
1. Б.Лхагважав бол үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Урбанек” компанийн ерөнхий захирал, үүсгэн байгуулагч хүн.
2. Тэрээр 1969 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн юм.
3. “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүнээр ажилладаг байсан. Нэг хэсэг манайд иргэний хөд

4. Хэдэн жилийн өмнө эдийн засаг ярьж, хувийн хэвшлийнхнийг төрийн дарамтаас ангид байлгах ёстой гэж хамгийн чанга тодоор дуугарч байсан нүдний шилтэй залууг “Иргэн” Б.Лхагважав гэдэг.
5. Тэрээр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын XIX дэх их хурлаас удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгчөөр сонгогдсон.
6. МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч ажлынхаа хүрээнд төртэй харилцах гурван үндсэн зорилго тавьжээ. Үүний нэг нь хүний эрхийн комисстэй хамтарч ажиллах ажээ.
7. Хагас зуун жилийн түүхтэй танхимын шинэ ерөнхийлөгчийн нэн түрүүнд хийх ажил нь “Ил тодын хууль”-ийг батлуулах гэнэ. Энэ ажлынхаа хүрээнд УИХ-ын дарга З.Энхболдтой хамтарч ажиллана гэнэ.
8. Тэрээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн суудалд хуучин дарга УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл болон О.Амартүвшин нартай өрсөлдөж сонгогдсон.
9. Тэрээр хувьдаа МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн суудалд төдийлөн дурлаагүй гэнэ. Түүнийг С.Дэмбэрэл болон танхимын нөхөд нь нэр дэвшихийг ятгасан учраас өрсөлдсөн.
10. Б.Лхагважав шинээр хүлээн авсан ажлынхаа хүрээнд “Үндсэн хуульд бичигдсэн “унтаж” буй хуулийн заалтуудыг сэргээж. Үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаална” гэж индэр дээрээс мэдэгдсэн.
11. Б.Лхагважав нь 2009-2012 оны хооронд Монголын Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболдын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байв.

13. Б.Лхагважав нь 2001 оноос хойш JCI байгууллагатай амьдралаа холбосон ба 2005 онд салбар байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
14. 2012 онд тэрбээр JCI байгууллагын сенаторын үүрэгт ажлыг гүйцэтгэж байжээ.
15. Б.Лхагважав нь үүсгэн байгуулсан “Урбанек” компаниа өөрийн дүү нартаа даатгаж үлдээгээд өөрөө улс төр болон нийгмийн салбарт хүч үзэх болсон.
16. Б.Лхагважав нь уран зураг сонирхдог бөгөөд компани дээрээ өөрийн гэсэн урлантай.
17. Худалдаа аж үйлдвэрийн танхимын шинэхэн даргын хобби бол уран зураг. Өөрөө ч зурах сонирхолтой гэнэ.
18. Б.Лхагважавын гэргий Б.Ариунтуяа гэдэг.
19. Түүний эцэг эх нь хоёулаа боловс

20. Б.Лхагважав айлын таван хүүхдийн нэг бөгөөд Б.Баатаржавынх гэдэг айл таван хүүтэй өнөр өтгөн сайхан гэр бүл юм.
21. Түүний дүү Б.Энхтөр нь уулын спортоор хичээллэдэг бөгөөд Франц улсад байдаг 4810 метр өндөр Монблан, ОХУ-ын Кавказын уулс дунд оршдог 5642 метр өндөр Эльбурсийн оргилууд дээр тус тус гараад байгаа аж. Дүүгээ уулын спортод хөтөлсөн хүн нь Б.Лхагважав гэнэ.
22. Түүний гэргийг Б.Ариунтуяа нь бидний сайн мэдэх боксын спортын гавьяат дасгалжуулагч, Ардын багш Д.Банди гуайн охин юм.
23. Б.Лхагважавын гэр бүлийг математикаар амьсгалсан хүмүүс гэж хэлэхэд болох гэнэ.
24. Б.Лхагважав нь Польш улсын Үндсэн хуулийг монгол бичгээр хөрвүүлэн буулгаж, судар хэлбэрт оруулжээ. Тиймээс түүнийг Польш улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Польшийн “Алтан загалмай” одонгоор шагнасан байна.
Сэтгэгдэл (19)