Цагаан арьст, шаргал үст бүсгүй хөгжмийн ертөнцийг шуугиулж байна. АНУ-ын алдартай дуучидтай хамтрахын зэрэгцээ гоо сайхнаараа бусдын анхаарлыг татсан реппер бүсгүйн тухай мэдмээр байна уу? Дэлхийн шинэ од Игги Азалиатай танилцъя.
1. 1990 оны 6-р сарын 7-нд Австралид төрсөн. 16 настайдаа АНУ-ын Флорида мужид нүүж ирсэн.
2. Иггигийн жинхэнэ нэр нь Amethyst Amelia Kelly.
3. Игги гэдэг нь түүний багадаа тэжээж байсан хайртай нохойных нь нэр гэвэл итгэх үү.
4. Түүний аав Брэндон Кэлли зураач, цуврал ном бүтээгч байжээ. Харин ээж Таня нь зочид буудлын цэвэрлэгч байсан.
5. Игги 14 наснаасаа реп хийж эхэлсэн бөгөөд охидын хамтлагтай байжээ.
6. АНУ-д ирэхийн тулд сургуулиасаа гарсан бөгөөд амралтаараа найзуудтайгаа АНУ явна гэж гэрийнхэндээ хэлсэн ч эргэж ирэлгүй дуучин болох мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн аж. Тэрбээр “Би хип хопд дуртай байсан учраас АНУ-д ирсэн. АНУ бол хип хоп хөгжмийн эх орон. Тиймээс би энд л амжилт олно” гэж ээждээ хэлсэн гэдэг.
7. Тэрбээр цөөнгүй дуу бичлэгийн студид очсон ч цагаан арьстай охин хип хопоор амжилт гаргана гэдэгт хүмүүс итгэхгүй байжээ.
8. Игги АНУ-д ирээд Флорида, Атлантад амьдарч байсан тул Америкийн зүүн мужийн аялгаар ярьдаг болсон байна.
9. Харин 2011 онд “Pussy” дуугаа бичиж, youtube сайтад байршуулсан нь түүнийг олон нийтэд танил болгосон юм.
10. Түүний “Fancy” дуу Биллбордын шилдэг 100-г тэргүүлснээрээ амжилтын эхлэлийг тавьсан. Тэрбээр энэ жагсаалтад багтаж чадсан дөрөв дэх соло, эмэгтэй реппер юм.
11. Энэ бүсгүй загвар өмсөгч мэргэжилтэй.
12. Игги 2012 оноос олон танил болсныхоо даруйдаа цөөнгүй брэндийн нүүр царай болсон. Тухайлбал 2012 онд Levi"s брэндийн "Go Forth" кампанит ажлын дүр төрх болжээ.
13. Хамгийн анх 11 настайдаа Tupac Shakur-ийн “Baby Don"t Cry” дууг сонссон нь түүнийг хип хоп хөгжимд дурлуулж орхижээ. Түүний өрөөний ханаар дүүрэн Tupac-ийн зургууд наасан байдаг байв.
14. Игги Missy Elliott-ийг шүтэн биширдэг. Мөн Grace Kelly, Lil" Kim, Gwen Stefani, Spice Girls, Victoria Beckham нараас өөрийн гэсэн имижийг олж авчээ.
15. 2011 онд Игги реппер Asap Rocky-той болзож, хуруун дээрээ шивээс хийлгэсэн ч тэдний харилцаа удаагүй байна.
16. Харин одоо түүний найз залуу бол Los Angeles Lakers багийн тоглогч Nick Young. Тэд 2013 оны 11-р сараас болж эхэлсэн. Игги найз залуугийнхаа тухайд “Арьсны өнгө бол юу ч биш. Бид бүгдээрээ л хүмүүс. Тэр бол миний нөгөө хэсэг” хэмээн фэйсбүүкдээ бичжээ.
17. Хосууд хамтдаа дэлхийд алдартай “GQ” сэтгүүлийн нүүрэнд зургаа гаргасан юм.
18. 2013 онд “Шинэ классик” нэртэй аялан тоглолтоо хийсэн.
19. “Шинэ Классик” цомог нь гарсан эхний долоо хоногтоо зөвхөн АНУ-д 52 мянган хувь борлогджээ.
20. Иггигийн хамгийн амжилттай яваа сингли нь “Fancy” бөгөөд Биллборадын Шилдэг реп дууны жагсаалтын хамгийн эхэнд бичигдсэн.
21. Мөн АНУ-ын бүжгийн клубуудын чартыг тэргүүлэв.
22. Тэрбээр 2015 онд дэлгэцэнд гарах “Галзуу хурд-7” кинонд дүр бүтээсэн.
23. Тун удахгүй түүний дуучин Женнифер Лопестой хамтарсан “Booty” дууны клип цацагдах гэж байна. Хоёр гоо бүсгүйн уран бүтээл олныг шуугиулах нь гарцаагүй.
24. Иггигийн фэйсбүүк хуудас нь 4,565,250 лайктай.

Б.Баяр
Сэтгэгдэл (1)