Дэлхий нийтэд урьд өмнө нь учирч
байгаагүй хамгийн аюултай дайсан гэж нэрлэгдэж буй “Исламын улс”
бүлэглэлийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. ISIS буюу “Ирак, Сирийн Исламын улс” нь Ойрхи Дорнодод хүчээ авч буй хэт даврагч, террорист бүлэглэл юм.
2.
Ирак, Сирийн гол бүс нутгуудыг хяналтандаа оруулсан тэдэнтэй тэмцэхээр
АНУ, Арабын таван орон, Евро бүсийнхэн нэгдээд байгаа билээ.
3. Энэ бүлэглэл 1999 онд Аль-Кайдагийн Ирак дахь салбар нэрээр байгуулагджээ.
4. Анх АНУ-ын хорих лагерьт ял эдэлж байгаад суллагдсан Абу Бакр Аль-Багдади гэдэг хүн үүсгэн байгуулсан ажээ. Тэр суллагдсан даруйдаа Америкийг эсэргүүцэж байв.
5. Америкийн цэргийн ажиллагааг эсэргүүцэж байсан хэт даврагчид 2003-11 онд үргэлжилсэн Иракийн дайны дундуур суннит шашны босогчдыг өөртөө нэгтгэж, хүрээгээ тэлжээ.
6. 2012 онд Сирийн иргэний дайнд оролцсоноор Ракка, Идлиб, Дейр-ез-Зор хотуудыг хяналтандаа оруулжээ.
7. 2014 оны зургадугаар сарын байдлаар Иракт 4000 дайчинтай болжээ. Гэхдээ Сирийн хүний эрхийн ажиглагчид Сирид 50 мянга, Иракт 30 мянган дайчинтай гэсэн судалгаа гаргажээ. Мөн АНУ-ын Тагнуулын алба 51,500 дайчинтай гэж үзэж байна.
8. Тэдгээр дайчдынхаа 2000-ыг нь Барууны орнуудаас элсүүлэн авсан гэдэг нь сонирхолтой.
9. “Исламын улс”-ынхан найман сар эрх мэдлийн төлөө тэмцэлдсэний эцэст 2014 оны хоёрдугаар сард Аль-Кайдагаас бүрэн тусгаарласан гэнэ.
10. Тэд эзлэж авсан газар нутгууддаа Халифын вант улсаа тунхагласнаар суннит шашны харгис урсгалыг дэлгэрүүлэх гэж хичээж байна.
11. Энэ оны тавдугаар сард хэт даврагчид Сирийн Курд үндэстний 140 хөвгүүнийг хулгайлан авч явж, лалын шашны радикал хичээлийг заасан ажээ.
12. Мосул хотын нисэх онгоцны буудал, телевизийн станц, захиргааны байрыг эзлэснээр 1000 гаруй хоригдлыг суллав.
13.
Тэд хүний наймаа, секс боолчлол, газрын тосны худалдаа зэргээс өдөртөө 3
сая долларын орлого олж буйг тагнуулчид тогтоосон байна.
3. Энэ бүлэглэл 1999 онд Аль-Кайдагийн Ирак дахь салбар нэрээр байгуулагджээ.
4. Анх АНУ-ын хорих лагерьт ял эдэлж байгаад суллагдсан Абу Бакр Аль-Багдади гэдэг хүн үүсгэн байгуулсан ажээ. Тэр суллагдсан даруйдаа Америкийг эсэргүүцэж байв.
5. Америкийн цэргийн ажиллагааг эсэргүүцэж байсан хэт даврагчид 2003-11 онд үргэлжилсэн Иракийн дайны дундуур суннит шашны босогчдыг өөртөө нэгтгэж, хүрээгээ тэлжээ.
7. 2014 оны зургадугаар сарын байдлаар Иракт 4000 дайчинтай болжээ. Гэхдээ Сирийн хүний эрхийн ажиглагчид Сирид 50 мянга, Иракт 30 мянган дайчинтай гэсэн судалгаа гаргажээ. Мөн АНУ-ын Тагнуулын алба 51,500 дайчинтай гэж үзэж байна.
8. Тэдгээр дайчдынхаа 2000-ыг нь Барууны орнуудаас элсүүлэн авсан гэдэг нь сонирхолтой.
9. “Исламын улс”-ынхан найман сар эрх мэдлийн төлөө тэмцэлдсэний эцэст 2014 оны хоёрдугаар сард Аль-Кайдагаас бүрэн тусгаарласан гэнэ.
