Хүний амьдралд сонин давтамжууд байдаг аж. АНУ-ын Ерөнхийлөгч агсан А.Линкольн, Жон Кеннеди нарын амьдрал яг адилхан байсан гэж судлаачид үздэг. Мөн В.И.Ленин, А.Гитлер хоёрт ч адилхан давтамжтай зүйл олон байжээ. Тухайлбал хоёулаа уран илтгэгчид, ухуулгын мастерууд байсан. Хоёулаа багынхаа нэрийг сольсон. В.И.Лениний багын нэрийг Ульянов гэдэг байсан бол А.Гитлерийн багын нэрийг Шикльгрубер гэдэг байв. В.И.Ленин, А.Гитлер хоёулаа анхныхаа цуглааныг шар айрагны газраас эхэлсэн. Хоёулаа шар айрганд нугасгүй байсан. В.И.Ленин большевик номлолын онол болох "Юу хийх вэ?" ном бичсэн бол А.Гитлер "Майн камп" хэмээх номтой гэх мэтээр ижилсэх зүйл олонтой. Тэгвэл Монголын улс төрийг ирэх 10 жилд хамтран засаглана гэж дуулиан тариад байгаа Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрт ч олон ижил давтамжууд байгааг сонирхуулья.
1. Нас чацуу: Н.Энхбаяр 1958 оны 6 сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн. Харин Н.Алтанхуяг 1958 оны 1 сарын 20-нд Увс аймгийн Улаангом хотод төржээ. Адилхан 56 настай. 10 жил улсаа хамтарч удирдсаны дараа адилхан 66 настай байна гэсэн үг.
2. Овог: Энхбаяр, Алтанхуяг хоёрын овог Н үсгээр хэлнэ. Энхбаярын аавыг Намбар гэдэг бол Алтанхуягийн аавыг Норов гэдгийг ард түмэн андахгүй.
3. Ерөнхий нарийн бичгийн дарга: Н.Энхбаяр 1996-1997 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Харин Н.Алтанхуяг 1994-1996 онд Монголын Социал Демократ намын, 2001-2003 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Адилхан Ерөнхий нарийн бичгийн дарга байсан.
4. Намын дарга: Н.Энхбаяр 1997-2005 МАХН-ын даргаар, 2012 онд МАХН (шинэ)-ын дарга бол Н.Алтанхуяг 2008 оноос хойш АН-ын даргаар ажиллаж байна.
5. Нам дамжив: Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёр адилхан хоёр нам дамжив. Н.Энхбаяр МАХН-д байж байгаад МАН болоход нь намаасаа гарч шинэ нам байгуулсан. Харин Н.Алтанхуяг МСДН-д байж байгаад АН-тай нэгдсэн.
6. Үзэл баримтлал: Н.Энхбаяр МАХН хэмээх зүүний чиглэлийн үзэл баримтлалтай намын дарга байсан. Дараа нь шинээр МАХН-аа байгуулахдаа илүү барууны үзэл баримтлалтай болгосон. Харин Н.Алтанхуяг МСДН хэмээх зүүний намын дарга байж байгаад АН хэмээх барууны намын дарга болчихсон. Ойлгоход төвөгтэй.
7. Цөөнхөөс олонхид: Хоёулаа цөөнх болсон намын дарга болоод олонхи болгосон.
8. Ерөнхий сайд: Н.Энхбаяр өмнө Ерөнхий сайд басан бол Н.Алтанхуяг одоо Ерөнхий сайдаар ажиллаж байна.
9. УИХ-ын гишүүн: Н.Энхбаяр 1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдож байж. Харин Н.Алтанхуяг 1996, 2008, 2012 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогджээ.
10. Гадаад хэл: Н.Энхбаярыг Орос, Англиар ус цас гэдгийг хүмүүс мэднэ. Харин Н.Алтанхуяг албан намтартаа Орос, Англи хэлтэй гэж бичсэн байна.
11. Өр зээл: Н.Энхбаяр, Н.Алтанхуяг өр зээлээр холбогддог. Н.Энхбаяр их өрийг тэглэсэн бол Н.Алтанхуяг их өрийг дахин тавьсан.
12. Мянганы зам: Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа "Мянганы зам" төслийг эхлүүлсэн. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоод Н.Энхбаярын үйл хэргийг үргэлжлүүлэн "Мянганы зам"-ыг дуусгана гэж зүтгэх болсон. Сонирхолтой нь "Мянганы зам" гэсэн нэршлээс татгалзсан. Аймгуудыг хатуу хучилттай замаар холбох гэж өөр томъёлол хэрэглэсэн дээ.
