Тоостой, баяртай алаг хорвоогийн нэгэн оны та бид хамтдаа үдэж, айлчлан ирж буй шинэ оноо угтах гэж байна. Улиран өнгөрөгч 2014 он баяр жаргал, уйтгар гуниг, сайн муугийн ахин давтагдашгүй мөрөө үлдээж хүн төрөлхтөний түүхийг урагшуулж байна. Мэдээ мэдээллийн 24 цаг.мн веб сайт улс орондоо болон дэлхий дахинд болж өрнөсөн үйл явдлуудыг уншигч танд цаг алдалгүй хүргэсээр ирсэн. Тэгвэл 2014 оны онцлох үйл явдлуудыг цувралаар тоймлон танд дахин хүргэж байгаадаа баяртай байна. Цувралын эхэнд 2014 оны онцлох 24 Монгол хүнийг танд танилцуулья. Ямар нэгэн шилдэгүүд гэхээсээ илүүтэй, үг үйл хэргээрээ олны анхаарлыг татсан, эх орныхоо сайн нэрийг гаргасан зарим нь нийгмийн шуугиулж маргаан дэгдээсэн зэрэг 2014 онд мартахгүйгээр ул мөрөө үлдээсэн эрхмүүдийг бид онцолсон юм.
Хакухо М.Даваажаргал
Хакүрюү Б.Ананд
Т.Санчир
Ердөө арваадхан жилийн өмнө олон улсын тэмцээнд хагас шигшээд шалгарах нь бүү хэл оноогоор нугалуулж хожигддог байсан Монголын шигшээ баг Инчоны азийн наадамд шөвгийн наймд шалгарсан түүхэн амжилтыг үзүүлсэн юм. Тэдний эрэмгий өлсгөлөн бар шиг тоглолтыг Солонгосын дасгалжуулагч шагширан гайхсан. Одоо Монголын шигшээг хэн ч басах зүрхгүй болжээ. Монголын шигшээгийн нэрийн хуудас болсон Т.Санчирын уран чадварлаг тоглолт бидний бахархалыг 2014 онтой мөнхөлж байна.
Е.Төгстөмөр
Оюун ухааны их мастер гэх алдарт хэргэмийг 7-хон насандаа хүртсэн шатарын спортын дэлхийн аварга Е.Төгстөмөр хүүг оны онцлох хүнээр нэрлэхгүй байх аргагүй. Бидний ирээдүй өнөөдрөөс илүү гэдэг итгэлийг бадраасан шавилхан хүүг маань холоос хол амжилт, алдарын зам хүлээж байна.
Г. Болдбаатар
Жудо бөхийн дэлхийн аварга олон улсын хэмжээний мастер Г.Болдбаатар бол манай улсаас төрөн гарсан гуравдахь дэлхийн аварга билээ. Түүний амжилт Монголын бахархалыг үргэлжлүүлсээр.Г.Сарангэрэл
Хар тамхины хэргээр ял шийтгүүлсэн энэ охиныг Монголчууд андахгүй. Тэр Монголын нийгэм, өсвөр үеийнхэний толь болсон олон асуултыг дэвшүүлсэнийг мартаж болохгүй. Хүмүүжил, хүн чанар, хууль хүчнийхэний ялзрал, улс төрчдийн өс хонзон?
Б.Амарсайхан
Ажай гэгээн Лувсантүвдэн
Алив бүхнийг энэрэн нийгүүлсэж, зовлонгоос гэтэлгэх бурханы номыг хуурмаггүй үлгэрлэн харуулсан өвөр Монгол хүн. Тэрээр 2011 оноос хойш Монголд цусны хорт хавдар өвчнөөр энэлэн шаналж буй хүүхдүүдийг энэрэн нийгүүлсэхэд бие сэтгэлээ чилээн, хандив гувчуур хөөсөөр 2014 онд сая хүслийн оройгоо харж мишээлээ. 50 ортой хүүхдийн цусны эмгэг- хавдарын эмнэлэгийг тэрээр сайн санаат хүмүүсийн хандиваар босгож хүлээлгэж өгсөн нь тарифаар ном шулагнадаг Монгол лам нарыг ёстой л нэг ичээсэн. Харин ичихээ мэддэггүй улстөрчид тууз хайчлах ёслолд нь бөөн бөөнөөрөө үзэгдэж билээ.
