Энэ жилийн наадмаар зургаа давж Монгол Улсын Харцага цолтой болсон Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Пүрэвсайханы тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Б.Пүрэвсайхан 1989 оны 12 дугаар сарын 21-нд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. "Нью прогресс" группийн бөх.
2. Тэрээр айлын отгон хүү бөгөөд дээрээ нэг ахтай.
3. Түүний биеийн өндөр 177 см.
4. Тэрээр улсын заан Ч.Батзоригийн төрсөн ахынх нь хүү бөгөөд заан ах нь түүнийг бөх болоход нөлөөлжээ.
5. Б.Пүрэвсайхан 11-р ангиа төгсөөд гэр ойр хэмээн Ховдын ИС-ийн нягтлангийн ангид элсэн орсон байдаг. Гэвч Ч.Батзориг /авга ах/ заан түүнийг бөх болгоно хэмээн хотод дагуулан иржээ.
6. Б.Пүрэвсайхан 2007-2011 онд “Аварга” дээд сургуулийг Б.Адъяахүү багшийн удирдлаган дор биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн.
7. Тэрээр улсын баяр наадамд 2010 оноос эхлэн дөрөв дэх жилдээ барилдаж байна.
8. Б.Пүрэвсайхан 2009 онд Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын наадамд түрүүлж бөхийн гараагаа эхэлсэн.
9. 2010 онд Ховд аймгийнхаа наадамд түрүүлж “Аймгийн арслан” цолд хүрчээ.
10. Аймгийн арслан цолтойгоор заал танхимын барилдаанд сайн барилдаж цагаан сараар у.а Б.Ганбатыг өвдөг шороодуулж А.Сүхбат аваргын “Ирээдүйн аварга” шагналыг хүртэж байв.
11. 2012 оны улсын наадмаар улсын заан Ч.Батзоригийг, улсын гарьд Ж.Бат-Эрдэнийг, тавын даваанд улсын заан Д.Баасандоржийг өвдөг шороодуулж 23 насандаа “Монгол улсын начин” цолд хүрсэн юм.
12. Улсын цол хүртсэн наадмаар /2012 он/ бүх зүйл сайхан байгаагүй. Тэрээр зургаагийн даваанд аймгийн арслан Л.Пүрэвжавыг тийрч олон түмнээс зэмлэл хүртэв.
13. Б.Пүрэвсайхан 2012 оны Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн бөхийн барилдаанаар бас нэгэн дуулиан тарьсан нь “зодоон”. Тэрээр тавын даваанд у.н Р.Пүрэвдагватай таарч хэрүүл уруултай давсан бөгөөд өрсөлдөгчийнхөө шуудагнаас огцом татсаныхаа хариуд хүзүү рүүгээ дэлсүүлсэн түүхтэй.
14. Жудаггүй аашилсны шийтгэл таван сар гаруйн дараа ирсэн юм. Өөрөөр хэлбэл түүний барилдах эрхийг хоёр сараар хасч 2013 оны цагаан сарын барилдааны үеэр эрхийг нь буцаан сэргээв.
15. 2013 оны улсын наадмаар дөрвийн даваанд улсын харцага Мөнгөнцоожийг даваад тавын даваанд улсын өсөх идэр начин Б.Гончигдамбад өвдөг шороодож байв. Энэ үед тэрээр хөлөндөө бэртэлтэй байжээ.
16. Тэрээр 2013 онд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд түрүүлсэн.
17. Өнөө жилийн улсын баяр наадмаар а.а Д.Энхбаяр, у.х Т.Амартүвшин, у.х Ө.Даваабаатар, у.х Ц.Содномдорж, у.а Д.Азжаргал нараар 6 давж харцага цолд хүрэв.
18. Б.Пүрэвсайхан шуудагны барьцнаас сайн барилддаг төдийгүй, хоёр гарын атгалт сайн бөхчүүдийн нэг юм.
19. Тэрээр бяр чадлынхаа нууцыг 12 нас хүртлээ ээжийнхээ хөхийг хөхсөнтэй холбон тайлбарласан.
20. Б.Пүрэвсайхан шуудагны барьцнаас дайрах, түлхэх, мордох, (түрж хөөх, сэжиж түрэх), бусгах, мурих, зайлах, хөл авах, хутгах зэрэг мэхийг голчон хийж гол төлөв өрсөлдөгч бөхийнхөө барилдааны хэлбэр, биеийн хэмжээ, барилдааны арга барил зэрэгт тохируулан барилддаг.
21. Тэрээр баруун талаараа барилддаг. Тиймээс ч зүүн талтай хүнтэй барилдахад их эвгүй байдаг тухай ярьж байв.
22. Б.Пүрэвсайхан Үндэсний бөхийн холбооноос сар бүр гаргадаг чансааны хоёрт эрэмбэлэгдэж өндөр цолонд хүрэх ирээдүйтэй хэмээн үнэлэгдэж байгаа юм.
23. Тэрээр үндэсний бөхөөс гадна их спортоор хичээллэх гэсэн боловч бүтэлгүйтсэн гэдэг.
24. Харцага маань шинэхэн цолоо нөгөөдөр буюу энэ сарын 24-27-ны өдрүүдэд Ховд аймагт болох баруун бүсийн даншиг наадамд дуудуулах гэнэ.

24tsag.mn
Сэтгэгдэл (2)