10. Тэд эзлэж авсан газар нутгууддаа Халифын вант улсаа тунхагласнаар суннит шашны харгис урсгалыг дэлгэрүүлэх гэж хичээж байна.
11. Энэ оны тавдугаар сард хэт даврагчид Сирийн Курд үндэстний 140 хөвгүүнийг хулгайлан авч явж, лалын шашны радикал хичээлийг заасан ажээ.
12. Мосул хотын нисэх онгоцны буудал, телевизийн станц, захиргааны байрыг эзлэснээр 1000 гаруй хоригдлыг суллав.
14.
Персийн булангнийн орнууд, тухайлбал Башар Ассадын дэглэмийн эсрэг
тэмцлийг дэмждэг Кувейт, Саудын Аравийн хувийн хөрөнгө оруулагчдаас
мөнгө авдаг байж магадгүй аж.
15. Нийт 2 тэрбум ам.долларын хөрөнгө дэлхийн хамгийн баян террорист бүлэглэл болсон гэж хэвлэлүүд мэдээлэв.
16. Сирийн Аль-Омар хэмээх хамгийн том газрын тосны ордыг эзлэв. Энэ орд нь өдөртөө 75000 баррель нефть үйлдвэрлэдэг.
17. Хэт даврагчид нийтдээ 56000 км квадрат талбайг эзлэн авсан нь бараг АНУ-ын Индиана мужийн газар нутгийн хэмжээтэй тэнцэж байна.
18. Чикагогийн
их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Роберт Пэйп АНУ
тэргүүтэй улс орнуудын явуулж буй “Исламын улс” бүлэглэлийн эсрэг
бөмбөгдөлтийн талаар дүгнэлт гаргасан нь анхаарал татаж байна.
“Террористууд тэмцэлдэх тусам заналхийлэл нь улам нэмэгдэж, дайн хэдэн
арван жил сунжирна. Америкийн цэргийн оролцоо нь зовлон авчрахаас тус
болохгүй” гэж тэрээр хэлжээ.15. Нийт 2 тэрбум ам.долларын хөрөнгө дэлхийн хамгийн баян террорист бүлэглэл болсон гэж хэвлэлүүд мэдээлэв.
16. Сирийн Аль-Омар хэмээх хамгийн том газрын тосны ордыг эзлэв. Энэ орд нь өдөртөө 75000 баррель нефть үйлдвэрлэдэг.
17. Хэт даврагчид нийтдээ 56000 км квадрат талбайг эзлэн авсан нь бараг АНУ-ын Индиана мужийн газар нутгийн хэмжээтэй тэнцэж байна.
19. Түүнтэй адил бодолтой шинжээчид цөөнгүй байгаа бөгөөд үнэхээр хэт даврагчид Америкийн хоёр сэтгүүлч, Их Британийн иргэнийг цаазалж, өшөөгөө авсан билээ.
20. Нөгөө талаар 2003 оны Иракийн цэргийн түрэмгийлэл нь хэт даврагчдыг хүчээ авахад нөлөөлсөн гэж үзэх хэсэг ч байна.
21.
Мөн Сири дэхь босогчдыг АНУ зэвсгээр хангаж, сургах тусам “Исламын улс”
бүлэглэл улам хүчирхэгжиж, дайнд ашиг хонжоо олоход нөлөөлсөн гэдэг.
22. “Исламын улс”-ыг цэргийн хүчээр сүйтгэлээ ч лалын тулгуур үзлийн үндсийг таслах боломжгүй гэж үздэг.
23. Исламын улс нь маш нарийн аргатай байлдааныг сонгож ирсэн. Лалын улсыг дэмждэг суннитуудын газар нутаг болон чухал чухал дэд бүтэц, хамгаалалт султай байгууламжууд руу голлон довтолдог. Мөн дайчиддаа аль болох хохирол амсуулахгүйгээр дайны стратеги боловсруулж, дотоод дахь эв нэгдлээ хамгаалж чаддаг.
24. Тэд хүчирхэгжиж буй хамгийн том шалтгаан нь дайсных нь хүч сул дорой байгаа явдал. Энэ нь курдуудтай хийсэн дайнаас тодорхой болсон. Курдуудын цэргийн хүчийг Ирактай харьцуулахад харьцангуй сайн боловч, хөнгөн зэвсэглэсэн явган цэргүүд байдаг нь тэдний сул тал болж байгаа юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (22)