Японы
мэргэжлийн сүмод супер амжилт гаргаж буй Алтанхуягийн Ичинноровын тухай
24 баримтыг хүргэж байна. Түүний талаар Японы хэвлэлүүд одоо ч гэсэн
шуугиж байна.
1. Алтанхуягийн Ичинноров 1993 оны дөрөвдүгээр сарын 7-нд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Энэ жил 20 настай.
2. Аав Алтанхуяг ээж Н.Болортуяа нар нь хоёул малчин. Одоо Батцэнгэл суманд мал маллаж амьдардаг.
3. 190 сантиметр өндөр, 183 кг жинтэй.
4. Айлын том хүүхэд. Хоёр дүүтэй.
5. Түүнийг багадаа биерхүү, томоотой, даруухан хүүхэд байсан гэж ээж нь тодорхойлжээ.
6. Наймдугаар ангиа Батцэнгэл суманд төгссөн. Ахлах ангидаа хот руу шилжиж Биеийн тамир, спортын дунд сургуульд сурч байгаад, Япон улс руу сурахаар явсан.
7. Япон нэр нь Ичиножёо.
8. Японд очоод гурван жил болж байгаа.
9. Японы Тоттори дунд сургуулийн багш сумогийн шавь хайж, Монголд ирэхдээ А.Ичинноровтой уулзаж сүмод урвуулж байжээ.
10. “Минато” дэвжээнд харъяалагддаг.
11. Жүдо бөхөөр хичээллэдэг байсан.
12. Япончууд түүнийг “Монгол Барүто”, “Монголын үлэмж биет”, “Малчин сумо” гэж нэрлэжээ.
13. Түүнийг дараагийн их аварга болох хамгийн их магадлалтай гэж буй юм.
14. А.Ичинноров сүмод анх орсон цагаасаа дээд амжилт тогтоогоод байгаа. Тэрээр макүшитагийн 15-аас барилдсан анхны гадаад бөх мөн мэргэжлийн сүмод элсээд дэвжээнийхээ хамгийн том цолтой болсон бөх юм.
15. Мэргэжлийн сүмод дөрвөн башё зарцуулж дээд зиндаанд гарч ирсэн бөх түүнээс өөр байхгүй.
16. Тэрбээр дээд зиндаанд барилдсан анхны башёдоо 7 давж ганцхан унасан нь олны анхаарлыг ихээхэн татаад байгаа.
17. Уржигдарийн /09.25/ барилдаанд л гэхэд Ичиножёо Ичинноров сүмогийн түүхэнд хоёр өдөр дараалан озэки цолтонг давж үзэгчдийг шуугиуллаа.
18. Энэ сарын башёг Хакүхо их аварга ганцаараа тэргүүлж байгаа бол Ичиножёо А.Ичинноров удаалж байгаа юм.
19. Түүн шиг дээд зиндаанд барилдсан даруйдаа даваагаараа хоёрдугаарт бичигдсэн хүн байхгүй.
20. Морь уяж, байгалийн сайханд аялах хоббитой.
21. Үерхдэг охингүй.
22. Алдарт их аварга Китаноүми “Удахгүй Ичиножёог ялах бөх байхгүй болно байх шүү” гэж хэлжээ.
23. Түүний мөрөөдөл бол Ёкозүна болох.
24. Тэрбээр 300 хонь, 50 адуутай аж.

24tsag.mn
Сэтгэгдэл (36)