Бид сонирхолтой, хөгжилтэй баримтуудаар дүүрэн дэлхий ертөнцөд амьдарч байна. Дэлхий дээр хүмүүсийн мэддэггүй байгалийн үзэгдлүүд болсоор иржээ. Ингээд эдгээр үзэгдлийн заримаас нь хүргэе.
1. Дэлхий дээрх хамгийн хөгшин мод Калифорни мужаас олджээ. Энэхүү мод нь 4789 жилийн настай Медусела гэдэг нэртэй юм.
2. Дэлхийн хамгийн том мод нь Калифорнид орших аварга мод бөгөөд 84 метр өндөр, 29 метр диаметртэй.
3. Дэлхий дээрх хамгийн хурдан ургадаг мод нь эквалит нэртэй солонгын долоон өнгөтэй мод. Энэ нь жилд 10 метр өндөр ургадаг.
4. Баобоб мод гэж нэрлэгддэг, цөлийн ургамлын үндсэнд 1000 литр ус хадгалагдаж байдаг.
5. Оросын Цагаан тэнгис нь -2 градус буюу хамгийн бага температуртай. Харин Персийн булангийн тэнгис нь цельсийн 35,6 градус хүрч, хамгийн дулаанд тооцогддог.
6. Жил бүр 20-30 галт уул далай тэнгисийн ёроолд дэлбэрч байдаг.
7. Нил мөрний гадаргуу доогуур аварга том гол урсдаг бөгөөд энэхүү голын урсгалын хэмжээ нь дээд давхаргаасаа зургаа дахин илүү хүчтэй.
8. Гана улсын Босумтви дэх нуур өмнө нь галт уулын дэлбэрэлтээс үүссэн хөндий байжээ.
9. Амазон мөрний тунгалаг ус нь 180 км үргэлжилж, далай тэнгис рүү цутгадаг.
10. 1934 онд АНУ-д цагт 371 км хурдтай ширүүн салхи гарч байжээ.
11. Антарктид тив дэх нэгэн загасны цусанд хөлдөхийн эсрэг үйлчилгээтэй уураг агуулагдаж байдаг. Энэ нь мөсөн далайд загасыг хөлдөхөөс хамгаалж байдаг.
12. Шотланд улсад дэлхийн хамгийн урт настай уулс байдаг. Эдгээр нь ойролцоогоор 400 сая жилийн настай гэж тооцогддог байна.
13. Антарктид тивийн мөсний зузаан 3-4 км, харин нийт хэмжээ нь 13 сая км квадрат. Антарктид тивийн мөс цельсийн -70 градусын хүйтэнд оршдог байна.
14. Цагаан баавгай махчин амьтан гэдгийг хүмүүс мэддэггүй. Тэд далайв хавны мөгөөс, яс зэргийг иддэг.
15. Жирэмснээс хамгаалах эмийг горилл сармагчинд хэрэглэвэл хүнтэй яг адилхан үйлчилнэ.
16. Хүний тархи телевизор үзэж байхдаа биш, унтаж байхдаа илүү идэвхтэй ажилладаг.
17. Унтаж байхад хүний үнэрлэх мэдрэхүй алдагддаг.
18. Далайн ёроолд дэлхий дээрээс хоёр зуу дахин их алтны нөөц хадгалагдаж байдаг.
19. Эрээн далавчит бяцхан шувуу алхаж чаддаггүй.
20. Төрийн далбаандаа дөрвөлжин биш гурвалжин дүрс ашигласан цорын ганц улс бол Балба юм.
21. Бид бүх амьдралынхаа туршид 28500 кг шүлс ялгаруулдаг. Үүнийг бүгдийг нь цуглуулсан гэж үзвэл 2 усан санг дүүргэнэ.
22. Баллуурыг зохион бүтээхээс өмнө хүмүүс талхны үйрмэгээр бичиг арилгадаг байжээ
.
23. Олонх хүүхдүүд цэнхэр нүдтэй төрдөг. Гэвч генетикийн материал болон нарны гэрлийн нөлөөгөөр бидний нүдний жинхэнэ өнгийг өгдөг.
24. Биеийн бүх бактерийг нийлүүлвэл 2 кг орчим жинтэй болно.