Английн шигшээ болон Ливерпүүл клубын
шилдэг хагас хамгаалагч Стивен Жеррард энэ улиралыг дуусгаад
“Энфиелд”-ийг орхино гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр энэ хэлэхдээ
"Өөрийн клубээ орхих шийдвэр гаргана гэдэг надад үнэхээр хэцүү байлаа.
Гэхдээ энэ бол миний гэр бүл болон клубтэй холбоотой бүх хүмүүсийн аль
алинд нь тустай зүйл гэж би бодож байна. Би үргэлжлүүлэн тоглоно” гэсэн
юм.
Ливерпүүл клубын домогт ахлагч Стивен Жерардын энэ клубтэй холбогдсон 26 жилийнхээ каррерийг ийнхүү өндөрлүүлэхээр болжээ. Түүний гэрээ энэ зун дуусгавар болох бөгөөд түүнийг авахын тулд олон ТОП багууд өрсөлдөх нь ойлгомжтой. Харин Жеррард өөрөө “Би Ливерпүүлтэй өрсөлдөх ямар ч багт очихгүй” гэж мэдэгдсэн юм. Ингээд Улаануудыг орхихоор болсон ахлагч Стивен Жеррардын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Ливерпүүл болон Английн шигшээн ахлагч Стивен Жорж Жеррард нь 1980 оны тавдугаар сарын 30-нд энэ хорвоод мэндэлжээ.
2. Английн баруун хойд нутаг Мерсисайдын Вистон тосгонд төрж, өсч хүмүүжсэн Жерард тосгоны өсвөрийн багт тоглодог скаут нэгэн байв.
3. Сургуулийн сурагч байх үедээ Манчестер Юнайтедийн өсвөрийн багийн сонгон шалгаруулах сорилд орохоор бүртгүүлж байжээ. Манчестер Юнайтед бол Ливерпүүлийн заналт өрсөлдөгч билээ.
4. 1987 оноос Ливерпүүлийн өсвөрийн багт тоглож байсан тэрээр 1997 оны арваннэгдүгээр сарын 5-нд мэргэжлийн тамирчны анхны гарааны гэрээгээ байгуулсан. Анхны гараа нь 1998 оны арваннэгдүгээр сарын 29-нд Блэкберн Роверс клубтэй тоглоход сүүлийн минутанд баруун жигүүрийн хамгаалалтын байрлалд сэлгээгээр гарч байсан тоглолт байжээ.
5. 1999-00 оны улирлын туршид Реднапптай хослон тоглох болж улмаар Эвертон клубтэй хийсэн дербид Робби Фавлерийг орлож Шэффилд Вэднэсдэй клубийг 4-1 харьцаагаар ялсан тоглолтонд анхны гоолоо оруулсан байдаг.
6. Хэдийгээр тоглолтын форм сайжирч байсан ч багийн эмч Ханс-Вилгелм Мюллер-Волфарт биеийн өсөлтийн хурдац хэт их ачаалалтай байгаагаас шалтгаалж асуудал үүсч болзошгүй хэмээн санаа зовж байлаа. Учир нь тэр өмнө нь цавины гэмтэлээ анагаахын тулд дөрвөн цуврал мэс засал хийлгэж байсантай холбоотой. Байдал буруугаар эргэвэл Жеррард хэзээ ч хөлбөмбөг тоглохгүй болох эрсдэлтэй байлаа.
7. 2000-2001 оны улиралд Ливерпүүл Лигийн цом, Английн Хөлбөмбөгийн холбооны цом, УЕФА-гийн цом төлөөх тэмцээнд тус тус түрүүлэхэд Жеррард арван гоолыг хийсэн байлаа.
8. 2003 онд Сами Хуупиаг явсаны дараа дасгалжуулагч Жерар Улье багийн ахлагчаар Жеррардыг томилж, тэр багийн гол ачааг үүрэх боллоо.
9. Жеррард Челси рүү шилжих талаархи яриа дэгдэж эхэлсэн тэр үед багийг дасгалжуулахаар ирсэн Испани мэргэжилтэн Рафа Бэнитиз 20 сая паундаар гэрээг шинэчлэн байгуулж Ливерпүүлд үлдээж чадсан юм.
10. Бэртлээс эргэн ирсэний дараахан Аваргуудын лигийн хэсгийн Олимпиакос клубтэй хийсэн тоглолтонд төгсгөлийн минутанд гоолдож хасагдах шатны тоглолтонд шалгарч үлдэв.
