Боксын Улсын аваргад есөн жил дараалан түрүүлсэн ОУХМ, Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин М.Нандинцэцэгийн тухай 24 баримтыг хүргэж байна. Тэрээр Азийн зуны спортын XVII наадмаас медаль авах нь тодорхой бөгөөд өнөөдөр тэрээр Казахстаны боксчин Шекербековатай мөнгөн медалийн төлөө тулалдана.
1. Мягмардуламын Нандинцэцэг 1988 оны 6 сарын 3-нд төрсөн.
2. ОУХМ, Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин.
3. Тэрээр айлын том охин бөгөөд доороо хоёр эрэгтэй дүүтэй.
4. М.Нандинцэцэг хүүхэд байхдаа их хөдөлгөөнтэй, дандаа эрэгтэй хүүхдүүдтэй найзалдаг охин байсан гэнэ.
5. Тэрээр эр зоригийн спорт боксоор 15 наснаасаа эхлэн хичээллэжээ.
6. Боксын спорт хүний эр зориг, тэсвэр тэвчээр гээд олон зүйлийг шаарддаг нь түүний сонирхолыг татсан гэдэг.
7. М.Нандинцэцэг Монголын боксын спортын эмэгтэйчүүдийг нэгтгэсэн Л.Энхбаатар багшийн шавь бөгөөд тэрээр багшийнхаа анхны эмэгтэй шавь болж байв.
8. Түүнийг боксоор хичээллэж эхлэхэд эцэг, эх нь ихэд дургүйцсэн гэдэг. Тэрээр 2003 онд Улсын аваргаас хүрэл медаль хүртсэнээр дургүйцлийг бахархал болгон өөрчилжээ.
9. Тэрээр 2010 оноос боксын Улсын шигшээд багтжээ.
10. М.Нандинцэцэг Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд есөн жил дарааллан түрүүлсэн. Энэхүү амжилт нь түүнийг Монголын эмэгтэй боксчдоос хамгийн олон удаа аварга цол хүртсэн тамирчин болгосон юм.
11. Тамирчин бүсгүй 2010 оны Азийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд энэ удаагийн Азийн аваргаас медаль хүртэх нь ойлгомжтой болсон билээ.
12. Түүний хамгийн харамсч явдаг ялагдал 2011 оны Дэлхийн Цомын тэмцээнд болжээ. Тэрээр энэ тэмцээнд эрхий хуруугаа хугалснаар ялагдал хүлээж байв.
13. Тэрээр улсын аварга болохоосоо өмнө М.Бямбацэцэг гэх тамирчинд үргэлж ялагддаг байжээ. Бүр түүнийг хожчихоод бокс тоглохоо болино гэж боддог байсан гэнэ.
14. М.Нандинцэцэг багадаа хөнгөн атлетикаар хичээллэдэг, түүгээрээ дүүрэг хотын тэмцээнд оролцдог байв. Энэ нь ч түүнийг боксын тамирчин болоход нь нөлөөлжээ.
15. Аав нь түүний улаан фен. Тэрээр охиныхоо тэмцээн бүрийг алгасалгүй үздэг гэнэ.
16. М.Нандинцэцэг аялах хоббитой.
17. Тэрээр аялах хоббиндоо хөтлөгдөж, МУБИС-ын БТС-ын спорт, аялал жуулчлалын ангийг төгсчээ.
18. Улмаар дээрх мэргэжлээрээ магистрт суралцсан бөгөөд одоо багшилж байгаа сурагтай.
19. Тэрээр тэмцээнд ялагдаж, ганзага хоосон ирэх бүртээ илүү том шагналыг нь хүртэнэ гэж өөрийгөө зоригжуулдаг гэнэ.
20. М.Нандинцэцэг цаашдаа олимп, дэлхийн аварга болохыг хүсдэг.
21. Тэрээр боксын спортоо орхивол шүүгч, дасгалжуулагч хийх бодолтой байгаа гэнэ.
22. Сүүлийн үед харин гэр бүлтэй болж, үр хүүхэдтэй болохыг хүлээдэг болсон.
23. М.Нандинцэцэг Инчон -2014 Азийн наадамд улсаа төлөөлөн оролцож хүрэл медалийн болзол хангаад байна.
24. Тэрээр өнөөдөр Ази тивийн аварга Казахстаны боксчин Жайна Шекербекова мөнгөн медалийн төлөө өрсөлдөх юм. Ингээд нийт уншигчдынхаа зүгээс тамирчин бүсгүйдээ амжилт хүсье.

24tsag.mn
Сэтгэгдэл (22)