Дэлхийд бодибилдинг, фитнесийн спорт үүсч хөгжөөд 50 гаруй жил, Азийн аварга зохиогдож эхлээд 45 жил болж байна. Харин Монголын бодибилдингийн холбоо үүсээд 20 жил болж байна. Тэгвэл энэ хугацаанд уг спортыг эх орондоо дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тамирчин бол яах аргагүй Ж.Нурлан юм. Тэрээр улсын аваргаас дөрвөн удаа алтан медаль хүртэж, үнэмлэхүй аварга хэмээн цоллуулдаг. Монголын дөрвөн удаагийн мистер маань өөрийн 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр шимийг хүртэж, хэдхэн хоногийн өмнө Энэтхэгийн Мумбай хотноо болсон бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авч спорт сонирхогчдынхоо магнайг тэнийлгээд байгаа юм. Ингээд бодибилдингийн шинэхэн дэлхийн аварга Ж.Нурланы талаарх 24 баримтыг хүргэж байна.
1. Бодибилдинг, фитнесийн шилдэг тамирчин Ж.Нурлан нь 1973 оны тавдугаар сарын 7-нд мэндэлжээ. Өдгөө тэрээр 41 настай.
2. Тэрээр улсын нийслэл Улаанбаатар хотын унаган хүүхэд юм.
3. Бодибилдингийн спортын шилдэг тамирчин Ж.Нурлан 1991 оноос хойш уг спортоор хичээллэж байгаа аж.
4. Энэтхэгийн Мумбай хотноо зохион байгуулагдсан бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр алтан медаль хүртэж, нутаг нэгтнүүдээ баярлуулсан юм.
5. Ж.Нурлан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд +80 кг-ын жинд хүч үзсэн.
6. Тэрээр бодибилдингийн дэлхийн аваргын алтан медалийг хүртсэн Монголын анхны тамирчин.
7. Ж.Нурлан нь Монголын дөрвөн удаагийн мистер, үнэмлэхүй аварга билээ.
8. Тэрээр ази тивийн хошой медальтай. Азийн бодибилдингийн тамирчдын дунд нэлээд нэр хүнд гэнэ.
9. Анх 1991 онд 18 настай байхдаа сайхан биетэй болдог гэж сонсоод бодибилдингийн спортыг сонирхон хичээллэж эхэлсэн гэнэ.
10. Ж.Нурланд найз нь бодибилдингийн реалити шоу зохион байгуулах талаар санал тавьж, UBS телевизээр таван сар үргэлжилсэн “Mister&Miss” реалитиг зохион байгуулж байжээ.
11. Ж.Нурлан “Powerlifting”-ийн улсын хошой аварга болж байжээ.
12. Ж.Нурлан энэ спортоор хичээллэж эхэлсэнээсээ хойш арван жилийн дараа буюу улсын аваргаар анх 2004 онд шалгарч байлаа.
13. Түүн шиг улсад гурав дараалан түрүүлсэн бодибилдингийн тамирчин нэг ч байхгүй.
14. Тэрээр сая дэлхийн аварга болохдоо 40-49 насны ангилалд оролцсон.
15. Бодибилдингийн спортыг Монголд анх хөгжүүлж, үүсгэн бий болгоход гар бие оролцсон тамирчдын нэг юм.
16. Ж.Нурлан 2009,2010 онд улсын аваргын шалгаруулах тэмцээнд тодорхой шалтгааны улмаас оролцоогүй өнгөрчээ.
17. Бодибилдинг, фитнесийн улсын аварга шалгаруулах 21 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт болоход дөрөв дэх удаагийн алтан медалиа хүртсэн.
18. Ж.Нурлан дөрөв дэх удаагаа улсын аварга болж нэгэн дээд амжилт тогтоожээ. Спорт сонирхогчид ойрын жилүүдэд түүний амжилтыг эвдэхэд нэн хэцүү гэж ярилцдаг юм билээ. Ж.Нурланд дахиад ч улсдаа түрүүлэх боломж бололцоо бий.
19. Ж.Нурлан тэмцээн уралдааныхаа зав чөлөөгөөр агаарт гарч найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сайхан амрахыг ихэд хичээдэг ажээ.
20. Хүн бүрт сонирходог өөрийн гэсэн сонирходог хөгжим гэж байдаг. Тэгвэл дэлхийн аварга маань рок баллад хөгжим сонсоод бэлтгэлээ хийх дуртай гэнэ.
21. Түүний өнгөрсөн хорин жилийн мөрөөдөл нь тив, дэлхийн аварга болох байжээ. Тиймээс тэр өнөөдөр өөрийн мөрөөдлөө биелүүлжээ.
22. Тэрээр хоёр хоногийн өмнө Энэтхэгийн Мумбай хотоос эх орондоо хүрэлцэн ирээд байгаа аж.
23. Дэлхийн аваргад +80 кг-ын жинд түүнтэй дэлхийн 19 орны шилдэг тамирчид өрсөлдсөн байна.
24. Бодибилдинг, фитнесээр хичээллэж буй тамирчин хоолны дэглэм, бэлтгэл сургуулилалт гээд олон зүйл дээр сахилга баттай байх шаардлага гардаг. Ж.Нурлан нь эдгээр дүрэм, журмаа тун сахидаг нэгэн.

Сэтгэгдэл (25)