Энэ жилийн улсын баяр наадмын бөхийн тааврыг эвдсэн, улсын шинэ гарьд Ш.Жаргалсайханы тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Ш.Жаргалсайхан нь 1982 онд Завхан аймгийн Идэр суманд төрсөн.
2. Тэрээр анх зургадугаар ангиасаа л бөх болохоор шийдсэн гэдэг. Улмаар бөхийн сургуульд орохоор аймгийн төв орж аймгийн арслан Юнрэн агсаны гарын шавь болж байжээ.
3. Тэрээр ээжийнхээ талаас бөхийн удамтай. Түүний ээжийн авга ах Хаян гэж даншигийн заан байсан бөгөөд бие томтой, асар их баяр чадалтай хүн байсан гэдэг.
4. Ш.Жаргалсайхан нэгэн үе самбо бөхөөр хичээллэдэг байжээ. Үүгээр ч зогсохгүй 1998 оны улсын аварга болж байв.
5. Мөн тэрээр 1997 оны чөлөөт бөхийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.
6. Ш.Жаргалсайхан анх 2002 онд нутгаасаа гарсан бөгөөд хотод ирээд “Аварга” дээд сургуульд элсэн оржээ.
7. Тэрээр "Аварга" дээд сургуулийн оюутны байранд олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Ж.Гансүх нартай амьдарч байсан. Тэрээр өрөөний анд нараасаа хамгийн сүүлд улсын цол хүртсэн гэдэг.
8. Тэрээр улсын баяр наадамд 12 дахь жилдээ зодоглож байна.
9. 2003 онд Ховд аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн.
10. Түүний барилдсан он жилүүдэд сонин содон түүх их бий. Тухайлбал тэрээр аймгийн арслан цолтой байхдаа у.х Д.Батболд, у.з Ч.Батзориг, у.ав Д.Сумьяабазар, у.а Х.Мөнхбаатар нарыг дараалан орхиж сар шинийн барилдаанд их шөвөгт шалгарч байжээ.
11. Тэрээр 2011 оны наадмаар улсын начин Ч.Баянмөнх, улсын харцага Ө.Даваабаатар нараар 5 давж “Монгол улсын начин” цолд хүрсэн.
12. Ш.Жаргалсайхан улсын начин цол хүртсэнээрээ Завхан аймгийн Идэр сумаас 60 гаруй жил улсын цолтон төрөөгүй байсан “Хар цуваанд” цэг тавьсан цорын ганц бөх болжээ.
13. 2012 оны наадмаар у.х Д.Батболд, у.г Н.Ганбаатар нарыг шороодуулж начин цолоо баталсан бөгөөд 2013 онд тавын даваанд унаж байв.
14. Сүүлийн нэг жил тогтмол барилдаагүй шалтгаанаа тэрээр бэртэл гэмтэй холбон тайлбарласан бөгөөд өнгөрсөн хавраас бэлтгэл сургуулилтаа базаажээ.
15. Тэрбээр Улсын аварга Г.Эрхэмбаяраар тав, Улсын аварга С.Мөнхбатаар зургаа, Улсын арслан Х.Мөнхбаатараар долоо, Улсын гарьд Н.Ганбаатараар найм давж гарьд цолд хүрсэн.
16. Ш.Жаргалсайхан халз хутгах, шуудагдаж татах, хонгодох, мордох мэхүүдийг даацтай хийдэг бол өнөө жилийн наадмаар тахимдах мэхийг тун ч даацтай хийж олон шилдэг өрсөлдөгчийг шороодуулж байлаа.
17. Тэрээр ам авч барилдахаасаа амлуулж эсвэл тунаж барилдахыг илүүд үздэг.
18. Ш.Жаргалсайхан барилдааны тактикын тухайд “Аль болох бариа зөрөөн дээр шийдсэн мэхээ хийж, тэгээд болохгүй бол золгохыг боддог” хэмээн ярьжээ.
19. Тэрээр заан цуглуулдаг бөгөөд одоогоор 40 орчим заантай болжээ.
20. Ш.Жаргалсайхан нутгаасаа төрсөн алдарт Маамын Лхагва арсланг ихэд хүндэтгэдэг. Бүр түүнд М.Лхагва арслангийн дүр бүхий жижиг баримлан хөшөө байдаг бөгөөд түүнийгээ ихэд нандигнадаг гэнэ.
21. Түүний барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ заавар зөвлөгөө өгдөг гэнэ.
22. Хэдхэн өдрийн өмнө ЦЕГ-аас түүнд цагдаагийн ахмад цол олгон, хэв журмын офицероор томилсон.
23. Тэрээр ахмад цол хүртэхээсээ өмнө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст жолооч хийдэг байжээ.
24. Ш.Жаргалсайхан гарьдын энэ амжилтыг Завхан нутгийнхан нь өндрөөр үнэлж, “Lexus-570” машин, гурван өрөө байраар мялаасан байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (1999)