Монголын хамгийн өндөр хүмүүсийн нэг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болов. Зарим билэгдэлийг чухалчилдаг хүмүүс унасан эдийн засгаа өндөрт өргөж өсгөхөд чиглэсэн сонголт гэж учирлаж байна. Ямар ч байсан өндөр Ерөнхий сайд маань "цаг хугацааны аль болох хурдан" гэсэн хэмжүүрээр ажиллана гэж мэдэгдсэн. Бүрэн эрхээ дуусгаж чадвал ажиллах хугацаа 1.6 жил. Эдийн засгийн хямралын хүнд үед ажиллана. Ийм хүнд нөхцөлд, богино хугацаанд "бүхнээс хурдан" ажиллахаа зарласан Шийдлийн Засгийн газрын 24 баримтыг 24tsag.mn хүргэж байна.
1. Хоёр эмэгтэй гишүүн: Ч.Сайханбилэгийн танхим Д.Оюунхорол, Р.Бурмаа гэсэн хоёр эмэгтэй гишүүнтэй болов. Нэг нь зүүн хязгаар Дорнод аймгийнх бол нөгөө нь баруун хязгаар Завхан аймгийнх байгаа нь сонин.
2. Хамгийн залуу нь 39 настай: Шинэ Засгийн газрын хамгийн залуу сайд Н.Төмөрхүү 1975 он төрсөн.
3. Хамгийн ахмад нь 59 настай: М.Энхсайхан 1955 онд төрсөн байна.
4. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт 55 настай 5 гишүүн байна: С.Баярцогт, Д.Дорлигжав, Д.Эрдэнэбат, Р.Жигжид, Д.Зоригт нар 1959 онд төрсөн.
5. Засгийн газрын 19 гишүүний 10 нь өмнө сайдаар ажиллаж байв: Ч.Сайханбилэг, У.Хүрэлсүх, М.Энхсайхан, С.Баярцогт, Д.Дорлигжав, Д.Цогтбаатар, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Ц.Цолмон, Г.Шийлэгдамба гэсэн эрхэмүүд өмнө Засгийн газрын гишүүн сайдаар ажиллаж байв.
6. Шинэ сайдууд: Н.Төмөрхүү, С.Чинзориг, Д.Оюунхорол, Р.Жигжид, Р.Бурмаа, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, Д.Зоригт, Л.Пүрэвсүрэн нар анх удаа сайдаар томилогдов.
7. Хамгийн олон удаа сайд хийсэн нь С.Баярцогт: Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гишүүдээс хамгийн олон удаа сайд болсон нь С.Баярцогт. Тэрээр Байгаль орчны сайд, ЗГХЭГ-ын дарга буюу Монгол Улсын сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан. Дөрөв дэхь удаагаа сайдаар томилогдож энэ кабенитдаа рекорд тогтоов.
8. Орон нутаг удирдаж байсан гурван сайд: Шинэ Засгийн газарт Сэлэнгэ аймгийн засаг даргаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат, Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.Чинзориг гэсэн гурван эрхэм багтав.
9. Сэлэнгийн хоёр Эрдэнэбат: Сонирхолтой нь Сэлэнгэ аймгийн нэг суманд төрсөн хоёр Эрдэнэбат сайд болов. Сэлэнгийн Мандал суманд төрсөн Ж.Эрдэнэбат Сангийн, Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд болов.
10. Өвөрхангай, Дорнодын, Сэлэнгийн Засгийн газар: Энэ Засгийн газарт Өвөрхангай аймгаас Н.Төмөрхүү, Д.Зоригт, С.Чинзориг, Г.Шийлэгдамба гэсэн дөрвөн эрхэм багтав. Сэлэнгэ аймгаас С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат гурав сайд болов. Дорнод аймгаас Ч.Сайханбилэг, Р.Бурмаа, М.Энхсайхан гэсэн гурван сайд төрөв. Тэгвэл Архангай аймгаас С.Эрдэнэ, Ц.Цолмон, Увс аймгаас Д.Дорлигжав, Л.Гантөмөр нар сайд болов. Харин У.Хүрэлсүх Хэнтий, Д.Оюунхорол Завхан, Л.Пүрэвсүрэн Говь-Алтай, Д.Цогтбаатар Дундговь, Р.Жигжид Улаанбаатарыг төлөөлж ажиллана.
11. 19 сайдын 10 нь давхар дээлтэй: Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Р.Бурмаа, Д.Зоригт, Ц.Цолмон гэсэн эрхэмүүд "давхар" дээлтэй болов.
12. Намын харъяалал: Засгийн газрын 19 сайдын 10 нь АН-ынх, 6 нь МАН-ынх, 1 нь МҮАН, 2 нь МАХН-ын харъяалалтай. Эндээс харвал АН-ынх 50+1 гэсэн зарчмаа баримталж байгаа аж.
13. Боловсрол: Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Л.Пүрэвсүрэн, Д.Дорлигжав, Д.Эрдэнэбат, Д.Цогтбаатар, Л.Гантөмөр, Р.Жигжид, Р.Бурмаа, Д.Зоригт, М.Энхсайхан, Г.Шийлэгдамба, Ц.Цолмон гэсэн эрхэмүүд гадаадад их дээд сургууль төгсчээ.