Э.Ариунбаатар
Х.Намсрай
Чингэс хааны одон хүртсэн анхны эрдэмтэн. Тэрээр эгэл бөөмсийн бүтцийг тайлбарласан өөрийн судалгааны ажлаараа дэлхийн физикийн салбарт данстай болж Намсрайн дөхөлт, намсрайн онол гэх нэр томьёог дархалсан, нобелийн шинжлэх ухааны шагналтанг тодруулах шүүгчдийн зөвлөлийн гишүүн Монгол оюун ухааны оргил ундарга болсон нэгэн.
Г.Цэрэнчунт
Хүн төрөлхтөнийг амьдралыг уртасгахад гарамгай амжилт гаргасан Монгол хүн. Хавдарын эсийн цогц эмчилгээ, судалгааны ажил нь шинэ төрлийн эм бэлдмэл гарган авахад онцгой чухал ололт болжээ. Түүний бүтээлийг дэлхийн 700 гаруй эрдэмтэд ашиглаж байна. дэлхийн шинжлэх ухааны академаас дэлхийн шилдэг залуу эрдэмтэнээр дундговийн дугараг бор хүүг нэрлэжээ.
Ичиноёжо А.Ичинноров
Сумогийн ертөнцөд цойлон гарч ирж байгаа Монголын шинэ үе. Тэрээр таван башёд барилдаж Сэкивака цол хүртсэн гоц тамирчин. Монголчуудын бахархал, Япончуудын гайхшрал...
Н.Энхбаяр
“Хэн ч над шиг азтай байж чадахгүй. Хүсээд ч чадахгүй. Би Ерөнхийлөгч ч байж үзлээ. Шоронд ч орлоо” тэр ингэж хэлсэн. Энэ нь ч үнэн. Нэгэн цагт Монголын Улстөрийн ноён оргил байсан тэрээр энэ жил ч улстөрийн үзэгдэл байж чадлаа. Солонгосоос 14 хоног ирээд буцахдаа улстөрийг орвонгоор эргүүлсэн түүний улстөрийн нас тэтгэвэрт гарах болоогүй л байна.
Н.Алтанхуяг
“Үр хүүхдүүд минь өр төлчихнө” гэсээр суудлаа тавьж өгсөн экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг бол гарцаа байхгүй энэ жилийн парадокс байлаа. Бурханд халдунд төөрдөг, Чингис хааны төрсөн өдрөөр гэмтэж бэртсэн түүнд хүмүүс нэг л сүжиггүй хандах болжээ. Гэсэн ч тэрээр унахдаа үхэр буугаа тавьж өрсөлдөгч талынхандаа биш өөрийн хунтайждаа титмээ гардуулсан мятрашгүй улстөр билээ.
Ч.Сайханбилэг
Тэр улстөрд шинэ хүн биш. Цээжнээс 180 кг шахах чадалтай хүдэр залуу шинэ Ерөнхий сайдаасаа Монголчууд цэцэн мэлмийг хүч чадлыг нь хүлээж сууна. “Өндөр Н.Алтанхуяг” гэсэн Ц.Нямдоржийн хочийг зүүх үү? буцаах уу? гэдгийг түүний үйл хэрэг харуулах л үлдэж.
С.Бямбацогт
Үгийг нь тоож сонсдоггүй, өширхөж дохуурхадаг олонхийн авирыг дарж, номонд нь оруулж улстөрийн нөхцөл байдлыг өөрчилж, хамтарсан Засгийн газар байгуулахад гал барьсан гол хүн, гарцаа байхгүй онцлох улстөрч. Парламент дахь сөрөг хүчний удирдагч тэрээр фронтын тэргүүнд туг өргөн тулалдсан ч ялалтын дарснаас амсаж, сайдын сэнтийд залраагүй. Үнэндээ “би больё” гэхэд нь “үгүй” гэж тэрслэх хүн МАН-д байгаагүй ч уртаас урт улстөрийн замаа өөрөөр харж байгаа бололтой.
