Түүхийн
багш мэргэжилтэй ч телевизийн нэвтрүүлэг хөтлөн олонд танигдаж,
залуучуудын байгууллагаас ЗГХЭГ-ын дарга хүртэл амжилтанд хүрч чадсан
Ч.Сайханбилэгийн тухай 24 баримтыг хүргэж байна. Тэрбээр энэ өдрүүдэд Монгол улсын 28 дахь Ерөнхий сайдад нэр дэвшээд байгаа юм.
1. Ч.Сайханбилэг Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1969 оны 2 дугаар сарын 17-нд төрсөн. /45 настай/
2. Найзуудынх
нь ярьж байгаагаар тэрээр багаасаа салаан дарга, ангийн дарга байжээ.
Мөн 1985 онд "Найрамдал" зуслангийн бүлгийн зөвлөлийн дарга байсан
гэдэг.
3. 183 см өндөртэй.
4. 45
дугаар дунд сургууль, Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль, 1995 онд
МУИС-ийг хуульч мэргэжлээр мөн 2002 онд АНУ-ын Жорж Вашингтоны их
сургуулийг төгссөн.
5. Хууль зүйн ухааны магистр, орос, англи хэлтэй.
6.
Тэрбээр түүхийн багш мэргэжилтэй ч залуучуудын байгууллагаас ажлын
гараагаа эхэлж, телевизийн дэлгэцнээс өөрийгөө олонд таниулж чадсан
нэгэн.
7. Монгол оронд ардчилсан үйл явц
өрнөсний дараахан Монголын Залуучуудын холбоонд ажиллаж байжээ.Түүнээс
хойш зургаан жилийн турш /1991-1997/ тус холбоонд нарийн бичгийн дарга,
Улаанбаатар хотыг хариуцсан даргын үүрэгт ажлыг хийж байв.
8. Ч.Сайханбилэг 29 настайтайдаа гэгээрлийн яамны сайдаар ажиллаж байв.
9.
Түүнийг хэвлэлд нээлттэй хүн гэлцэх нь бий. Энэ нь
магадгүй 2004 онд Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар
ажиллаж байсантай нь холбоотой байх.
10. УИХ-ын гишүүд дотор “Мэдээллийн технологийн хүн” гэх нэр томъёонд
хамаарах цөөн хэдэн хүн байдгийн нэг нь Ч.Сайханбилэг. Тэрбээр 2004-2008
онд Мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын даргын албыг хашиж
байв.
11. Тэр
Улаанбаатар хотод нэр дэвших гэж байсан ардчиллын дууч С.Цогтсайханаас
“Тойргоо өгчих, ах аа. Би нэр дэвшмээр байна” гэж гуйж байсан гэдэг.
Түүний хүсэлтийг амбиц хөөдөггүй Цогоо ах нь ёсоор болгож, нэрээ
татсанаар оронд нь Ч.Сайханбилэг нэр дэвшин ялж байсан түүхтэй.
12. Монгол телевизийн “Агшин” нэвтрүүлгийг хөтөлж анх олонд танигдаж байжээ. Түүнээс хойш "VIP", “Сувгаа битгий солиорой” зэрэг нэвтрүүлгийг хөтөлж байв.
13. Насны хувьд залуу ч хоёр ч удаа төрийн сайдыг албыг хашиж явсан УИХ-д 14 жил сууж байгаа туршлагатай билээ.
14. Аялах хоббитой. Харин сонирхол нь сагс, хөл бөмбөг тоглох.
15. Ч.Сайханбилэг цээжиндээ нэлээд бяртай. Өнгөрөгч хавар
болсон олны танилуудын паурлифтингийн тэмцээнд 180 кг-ийг шахаж дэд байр
эзэлсэн.
16. Гэргий топ модель О.Байгаль нь түүнд хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн. Тэрээр эхнэртэйгээ гэрлээд 20 жил болж байгаа.
17. О.Байгаль ч нэгэн цагт Монголын загварын ертөнцийг шагшуулж, кино урлагт дүрээ мөнхөлж явсан үзэсгэлэнт бүсгүй.
18. О.Байгаль "Байгаль бьюти" нэртэй гоо сайхны салон ажиллуулдаг. Ч.Сайханбилэг
эхнэрийнхээ салоноор үйлчлүүлэх хүсэлтэй ч массажнаас илүү үйлчилгээ
авч чаддагүй гэсэн. Учир нь түүний зав цаг таарч өгддөггүй гэнэ.
19. Парламентын
хамгийн загварлаг хосоор Ч.Сайханбилэг, О.Байгаль нарыг тодруулсан.
Үндэсний их баяр наадмаар Ч.Сайханбилэг цагаан шаргал дээл, гэргий
О.Байгаль ур хийц, загвар сайтай алтан шаргал дээлээр гоёцгоосон нь
тэднийг ийн нэрлүүлэхэд хүргэжээ.
20. Тэрбээр талх, гурилын үнийг барина, өсвөл зөрүү мөнгийг чинь буцааж өгнө гэж сийхгүй амалж явсан ширүүн эр. Бас Лондон, Хонконгийг холбосон шилэн кабелийг Монголоор дайруулж мөнгө босгоно гэж сонгуульд нэр дэвшихдээ ярьж явав.
20. Тэрбээр талх, гурилын үнийг барина, өсвөл зөрүү мөнгийг чинь буцааж өгнө гэж сийхгүй амалж явсан ширүүн эр. Бас Лондон, Хонконгийг холбосон шилэн кабелийг Монголоор дайруулж мөнгө босгоно гэж сонгуульд нэр дэвшихдээ ярьж явав.
21. Саяханыг хүртэл Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн ЗГ-т Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв.
22. УИХ-ын
гишүүдийн хөрөнгө оруулгын мэдүүлэгт түүнийг Ланд Круйзер"- "Ланд Ровер
Хайландер"- гэх 140 саяын үнэтэй машинтай. Мөн "И энд Tи" ХХК-50%, "AСУ"
ХХК-12.5%, "Байгаль бьюти" ХХК -100%ийг эзэмшдэг гэжээ.
23. Банкинд зээлтэй цөөхөн гишүүний нэг. Тэрээр Худалдаа хөгжлийн банкинд 100 сая төгрөгийн зээлтэй юм байна.
24. Өнгөрсөн тав дахь өдөр болсон Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар түүнийг Монголын улсын 28 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ. Одоо түүнийг жинхлэх үгүйг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Хэрвээ тэр Ерөнхий сайдаар сонгогдвол хүнд хэцүү нөхцлөөс улс орноо хэрхэн гаргах нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.
24. Өнгөрсөн тав дахь өдөр болсон Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар түүнийг Монголын улсын 28 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ. Одоо түүнийг жинхлэх үгүйг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Хэрвээ тэр Ерөнхий сайдаар сонгогдвол хүнд хэцүү нөхцлөөс улс орноо хэрхэн гаргах нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (34)