Дэлхийн аваргын цомын төлөө Германтай өрсөлдсөн Аргентины шигшээ багийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Аргентин нь дэлхийд хамгийн амжилттай яваа багуудын нэг юм. FIFA-ийн жагсаалтаар дэлхийд чансаагаараа долдугаарт бичигддэг.

2. Энэ шигшээ баг FIFA дэлхийн цомыг 1986 ба 1978 онуудад хоёронтоо гардан авсан юм.
3. Мөн Copa America тэмцээнд 14 удаа түрүүлсэн бөгөөд 1992 онд Confederations Cup-ын аварга, 2004 ба 2008 оны Олимпийн Наадмын хөлбөмбөгийн аварга болсон баг юм.
4. Аргентин, Франц нь Хөлбөмбөгийн дэлхийн аварга, олимпийн наадам, Confederations Cup гэсэн гурван томоохон тэмцээнд гурвууланд нь түрүүлж байсан цорын ганц багууд ажээ.
5. Цэнхэр цагаанууд нь түүхэндээ Дэлхийн цомын үзүүр түрүүнд дөрвөн удаа ирж байсан бөгөөд хамгийн эхнийх нь 1930 онд Уругвайн шигшээтэй таарч 4-2 оноогоор хожигджээ.
6. Дараагийн үзүүр түрүүнд үлдэхдээ 1978 онд Нидерландыг 3-1 оноогоор бут ниргэсэн байна. Улмаар 1986 онд Диего Марадонагийн удирдлаган дор Баруун Германыг 3-2 оноогоор ялж дахин аваргалсан юм.
7. Хамгийн сүүлд 1990 онд дахин үзүүр түрүүнд ирсэн бөгөөд энэ удаа Германд маргаантай торгуулийн цохилтын улмаас 1-0 оноогоор хожигдон мөнгөн медальтай нутаг буцсан.
8. Диего Марадонна нь Аргентины багийн төлөө 91 тэмцээнд оролцож, 34 гоол оруулсан домогт тамирчин билээ.
9. Аргентины баг 2007 онд дэлхийд чансаагаараа нэгдүгээрт бичигдэж байсан удаатай.
10.
Аргентины багийг Бразил 2014 тэмцээнд ахлан оролцсон довтлогч Лионель
Месси нь оны шилдэг хөлбөмбөгчний цомыг дөрөв дараалан авсан цорын ганц
тамирчин юм.
11. Тэд нийт 15 удаа дэлхийн аваргад оролцсон чамгүй амжилттай баг. Гэхдээ Бразилчууд 20 дахь удаагаа дэлхийн аваргад оролцож байна.
12. Габриэл Батистута нь 56 гоол оруулсан үзүүлэлтээр Аргентины бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчинд тооцогддог. Тэрээр 1991-2002 он хүртэл тоглохдоо 78 тэмцээнд оролцжээ.
13. Улсынхаа шигшээ багийг удирдан Дэлхийн цом гардсан дасгалжуулагч нар бол 1978 оны Цесар Луйс Меноти, 1986 оны Карлос Билардо нар юм.
14. Аргентины дасгалжуулагч Алехандро Сабелла нь түүхэн тоглогч Даниел Пассерэллагийн шавь юм. Тэрээр Италийн Парма, Уругвайн шигшээ, Мексикийн Монтэррэй, Бразилын Коринтианс багуудыг дасгалжуулж байжээ.
15. Лионель Месси “Аргентин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх багийн нэг биш. Бид аль болох хэл амнаас хол даруухан тоглох хүсэлтэй байна” гэж хэлж байсан удаатай.
16. Харин хөлбөмбөгийн экспертүүд Аргентиныг 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлэх багуудын тоонд зүй ёсоор нэрлэж байгаа юм.
17. Энэ удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцож байгаа 32 багаас дундаж насаараа хамгийн хөгшин багаар Аргентины шигшээ тодорчээ. Тэдний дундаж нас 28,5 байна.
18. Аргентины ерөнхийлөгч, генерал Хуан Пэрон шигшээ багаа хөрөнгө мөнгөны улмаас Дэлхийн аваргад оролцуулахгүй гэж мэдэгджээ. Үнэн хэрэгтээ Пэрон хөрш багтаа хожигдохоос айсан бөгөөд 1983 онд цэргийн дэглэм унасаны дараа “Зэрлэг сармагчны орон руу явж болохгүй” гэж тушаалдаа бичсэн байсан нь тодорхой болжээ.
19. Аргентинчууд 1982 онд Бельгид, 1990 онд Камерунчуудад нам хожигджээ.
20. 1994 онд АНУ-д болсон дэлхийн аваргад “В” хэсэгт Аргентинчууд бужигнуулж байв. Аргентин ч гэж дээ Марадона. Жин нэмсэн байдалтай Марадона хэсгийн тоглолтонд галзуурч гоол оруул гэсэн шиг довтлогчдийнхоо яг л хөлд нь дамжуулалт өгөөд байлаа.
21. 1990-ээд оны эхээр хар тамхинаас болж Италиас хөөгдсөн тэрээр энэ удаа мөн л хөөгдлөө. Грекийн хаалганд гоол оруулсан Марадона камерын өмнө ирэн баяраа тэмдэглэж байхад нүд нь улаалттай нэг л сэжигтэй байсан учир шинжилгээнд оруулжээ. Гэтэл кокаин илэрч тэмцээнээс хөөгдсөн анхны тамирчин болов.
22. “Бурхангүй” болсон Аргентинчуудын амжилт эрс буурч Болгар, Румыны багуудыг баралгүй нутаг буцжээ. Марадона 15 сар хөлбөмбөг тоглох эрхээ хасуулжээ.
23. Дэлхийн аваргын түүхэнд Аргентины 10 тамирчин талбайгаас хөөгдсөн нь тэднийг нэгэн сөрөг амжилтын эзэд болгожээ. Мөн 88 шар хуудас авсан нь нэг улсын хувьд дээд амжилт болж байна.
24. 1986 онд Мексикт болсон дэлхийн аваргад домогт Марадонна гараараа гоол оруулж шуугиан тарив. Тоглолтын дараа сэтгүүлчдийн асуултанд тэр бол “Бурханы гар” байсан юм гэж хэнэггүй хариулжээ. 2005 онд телевизийн ярилцлаганд орохдоо “Хаалгач надаас өндөр байсан учраас гараа өргөсөн юм. Би Англичуудаас уучлалт гуйх ч үгүй, энэ гоол бол муусайн Англичуудад манай Фолклэндийн арлыг булаан авсаны хариу юм” гэж хэлжээ.

24tsag.mn