
1. Балбарын Мэдрээ. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараагаас нэр нь олон нийтийн дунд идэвхтэй сонсогдох болсон тэрбээр Төв аймгийн Өнжүүл сумын уугуул хүн.
2. Уугуул нутаг Төв аймгийнх ч Улаанбаатарт өссөн тэрбээр Нийслэлийн 14-р сургуулийг төгсчээ.
3. ЗХУ-ын Харьков хотын Инженер-Эдийн засгийн дээд сургуульд суралцаж төгссөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй.
4. Мэдрээ гэх нэрийн үндэс нь мэдэр, мэдрэх гэсэн утгатай.
5. Түүний эхнэр химич мэргэжилтэй. Хүү, охин хоёртой.
6. Б.Мэдрээгийн хүү М.Мөнхөө нь Бриджпортын их сургуулийн бизнесийн удирдлагын магистарт суралцаж төгссөн.
7. Хөгжмийн зохиолч Г.Бирваа бол түүний хадам аав.

9. Худалдаа хөгжлийн банкийг тэрбээр 1990 онд Д.Сүх-Эрдэнэ, Н.Золжаргал нартай хамтран байгуулж байжээ.
10. 2002-2006 онд “Гурван бар кредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал, 2006-2007 онд Капитрон банкны Гүйцэтгэх захирал, 2009-2011 оноос Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч, 2011 оноос Дэд Ерөнхийлөгчийн албыг тус тус хашиж байна. Харин 2007 оноос Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
11. Банк санхүүгийн салбарт 28 жил ажиллаж байгаа.
12. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг хэлэх дуртай. Мөн “Эрүүлээр харж, эрүүлээр сэтгэ” гэдэг үгийн утга агуулгыг их таашаадаг.
13. Ном унших хоббитой. Номын санд нь төрөл бүрийн номууд байдгаас тэрбээр “БРИТАННИКА” толь бичгийг илүү онцолдог байна.
14. Америкийн Жим Коллинзын бичсэн “Сайнаас агууд дэвшихүй” гэдэг нэртэй менежментийн чиглэлийн номыг редакторлож байсан.
15. Чөлөөт цагаараа алхах болон хөлбөмбөгийн тоглолт үзэх хоббитой.
16. Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор 2010 онд шагнагдсан. Банк, санхүүгийн тэргүүний ажилтан цолтой. Монголын Банкны Холбооны Хаш Эрдэнийн одонтой.
17. Парламентын засаглалтай гэсэн атлаа төрийн тэргүүнээ бүх нийтээр сонгодог. УИХ-ын гишүүн хүн сайд болдог. Сайд болсон парламентч нь бусад гишүүнийхээ үгэнд ордоггүй. Мөн сонгуулийн тогтолцоогоо болон цахилгааны станц нүүрсний орд газарт байгуулах бодлогыг шийдчихвэл Монгол орон хөгжлийн зөв замдаа орно гэж тэрбээр үздэг.
18. Эдийн засаг болон даатгалын салбарт Японтой харилцах харилцааг гүнзгийрүүлэгчдийн нэг.
19. Ардчилсан хувьсгалын эхэн үеэс тэрбээр АН-тай холбогджээ.
20. Тэрбээр тус намын МҮДН фракцийн гишүүн юм. Хэрвээ тэр УИХ-д орж ирвэл МҮДН фракц хүчээ зузаатгах нь дамжиггүй.

22. “MoneyGram”, Орон сууцны зээлийн бүтээгдэхүүн, анхны АТМ-ы үйлчилгээг анхлан Монголд нэвтрүүлснээс гадна банкны нэр хүндээ барьцаалан Сингапур болон Лондонгийн хөрөнгийн бирж дээр 175 сая ам.долларын бонд гаргаснаас эхлээд салбартаа хувьсгал хийсэн анхдагчдын нэг нь тэр юм.
23. Өмнөх жилийн хавар УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас нь хөөх тухай асуудал яригдах үед түүний нэр мөн давхар дуулдаж байв. Өчигдөр ч мөн адил Р.Бурмааг “давхар дээл”-ийг эсэргүүцэн УИХ-ын гишүүнээсээ татгалзах үед дахин түүний нэр яригдаж эхэллээ. Учир нь тэрбээр 2012 оны сонгуульд АН-ын намын нэрээр нэр дэвшиж байв. Тэрбээр жагсаалтын 11-т эрэмбэлэгдсэн юм. Түүний өмнө УИХ-ын гишүүн Р.Бурмаа байсан бөгөөд түүнийг гишүүнээсээ татгалзвал Б.Мэдрээ парламентад орж ирэх ёстой юм.
24. Нэр нь хичнээн яригдсан ч УИХ-д орж ирж чадалгүй хаалганы гадна яваа хүнийг Б.Мэдрээ гэж олон нийт ярьдаг.
24tsag.mn
Сэтгэгдэл (32)