13. Бизнес: Аль аль нь ард түмэнд мэдэгдэхээр тодорхой бизнес эрхэлж байгаагүй ч хоёулаа ихээхэн хөрөнгөтэй болсон гэж олон нийт ярьдаг.
14. Авлига: Хоёулаа авлигын асуудалд холбогдсон. Н.Энхбаярыг авлигын асуудлаар хорьж, ял өгч байсан. Харин Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсныхоо дараа олон дуулиант хэрэгүүдэд нэр холбогдох болсон. Тухайлбал "Цэвэр агаар сан", "Нүүрс", ТҮЦ машин, 50 тэрбумын төсвийн задаргаа, 17 тэрбумын тендер гэх мэтэд холбогдуулан шалгах ёстой гэж сөрөг хүчин мэдэгдсээр ирсэн.
15. Хорих 461-р ангийг алдартай болгов: ШШГЕГ-ын харьяа 461-р ангид Н.Энхбаярын хоригдож байгаа бичлэгийг түгээж энэ хорихыг олны танил болгов. Дараа нь Н.Алтанхуяг энэ хорих ангид өөрийн зөвлөх Л.Гансүхтэй уулзахын тулд хууль бусаар очсон бичлэгийг түгээж дуулиан дэгдээв.
16. С.Баяр: Н.Энхбаярын гол дайсан С.Баяр гэж яригдсаар ирсэн. Харин С.Баяр АН-ын дарга Н.Алтанхуягийн зүрхэнд шар ус хуруулдаг гэж яригдах болсон.
17. Өөрийн намын Ерөнхийлөгч: Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа өөрийн намаас сонгогдсон Н.Багабандитай таардаггүй байв. Харин одоо Н.Алтанхуяг өөрийн намын Ц.Элбэгдоржтой учраа олохоо болив.
18. Өөрийн намын УИХ-ын дарга: Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа УИХ-ын дарга өөрийн намын Л.Энэбиштэй түнжин хагарсан. Н.Алтанхуяг бас УИХ-ын дарга өрийн намын З.Энхболдтой харилцаагаа хүйтрүүлсэн гэж хэвлэлүүд дүгнэх болоод удлаа.
19. Намынхаа гишүүдэд итгэдэггүй: Н.Энхбаярыг хэзээч намынхаа гишүүдэд итгэдэггүй гэж ярьдаг байсан. Тэгвэл Н.Алтанхуяг намынхаа гишүүдэд итгэж ярихгүйгээр Засгийн газрын бүтэцийн өөрчлөлт, нууц гэрээ зэргийг хийж ихээхэн асуудалд оров. Анд нөхөддөө биш албан тушаалынхаа өндөрлөгт эрдэж яваа хүмүүс. Энэнээсээ болж нэг нь асуудалд орсон. Нөгөө нь асуудалд орох ирмэг дээрээ ирэв.
20. Зуумтгай зан: Н.Энхбаярыг ид байх үед түүний "хорхойтой араанд зуугдсан хүн өөдөлдөггүй" гэсэн хууль байв. Харин Н.Алтанхуяг өөрийг нь шүүмжилсэн хүнээ хэзээ ч мартаж байгаагүй. Үүний илрэл нь "Р.Амаржаргалыг хэзээ ч сайдаар томилохгүй" гэсэн үгээр нь батлагдана.
21. Ном: Хоёулаа ном бичдэг. Н.Энхбаяр алдарт 8 ботиосоо эхлээд "Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй" гэх мэт олон номтой. Харин Н.Алтанхуягт "Ардчилсан засаглал", "Оргил өөд" гэх мэт бичсэн бүтээлүүд бий.
22. Шашин: Хоёулаа буддист.
23. Намын гишүүдийн эсэргүүцэл: Хоёулаа намынхаа гишүүдийн шүүмжлэлтэй тулгарсан. Н.Энхбаяр намынхаа нэр солихыг эхлээд дэмжиж байснаас сүүлдээ байр сууриа өөрчлөн гишүүдтэйгээ муудалцаад хаяж явсан. Харин одоо Н.Алтанхуягийн эсрэг АН-ын гишүүд нь босч байна.
24. Ууланд авирах хобби: Н.Энхбаяр уулын оргилд авирах дуртай. Энэ хобби Н.Алтанхуягт ч адилхан халдварлагдсан юм.

24tsag.mn
Сэтгэгдэл (33)