламентын хамгийн загварлаг хосоор Ч.Сайханбилэг, О.Байгаль нар жил бүр тодордог гэхэд болно. Цаашдаа ч тийм байх биз.
18. Түүний хувьд топ модель Б.Одгэрэл, мисс Ч.Мичидмаа нартай дотно нөхөрлөдөг.
19. Цэнхэр тэнгэрийг бэлгэддэг цэнхэр өнгөнд дуртай. Тиймээс ч цэнхэр өнгийн дээл, цэнхэр өнгийн гоёлыг ёслолын хувцсандаа сонгох нь элбэг.
20. Саяхан Д.Сосорбарам гавьяаттай тоглосон киноных нь "эротик" зураг эргэн дурсагдаж багагүй шуугиан тарьсан.
21. Гэвч үүнд Ч.Сайханбилэг сайд эмзэглээгүй гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлж байсан. Бүр тодруулбал, “Би эхнэрийгээ эзэмшсэн мэргэжлийнх нь хувьд нүцгэлэх, үнсэлцэх, өөр бусад юу байдаг юм тэр жүжигчнийх нь хийдэг хамгийн хязгаарын юмнууд дээр ч хориг тавьж байгаагүй” гэв.
22. Гэхдээ түүний хувьд дөнгөж суугаад залуу халуун байхад хүн л юм чинь хүндээр хүлээж авах тиймэрхүү үеүд байсан гэдгээ ч нуугаагүй юм.
23. Дархлаа суусан гэр бүл. Ч.Сайханбилэг ч, О.Байгаль ч янз бүрийн хүмүүстэй нэр холбогдож, хов живэнд орооцолддог. Гэвч тэд үүнийг тоож, асуудал гаргадаггүй дархлаатай гэр бүл гэдгээ олон нийтэд онцолсон.
24. Хааяахан топ модель Э.Одгэрэлтэй хөтлөлцөн, сонгодог урлаг, хошин шогийн тоглолт үзэхээс өөрөөр олны өмнө бараг гарахаа больсон “титэмгүй топ” гэр бүлээрээ, найз нөхдөөрөө гоёдог.

24tsag.mn
Сэтгэгдэл (78)