14. Хамгийн боловсролтой нь: С.Баярцогт Москвагийн Улсын Их сургууль, ХБНГУ-ын Гадаад худалдааны академи, Колумбын Их сургууль, МУИС гэсэн 4 сургууль төгссөнөөрөө тэргүүлж байна. Харин түүний хойно Д.Цогтбаатар Москва хотын олон улсын харилцааны дээд сургууль, Австралийн Үндэсний Их сургуулийг төгссөнөөрөө бичигдэнэ.
15. Хэл: Албан намтарыг нь үзвэл С.Баярцогт Орос, Англи, Герман, Л.Пүрэвсүрэн Орос, Англи, Герман, Д.Цогтбаатар, Орос, Англи, Кхмер, Л.Гантөмөр Япон, Англи, Орос, Р.Жигжид Япон, Англи, Р.Бурмаа Болгар, Англи, Орос, Д.Зоригт Орос, Англи, М.Энхсайхан Орос, Англи, Д.Оюунхорол Орос, Англи, Ж.Эрдэнэбат Орос, Англи, Г.Шийлэгдамба Англи, Д.Дорлигжав Орос, Ц.Цолмон Орос, У.Хүрэлсүх Орос, Д.Эрдэнэбат Орос хэлний мэдлэгтэй гэж бичсэн байна. Эндээс харвал С.Баярцогт, Л.Пүрэвсүрэн, Д.Цогтбаатар, Л.Гантөмөр, Р.Бурмаа нар гурван улсын хэл мэднэ гэж бөглөжээ. Ерөнхийд нь дүгнэж үзвэл Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гишүүд Орос, Англи, Япон, Болгар, Кхмер гэсэн таван хэлээр чөлөөтэй ярилцдаг аж.
16. Мэргэжил: У.Хүрэлсүх улс төр судлаач, хуульч, С.Баярцогт эдийн засагч, багш, эрх зүйч, Д.Оюунхорол математикийн багш, эрх зүйч, Л.Пүрэвсүрэн дипломатч, Ж.Эрдэнэбат эдийн засагч, Д.Дорлигжав зоотехникч, эрх зүйч, Ж.Эрдэнэбат авто-инженер, механикч, Д.Цогтбаатар улс төр судлаач, эрх зүйч, дипломатч, Л.Гантөмөр электроникийн инженер, Н.Төмөрхүү фикикч, Р.Жигжид инженер, С.Чинзориг эдийн засагч, эрх зүйч, С.Эрдэнэ эрх зүйч, Р.Бурмаа инженер, удирдлагын арга зүйч, Д.Зоригт инженер, эдийн засагч, М.Энхсайхан олон улсын харилцааны эдийн засагч, Ц.Цолмон цахилгааны инженер, дипломатч, Г.Шийлэгдамба орчуулагч аж.
17. Докторууд: Д.Оюунхорол, С.Эрдэнэ, М.Энхсайхан, Ц.Цолмон нар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан эрдэмтэд.
18. Магистарууд: Ч.Сайханбилэг, У.Хүрэлсүх, С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Д.Дорлигжав, Д.Цогтбаатар, Н.Төмөрхүү, Р.Жигжид, С.Чинзориг, Р.Бурмаа, Г.Шийлэгдамба нар магистар гэж бичжээ.
19. Ч.Сайханбилэг хамгийн урт нэртэй: Энэ Засгийн газрын хамгийн урт нэртэй сайдаар Ч.Сайханбилэг, Г.Шийлэгдамба нар тодорч байгаа бол хамгийн богино нэртэй нь Р.Бурмаа, Р.Жигжид, С.Эрдэнэ, Д.Зоригт, Ц.Цолмон нар аж.
20. Өндөр бас нам: Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг кабинетынхаа хамгийн өндөр нь бол хамгийн намхан нь Д.Цогтбаатар, Р.Жигжид хоёр аж.
21. Бизнесмен: Энэ Засгийн газарт Д.Зоригт, Н.Төмөрхүү Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат, гэх мэт бизнес эрхлэгчид багтжээ.
22. Сунжирсан томилгоо: Засгийн газрыг Монголын парламентын түүхэнд хамгийн удаан хэлэлцэж томилсон гэж улс төр судлаачид дүгнэж байна. Учир нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гишүүдийг хоёр орой (шөнө) хэлэлцэж томилов.
23. Хямралын эсрэг баг: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ засгийн газрыг улс орныхоо төлөө өөрсдийгөө золиосолж ажиллах "золиосны Засгийн газар" гэсэн бол С.Баяр "Засгийн газарт орж байгаа сайдуудыг тэнгэрийн умдаг атгасан азтай аавын хөвгүүд гэж бодох шаардлагагүй. Харин унаж байгаа онгоцонд шүхэргүй сууж байгаа нисгэгчид шүү дээ" гэж тодорхойлсон. Тэгэхээр маш хэцүү нөхцөлд ажиллана гэсэн үг юм.
24. Томилогдсон санал: У.Хүрэлсүх хамгийн өндөр хувиар буюу 98.3 хувиар томилогдов. Н.Төмөрхүү 98.2 хувийн санал авч удаалав. Харин С.Баярцогт 75 хувийн буюу хамгийн бага саналаар сайд болов. Г.Шийлэгдамба, Р.Жигжидээс бусад нь 90-ээс дээш хувийн санал авав.

24tsag.mn
Сэтгэгдэл (14)