Монголд төлөөлөгчийн газраа нээсэн Хятадын төрийн банкны тухай 24 баримтыг хүргэж байна.
Монголд төлөөлөгчийн газраа нээсэн Хятадын төрийн банкны тухай 24 баримтыг хүргэж байна.
1. “Bank of China” нь Хятадын дөрвөн том банкийн нэг.
2. 1912 онд үүсгэн байгуулагдсан тус банк нь өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж буй санхүүгийн том групп юм.
3. 2009 онд улсынхаа хоёр дахь том зээлдэгч болж дэлхийн зах зээлд тавдугаарт бичигдэж байсан удаатай.
4. Хятадын Засгийн газраас 100 хувийн хөрөнгө оруулалттай тус банкыг 2000 онд “Форбес” сэтгүүл дэлхийн 21 дахь том компаниар нэрлэсэн.
5. Нийт 27 оронд үйл ажиллагаа явуулж байна.
6. Хилийн чанад дахь үйл ажиллагаанаас нийт ашгийн 4 хувийг бүрдүүлдэг. Харин дийлэнх орлогыг Хятад дахь үйл ажиллагаанаас бүрдүүлдэг.
7. “Bank of China” нь 2.03 их наяд ам.долларын нийт активтай. Мөн 302 мянган ажилтантай бөгөөд 22,1 тэрбум долларын цэвэр ашиг олдог.
8. 2002 онд 52,7 тэрбум юанийн ашиг олсон нь өмнөх оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлт юм.
9. Хэрэв та Хятад дахь салбарт данс нээвэл түүнийгээ хилийн чанадад ашиглах боломжгүй.
10. АНУ-ын иргэн Дэниэл Вульц хэмээх хүү 2006 онд Израильд халдлагад өртсөн. Энэ хэрэгт алан хядагчдад мөнгө шилжүүлж өгсөн “Bank of China”-г буруутгаж байсан удаатай.
11. “Bank of China” нь Монголын компаниудыг хилийн чанад дахь Хятадын банкны салбаруудтай холбон, зуучлах ажил хийж байна.
12. Мөн Хятадын банкны Хонконг дахь салбараар дамжуулан 350 сая валютын своп үйлчилгээг Монголын Худалдаа Хөгжлийн Банкинд үзүүлсэн.1. “Bank of China” нь Хятадын дөрвөн том банкийн нэг.
2. 1912 онд үүсгэн байгуулагдсан тус банк нь өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж буй санхүүгийн том групп юм.
3. 2009 онд улсынхаа хоёр дахь том зээлдэгч болж дэлхийн зах зээлд тавдугаарт бичигдэж байсан удаатай.
4. Хятадын Засгийн газраас 100 хувийн хөрөнгө оруулалттай тус банкыг 2000 онд “Форбес” сэтгүүл дэлхийн 21 дахь том компаниар нэрлэсэн.
5. Нийт 27 оронд үйл ажиллагаа явуулж байна.
6. Хилийн чанад дахь үйл ажиллагаанаас нийт ашгийн 4 хувийг бүрдүүлдэг. Харин дийлэнх орлогыг Хятад дахь үйл ажиллагаанаас бүрдүүлдэг.
7. “Bank of China” нь 2.03 их наяд ам.долларын нийт активтай. Мөн 302 мянган ажилтантай бөгөөд 22,1 тэрбум долларын цэвэр ашиг олдог.
8. 2002 онд 52,7 тэрбум юанийн ашиг олсон нь өмнөх оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлт юм.
9. Хэрэв та Хятад дахь салбарт данс нээвэл түүнийгээ хилийн чанадад ашиглах боломжгүй.
10. АНУ-ын иргэн Дэниэл Вульц хэмээх хүү 2006 онд Израильд халдлагад өртсөн. Энэ хэрэгт алан хядагчдад мөнгө шилжүүлж өгсөн “Bank of China”-г буруутгаж байсан удаатай.
11. “Bank of China” нь Монголын компаниудыг хилийн чанад дахь Хятадын банкны салбаруудтай холбон, зуучлах ажил хийж байна.
13. Банкны төлөөгч Дай Шинжун “Хятадын банк байгуулагдсанаар үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзэх нь үндэслэлгүй дүгнэлт биш” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
14. Зээл авах хүсэлтээ ирүүлсэн 40 гаруй компанид 3 тэрбум долларын санхүүжилт олгох юм байна.
15. Хэрэв охин компаниа Монголд байгуулвал гаргах зөвшөөрөлтэй капиталын хэмжээ 56 сая ам.доллар байна. Тэгэхээр олгох зээлийн нийт хэмжээ нь 460 сая ам. доллар байх юм.
16. “Юанийн хөрвөх чадвар нэмэгдсэн нь “Bank of China”-д гадаад орнуудад зээл олгоход ихээхэн тусаллаа. Дээр нь дэлхийн эдийн засаг сэргэж эхэлсэн болохоор Хятадын банкууд гадаадад салбараа улам олноор байгуулж байна” хэмээн Guotai Junan Securities компанийн шинжээч тайлбарласан байна.
17. “Bank of China” нь сүүлийн жилүүдэд Хятадын бусад томоохон банкны адил Хонконгийн хөрөнгийн бирж болон бусад нээлттэй зах зээл дээр хувьцаагаа борлуулах замаар хөрөнгийнхөө хэмжээг өсгөж иржээ.
18. Энэ банк барагдуулаагүй их хэмжээний өр хуримтлуулж, төрийн их хэмжээний хөрөнгийг үрэгдүүлснээс 2006-2007 оны үед дампуурахдаа тулсан гэж ажиглагчид үзэж байсан. Ер нь Хятадын банкуудад төрөөс шууд тусалдаггүй тул тэд IPO хийх замаар эрсдэлийнхээ тодорхой хэсгийг гадаадын хөрөнгө оруулагчдад үүрүүлэхийг зорьдог болоод уджээ.
19. Бээжингийн эрх баригчид өнгөрсөн оны 12 дугаар сард хадгаламжийг даатгах тухай төлөвлөгөө боловсруулсан боловч одоог хүртэл олон нийтэд танилцуулаагүй. Энэ нь банкны салбарынхаа бодит байдлыг иргэдэд мэдрүүлж, тэднийг цочроохгүй хэмээн сэрэмжилсэн хэрэг гэж үзэж болно.
20. 2002 онд Хамас бүлэглэлийн дайралтад өртөж нас барсан найман хүний ар гэрийнхэн тус банкнаас 1 тэрбум доллар нэхэмжилж байв.
21. Тус банк террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлээгүй гэдгээ удаа дараа сануулсан юм.
22. 2004 онд Хятадын төв телевизээр мөнгө угаасан хэрэгт буруутай хэмээн мэдэгдсэн.
23. “Манай банкны хувьд Монголын арилжааны банкуудтай өрсөлдөхгүй, харин ч хамтран ажиллана. Хөгжихөд нь тусална. Засгийн га¬зар, Төв банк хяналт та¬вих бүрэн боломжтой” гэж төлөөлөгч ярьж байв.
24. Хятадын экспортын 60 хувийг үндэстэн дамнасан компаниудын бүтээгдэхүүн эзэлдэг. Хамгийн их хөрөнгө оруулалт татаж, хамгийн их худалдаа хийсэн нь л Хятадын хөгжлийн үндэс.