Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаярын шавь, бас Г.Өсөхбаяр аваргаар начин болсон Н.Адъяабатыг танилцуулж байна. Сонирхолтой нь тэрээр хошин урлагийн жүжигчин Л.Дэмбидбаатарын хамаатан аж.
1. Архангай аймгийн Тариат суманд 1984 онд төрсөн. 30 настай.
2. “Бөх билэгт” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Хера Холдинг” компанийн өмнөөс барилддаг. Энэ компанийн захирал Х.Ганхуяг Тариат сумын нутгийн зөвлөлийн дарга гэхээр нэг зүйл ойлгогдох байх.
3. Дунд сургуулийн сурагч байхаасаа үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. Аймгийн Заан Д.Нарангэрэл анхных нь багш. Аймгийн заан Д.Нарангэрэл Архангайн олон бөхчүүдийг гаргаж ирсэн сумын төвийн багш гэдгийг тэр хавийнхан андахгүй мэднэ.
4. 2002 онд Тариат сумынхаа наадам түрүүлж сумын заан, 2007 онд Архангай аймгийн наадамд үзүүрлэж заан, 2010 онд Архангайдаа түрүүлж арслан болсон амжилтыг үзүүлжээ.
5. Энэ жилийн "Бүх цэргийн наадам-2014" үндэсний бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдэж байсан.
6. Улсын их баяр наадамд 4 жил зодоглож байгаа. 2011 онд 2, 2012 онд 3, 2013 онд 3 давж байсан.
7. 2013 онд нутгийн гарьд Д.Рагчаатай таарч өвдөглөсөн бол 2014 онд нутгийн дархан аваргаараа начин цолны босгыг алхав. Гарьд Д.Рагчаатай барилдаад унахдаа зүгээр байгаагүй л гэсэн. Бодвол “зүгээргүй” барилдаан болоод тэр биз.
8. Улсын дархан аварга Г.Өсөхбаяраар тав давсныхаа дараа “аварга багшаараа начин боллоо. Улаанбаатар хотод аварга багшийнхаа гар дээр хөдөөнөөс ирсэн. Аварга багшдаа баярлалаа” гэж тун дарууханаар төв цэнгэлдэхээс түмэн олонтойгоо мэндчилсэн.
9. Харин 6-ийн даваанд Улсын арслан Х.Мөнхбаатартай барилдсан. Хаяж чадсангүй юу гэсэн сэтгүүлчийн асуултад “Арслантай барилдаад уналаа. Унасан хойноо шалтаг ярих хэрэггүй. Намайг унахыг түмэн олон харлаа шүү дээ” хэмээн төв халхын гүндүүгүй сайхан зангаар хариулсан юм. Энэ хоёр хариултаас түүнийг ямархуу ёс, жудагтай бөх болохыг ойлгож болно.
10. Г.Өсөхбаяр анх удаа дархан аварга цолтой байх үедээ Тариатын залууг начны даваанд амлаж барилдсан нь ихээхэн учиртай байж мэдэх гэнэ. Түүний өвөө “Буур” хэмээх Жамъян аварга нэг үе Архангай аймгийн Тариат сумаар овоглож байсан удаатай. Дараа нь Цахир болсон. Бодвол төрсөн газар нь засаг захиргааны шинэ хувиараар өөр суманд очсоных биз.
11. Улсын заан Ч.Гочоосүрэн зааны удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг.
12. Архангай аймгийн Тариат сумаас хамгийн сүүлд 2005 онд М.Цанлиг улсын начин болж байв.
13. Аавынх нь талын бөх бол Завхан аймгийн Их-Уул сумын харъяат улсын өсөх идэр начин С.Лхагваа юм. Энэ хүн бол хошин урлагийн жүжигчин С.Дэмидбаатарын аав. Тэгэхээр начин бас хошин урлагийн жүжигчин ахтай болж таарах нь. Завхан аймгийн Их-Уул, Архангайн Тариат сумд бол нэг том нуруугаар хиллэдэг залгаа сумууд гэнэ.
14. Н.Адъяабатын аав Найдан гуай хүүгээ бага байхад нь бурхан болсон бөгөөд “Хүүгээ улсын цолтой болгох мөрөөдөлтэй байсан” аж. Аавын мөрөөдөл биелэж.
15. Ээж нь түүнийг “бөх биш номтой лам болгох”-ыг хүсдэг байж. Ээжийн мөрөөдөл биелэсэнгүй.
16. Сонирхолтой нь Н.Адъяабат начин бөхийн сургууль төгсөөгүй. Инженер мэргэжилтэй аж. 2006 онд ШУТИС-ийг барилгын халаалт, агаар сэлгэлтийн инженер мэргэжилээр төгсчжээ.
17. Ийм хүнд анги төгссөн учраас оюутан байхдаа хичээл сургууль гээд нэг их барилддаггүй байсан.
18. Хожим сургуулиа төгссөний дараа бөхийн сонирхолоо хөөж эхэлсэн нь эхний амжилтыг авчирчээ.
19. Мэргэжилээрээ бараг л ажиллаагүй. Гэхдээ бөхийн спортоо орхисны дараа мэргэжлийн ажилаа хийнэ гэж ярих дуртай.
20. Яг 7 хоногийн дараа Тариат сумынх нь сургуулийн 90 жилийн ой болно. Начин цол хүртсэнийх нь хамгийн анхны барилдаан энд болох нь ойлгомжтой.
21. Суйлах, хутгах, хавирах, хонгодох гэсэн мэхийг голчлон хийдэг.
22. Оны шилдэг дэвжээ шалгаруулах барилдаанд Архангай аймгаа төлөөлөн барилддаг.
23. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд харъяалагддаг түүнийг начин болсны дараа БХЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч “Дайчин алдар-III медаль”-иар шагнасан гэсэн даруухан мэдээлэл цацагдав.
24. “Хера холдинг” компани нь нилээд том шагнана гэсэн дуулдав. Тэр шагналаа хэзээ өгөх нь тодорхойгүй гэж эх сурвалж мэдээлэв.

Сэтгэгдэл (3)