Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчиж эхэлснээс хойш хэдхэн хонож байна. Визгүй зорчих асуудлыг мэргэжилтнүүд янз бүрээр хүлээн авч байгаа. Тэгвэл ОХУ-ын иргэд манайд визгүй зорчих болсны сайн, муу талуудыг 24tsag.mn нэрлэж байна.
1. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарахад ихээхэн түлхэц үзүүлнэ.
2. Хоёр талын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт нэмэгдэхэд бодитой хувь нэмэр оруулна.
3. ОХУ-аас Монгол Улсад ирэх жуулчдын тоо нэмэгдэж, аялал жуулчлал хөгжинө. Өмнө нь ОХУ-аас Монгол Улсад жилд 70-80 мянган иргэн ирдэг байсан бол энэ тоо хэд дахин нэмэгдэнэ гэж тооцож байгаа.
4. Хил орчмын бүс нутгийн иргэдийн зорчих урсгал өсөн нэмэгдсэнээр соёл хүмүүнлэгийн харилцаа өргөжих сайн талтай.
5. Визгүй зөрчих эхний өдөр л манай улсын 503 иргэн Оросыг зорьсон гэсэн мэдээлэл байна. Мөн манай хилийг давах Оросын иргэдийн тоо 50 хувиар нэмэгдсэн гэсэн статистик тoo гарсан байгаа юм. Ердөө л эхний өдрийн үр дүнгээс харахад, хоёр орныг чиглэсэн иргэдийн урсгал огцом нэмэгдэж байна.
6. Мэргэжилтнүүдийн тооцолж байгаагаар ойрын жилүүдэд ОХУ-аас манайд ирэх жуулчдын тоо огцом өсөн 200 мянгад хүрнэ гэж харж байгаа.
7. Орос визгүй болсноор тийшээ явж худалдаа наймаа хийх хүний тоо олширно. Чанартай бараа бүтээгдэхүүн орж ирэх боломж нэмэгдэнэ гэсэн үг.
8. Барааны эргэлт нэмэгдэнэ.
9. Манайд ирэх Оросуудын тоо нэмэгдсэнээр Монголд орох орлого нэмэгдэнэ.
10. Оросын том хотууд руу нислэг үйлдэх боломжтой болно.
11. Гэмт хэрэгтнүүд хяналтгүй олноор орж ирнэ, орж ирсэн хойно хяналтаас гарна.
12. Оросын мафиуд орж ирэх боломжтой.
13. Буриадууд визгүй зорчих шийдвэрийг хамгийн их баяртайгаар хүлээж авсан. ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлоөгч В.Наговиц: Бид гаалийн шалган нэвтрүүлэх цэгүүдийн хүчин чадлыг олон хүнд зэрэг үйлчлэх боломжтой болгон өөрчилж байна гэж мэдэгджээ.
14. ОХУ-аас импортоор авч байгаа Монголын бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 1.0 тэрбум долларыг давж байхад ОХУ-д нийлүүлж буй экспорт дөнгөж 40 сая доллар. Энэ байдлыг тэнцвэржүүлэхэд визгүй бизнес чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ОХУ-ын Монголч эрдэмтэн М.Гольман дүгнэжээ.
15. Орос бизнесийг татахын тулд УБ хотын захиргаанаас "ОХУ-ын жуулчид ба УБ хот" эгэсн арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ.
16. Анх Монгол Улсын хүсэлтээр 1995 онд хоёр улс хоорондоо визтэй болж байсан Учир нь тухайд Монголд эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтнүүд ОХУ-аар дамжин Европруу гарах магадлалтай байсан учир үүнээс сэргийлж визтэй болж байсан.
17. Гэхдээ энэхүү шийдвэр нь хоёр орны иргэдийн хувьд, хөрш зэргэлдээ улсын хувьд буруу шийдвэр байжээ гэдгийг бодолцоод 1998 оноос Монголын талаас визгүй болох санал анх тавигдаж байсан. Энэ асуудал маш олон жил нийтдээ 19 жил яригдаж байж өнөөдөр хүчин төгөлдөр визгүй зорчдог боллоо.
18. Монгол Улс Интерпол буюу Олон улсын цагдаагийн байгууллага, Олон улсын агаарын тээврийн байгууллагын гишүүн орон. Эдгээр байгууллагуудаас олон улсад эрэн сурвалжилж байгаа, хар дансанд орсон этгээдүүдийн мэдээллийг өгдөг. Эдгээр мэдээллүүд манай хилийн шалган нэвтрүүлэх бүх газарт бий. Иймээс гэмт этгээдүүд Монголд орж ирэх боломж бага гэж Оросын тал үзжээ.
19. ОХУ одоогийн батлагдсан судалгаагаар, зургаан сая хар тамхи хэрэглэгчтэй. Тэнд 2010 оноос хойш 90 мянган хүн мансуурч нас бараад байгаа.
20. ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, В.Бямбасүх “ОХУ олон сая хар тамхи хэрэглэгчтэй. Үүнтэй тэмцэж ирсэн тэдэнд туршлага байгаа. Анх визгүй зорчих бэлтгэл ажлын хүрээнд хүн хүч, техник хэрэгслээ бэлдэх, агентлаг, аймаг, орон нутгийн албадын дарга нартаа үүрэг даалгавар өгсөн байгаа. Бидэнд энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх хэмжээний арга ажиллагаа, техник, хүн хүчний нөөц хангалттай бий” гэв.
21. Тоо баримтаас үзэхэд, 2004 оноос хойш манай долоон иргэн ОХУ-д хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байжээ. Тэндээ 2004 онд нэг эмэгтэй 14 жил, 2009 онд нэг залуу зургаан жилийн ял шийтгүүлсэн тохиолдол бий. 10 жилийн хугацаанд Монголын дөрвөн иргэн хорих ял шийтгүүлсэн юм байна. Харин Монголд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгасан оросууд байхаас биш ял шийтгэсэн нь сүүлийн 10 жилд үгүй.
22. НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодисын тайланд Монголыг “тээвэрлэгчийн статустай орон” гэж бичсэн байдаг. Нэг ёсондоо хар тамхины транзит улсаар Монголыг нэрлэчихжээ. Одоо ОХУ руу гарц нээгдчихлээ. Амар хялбар аргаар мөнгө олохыг хүссэн иргэд Непаль, Бангладеш, Малайз, БНХАУ-аас ОХУ руу мансууруулах бодис зөөх эрсдэлтэй.
23. Монголын гаальд хүний ачаа тээш шалгадаг л рентгэн бий. Хар тамхины, галт зэвсгийн зэрэг бусад улсад байдаг шиг төрөлжсөн рентгэнүүд байхгүй.
24. Галт тэрэгний рентгэн боомт дээр тавина гэж ярьж байгаад хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй байтал визгүй зорчих өдөр эхэлчихлээ.
24tsag.mn

Сэтгэгдэл (11)