З.Энхболд
АН-д 2017 он хэнийх вэ? гэсэн марафон хэдийн эхэлсэн. Гэвч замынхаа хагасыг хол давсан З.Энхболдын хүч нөлөө өдрөөс өдөрт зузаарсар зураг, төөрөг нь тодорсоор байна. АН-ын даргаар сонгогдсон тэрээр энэ оны онцлох улстөрчөөр тодрох нь зүй ёсны хэрэг.
М.Энхболд
“Насаар залуу ч асар их хүлээцтэй, тэвчээртэй зан чанараас нь суралцах зүйл их бий” гэж Ерөнхий сайд асан С.Баяр түүнийг тодорхойлж байв. “Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй” гэсэн намынхаа нөхдийн шүүмжлэлийг үл тоож “Засгийн газарт хамтарна” гэсэн битүү боловч тодорхой амлалтаа биелүүлж чадсан МАН-ын дарга М.Энхболдын чимээгүй ялалт түүнийг улстөрийн их зиндаанд бат суулгана.
Ц.Элбэгдорж
“Ши Жиньпин дарга аа! Бид Монголчуудад туслах ёстой шүү. Та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сайн туслаарай”... В.Путин хэр барагтаа бидэнд ингэж хандаж байгаагүй. гэвч зуун жилийн дараа уулзсан гурван улсын өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр тэр ингэж хэлсэн юм. Хоёр хөршийнхөө төрийн тэргүүнийг гэртээ урьж, нэгэн зэрэг хоёулантай нь уулзаж бүс нутгийн эдийн засгийн том харилцааны суурийг тавьсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ази- Европын хамтын ажиллагааны байгууллага АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо хийх эрхийг авч ирсэн зэрэг карьерийнхээ хамгийн оргил амжилтуудыг чухам энэ онд үзүүллээ.
Н.Батсуурь
Монгол төрийн наадамд түрүүлсэн Увсын хүү, Улсын арслан Н.Батсуурь. Бөхөө дээдэлдэг Монголчууд наадмын түрүү магнайгаа жил тойрон ярьж, шинжиж суудаг уламжлалтай.
Т.Батцэцэг
Айшол-Пан
Казак түмний ахуй амьдрал, бүргэдийн ан ав хийх соёлыг сурталчилсан баримтад кино дэлхийн олон оронд “мөнгө хийж байна” Израль, Англи, Америкын уран бүтээлчид 7 настай Айшопан охиныг хичээлийг нь завсарлуулан байж кино хийснийхээ хөлсөнд ердөө ганцхан доллар төлсөн.
Б.Түвдэнням
Социализмаас хойш гутлын үйлдвэргүй байсан Монгол Улс сардаа 500-800 хос гутал үйлдвэрлэх үйлдвэртэй болов. Чингис бондын хөрөнгөнөөс 2 тэрбумын зээл авч үйлдвэр байгуулсан Б.Түвдэнням дотоодынхоо хэрэгцээний 30 хувийг хангана гэдэгт итгэлтэй байна. Анх 4 хүнтэй эхэлж байсан түүний компани өдгөө 70 хүнийг цалинжуулах болжээ.
С.Энх-Амгалан
Дэлхийд данстай паблик компаниудын удирдлагаар Монгол хүн томилогдож Монголчууд дэлхийн бизнесийн ертөнцөд гарч эхэллээ. Өмнө нь Рио Тинто группын зэсийн салбарын захирлаар М.Болд томилогдож байсан бол Хонг-Конг, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саус Гоби Сэндс” компаний гүйцэтгэх захирлаар С.Энх-Амгалан томилогдов. Өмнөх CEO-гоос ялгаатай нь тэр Монголын толгой компаниудад удирдах албан тушаал хашиж байсан, ориг эх орны бүтээгдэхүүн.
24tsag.mn
Сэтгэгдэл (32)