11. Тэр Ливерпүүлд амин чухал шийдвэрлэх гоолыг тоглолт болгонд оруулдаг хэдий ч 2005 оны хоёрдугаар сарын 27-нд Лигийн цомын аваргын төлөөх Челситэй хийсэн тоглолтонд авто гоол хийж 3-2 харьцаагаар багаа ялагдалд хүргэсэн удаа бий.
12. 2005 оны Аваргуудын лигийн аваргын төлөөх Милантай хийсэн тоглолтын 54 дэх минутанд багийн анхны гоолыг оруулж тоглолтын тооны харьцааг 3-1 болгож хожигдолтой эвлэрсэн багийн тоглогчид болон хөгжөөн дэмжигчдээ илт сэргээж, улмаар энэ эрчээрээ тоглосоор 3-3 харьцаагаар өндөрлөж Ливерпүүл финалтаар цомын эзэн болсон.
13. Тухайн жилдээ багийн ахлагч УЕФА-гийн Оны шилдэг клубын тоглогчийн шагналын эзэн болсон түүхтэй.
14. 2008 оны дөрөвдүгээр сарын 13-нд Премьер лигийн 300 дахь тоглолтоо хийж Блэкберн Роверсийн хаалганд нээлтийн гоолыг хийсэн байна.
15. Европын клубын тэмцээний 100 дахь гараа нь Ливерпүүл 4-0 харьцаагаар Испанийн эзэн хааны Реал Мадрид клубийг буулган авсан тоглолт юм.
16. 2000 оны тавдугаар сарын 31-нд Украйны шигшээ багтай хийсэн тоглолт түүний олон улсын анхны гараа байв. Евро-2000 тэмцээнд оролцох Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдаж тоглосон нь тэр байлаа.
17. 2002 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтын тоглолтын Германы шигшээ багийг 5-1 харьцаагаар бут ниргэсэн түүхэн тоглолтонд 25 метрийн зайнаас хаалттай цохилтоос оруулсан гоол нь шигшээ багтаа оруулсан анхны гоол байсан ажээ.
18. 2006 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хасагдах шатанд Португалийн шигшээ багттай тоглож үндсэн цагт тэнцэж улмаар финалт цохиход багийн анд Лампартын хамт пиналтыгаа алдаж багаа хөөдсөн түүхтэй.
19. Жеррардын шигшээ багийн 79 дахь тоглолт 2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний Америкийн Нэгдсэн Улсын шигшээ багтай хийсэн тоглолт байлаа. Уг тоглолтонд тэр багийн цорын ганц гоолыг оруулсан.
20. Жеррард Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн дэд ахлагч, багийн түлхүүр тоглогчийн нэг юм.
21. 2005-06 оны улиралд 53 тоглолтонд оролцож 23 гоол хийж Ливерпүүлийн Жон Барнесаас хойшхи анх удаа Английн Хөлбөмбөгийн холбооны Оны шилдэг тоглогчоор шалгарсан юм.
22. Стивен Жеррард болон Ливерпүүлийн клубын хөгжөөн дэмжигчид Хиллсборогийн эмгэнэлт явдлаас хойш хэзээ ч Анлийн “САН” сонинг уншиж байгаагүй. Учир нь 96 хөгжөөн дэмжигчид амь үрэгдсэн уг үйл явдлын талаар “САН” сонин худал мэдээлэл тараасан байдаг. Тэр ч бүү хэл тус Ливерпүүл хотынхон бараг бүгдээрээ уг сонинд тааламжгүй ханддаг.
23. Уг эмгэнэлт явдлын үеэр нас барсан хөгжөөн дэмжигчдээс хамгийн бага нь Жон-Пол Жилхули байлаа. Тэр бол Жеррардын үеэл бөгөөд түүнийг хөлбөмбөгт тэр тусмаа Ливерпүүлд хайртай болгоход хамгийн их нөлөөлсөн нэгэн юм.
24. Түүний эхнэрийг Алекс Кюрран гэдэг бөгөөд хосууд өдгөө гурван охинтойгоо амьдарч байна.Ливерпүүл клубын домогт ахлагч Стивен Жерардын энэ клубтэй холбогдсон 26 жилийнхээ каррерийг ийнхүү өндөрлүүлэхээр болжээ. Түүний гэрээ энэ зун дуусгавар болох бөгөөд түүнийг авахын тулд олон ТОП багууд өрсөлдөх нь ойлгомжтой. Харин Жеррард өөрөө “Би Ливерпүүлтэй өрсөлдөх ямар ч багт очихгүй” гэж мэдэгдсэн юм. Ингээд Улаануудыг орхихоор болсон ахлагч Стивен Жеррардын тухай 24 баримтыг хүргэж байна.

Сэтгэгдэл (3)