Улаанбаатар хотын агаарын бохирдолыг багасгах зорилгоор 2012 оноос “Утаагүй зуух хөтөлбөр”-ийг Цэвэр агаар сангаас хэрэгжүүлж эхэлсэн. Уг зууханд давуу талууд олон байдаг. Жишээлбэл хорт утаа бага ялгаруулдаг мөн түлш маш бага хэрэглэдэг, дулаанаа удаан барьдаг гээд иргэдийн хэрэглээнд нэлээдгүй нийцээд байгаа зуух юм. Энэ жилийн “Утаагүй зуух хөтөлбөр” өнгөрсөн есдүгээр сард хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийслэл хотын алслагдсан дүүргийн гэр хорооллын иргэдэд хөнгөлөлттэй үнээр дөрвөн төрлийн зуухыг хүлээлгэн өгчээ. Ингэснээр нийслэл хотын иргэд сайжруулсан зуухаар зуун хувь хангагдаад байгаа юм. Ийнхүү бүх айлууд сайжруулсан зуухыг ашигласнаар Улаанбаатар хотын утаа 80 хувь хүртэл буурах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Ингээд Цэвэр агаар сангаас хэрэгжүүлж буй утаагүй зуухны талаарх 24 баримтыг хүргэж байна.
1. “Утаагүй зуух хөтөлбөр”-ийг Цэвэр агаар сангаас 2012 онд анх санаачлан хэрэгжлүүлж эхэлсэн.
2. Уг хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотын иргэдэд “Хас” болон Сэлэнгэ констракшны “Өлзий зуух”, Рояал Өүшн ХХК-ын “Дөл зуух”-уудыг хүлээлгэн өгч байлаа.
3. Тус төслийг Монгол Улсын Засгийн газраас “Дэлхийн банк”-тай хамтарч хэрэгжүүлсэн юм.
4. Зуухны сонголтыг ШУТИС-ийн дэргэдэх Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн "Зуухны утаа ялгаруулалт, үр ашгийг турших" лабораториор туршиж хийсэн ба шалгуур үзүүлэлтийг нэгэн зэрэг хангасан зуух нь төсөлд хамрагдах боломжтой болсон.
5. Эдгээр зуухнуудыг иргэд 29-36 мянган төгрөгөөр худалдаж авах ба энэ нь зуухны үндсэн үнийг дунджаар 93 хувиар хямдруулж байжээ.
6. Зуухны хөтөлбөрийн санхүүжилтийн хувьд нийт 17 тэрбум төгрөг байх бөгөөд үүний 50 хувийг Монгол Улсын Засгийн газрын "Цэвэр агаарын сан", үлдсэн 50 хувийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлжээ.
7. Бүрэн шаталттай зуух нь уламжлалт зуух шиг дороосоо түлдэг биш, дээрээсээ асаадаг учраас галлагааны зааврыг зайлшгүй мэдэж байх шаардлагатай.
8. Уламжлалт зуухтай харьцуулахад гурав дахин бага нүүрс хэрэглэдэг.
9. Утаагүй зуухыг тарааж эхэлсэн эхний өвөлд Улаанбаатар хотын агаарын бохирдол 20 орчим хувиар буурсан байдаг.
10. Европын томоохон хотуудын агаарын бохирдлыг арилгахад хувь нэмрээ оруулсан, туршигдаж батлагдсан бүтээгдэхүүн. Зуухны ихэнх хэсгийг ширмээр хийсэн болохоор хайлах, сорогдох гэсэн элдэв нөлөөгүй.
11. Галд тэсвэртэй, дулаан барих чадвартай тусгай хийцийн керамик доторлогоотой гэдгээрээ онцлогтой. Эдгээр зуух утааг 80 хувь бууруулж, түлшний зардлыг 30 хувь хэмнэнэ.
12. Өнгөрсөн жилүүдэд зарим айлд осол гарсан нь зуухыг өөрсдөө стандартын бус аргаар суурилуулсанаас болсон байдаг.
13. Гэрт суурилуулахад үнэ төлбөргүй. Ханан пийшинд ганц холбоосоор холбох бол нэмэлт төлбөр авдаггүй. Харин ажиллагаа ихтэй, цаг хугацаа орсон суурилуулалтын хөлс 5000-10000 төгрөг байдаг гэнэ.
14. Зуухны хувьд дулаанаа сайн барьдаг, хэрэглэхэд хялбар, өнгө үзэмж сайтай, түлээ нүүрс бага ордог.
15. Энэ жил албаныхан нийт 15000 гаруй өрхөд шинээр зуух тараахаар бэлтгэл ажлаа базаасан. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын иргэд үндсэндээ 100 хувь сайжруулсан зуухаар хангагдах боломжтой гэж үзэж байгаа аж.
16. Энээ жилийн сайжруулсан зуухны зах зээлийн үнэ 272-484 мянган төгрөгийн үнэтэй. Харин иргэд зуухаа 66 хувь хөнгөлүүлснээр 16-228 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой.
17. Өмнө нь иргэд гурван төрлийн сайжруулсан зуухнаас сонголт хийдэг байсан бол энэ жил найман төлийн зуухнаас сонголт хийсэн.
18. Утаагүй зууханд тавигдах шаардлага Үүнд:
• Зуухны хүчин чадал - 3 кВТ-аас дээш
• Тоосонцрын хэмжээ - 70мгр/мДж хүртэлх
• Нүүрстөрөгчийн дутуу исэл - 7гр/мДж хүртэлх
• Ашигт үйлийн коэффициент - 70 хувиас дээш
19. Утаагүй зуухыг хэрхэн галлах зааврыг монголчуудад “Шинэчлэлийн засгийн газар”-ын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг МҮОНРТ-ээр зааж өгч байсан удаатай.
20. Шалгалтаар тухайн айл өрх утаагүй зуухаа ямар нэгэн байдлаар худалдан, борлуулсан, ашиг олсон нь тогтоогдвол зуухны үндсэн үнийг төлүүлэх хүртэлх арга хэмжээ авах гэнэ.
21. Сүүлийн үеийн загварууд нь зуухан дээрээ тогоо тавьж хоол, цай хийх боломжийг бүрдүүлсэн загвартай гарах болжээ.
22. Буруу технологиор гал түлбэл зуух нь эвдрэх, угаартах гэх мэтчилэн сөрөг үр дагавартайг анхаарах хэрэгтэй.
23. Уг зуухнууд нь дулаанаа 8-12 цаг барьдаг.
24. Утаагүй зуухны 108 мянга дахь хэрэглэгчээр тодорсон Чингэлтэй дүүргийн 10-р хорооны иргэн Ч.Баатаржавд нэг жилийн өвлийн түлшийг нь үнэ төлбөргүй бэлтгэж өгсөн.

Сэтгэгдэл (10)