Өчигдөрхөн МУГЖ гэх эрхэм, хүндтэй цолоор энгэрээ мялаасан “Хурд” хамтлагийн хөгжимчин, ая зохиогч Д.Отгонбаярын тухай 24 баримтыг хүргэж байна. Тэрбээр “Хурд” хамтлагаас төрж буй хоёр дахь гавъяат болж байна. Ингээд Д.Отгонбаяр гэж хэн бэ?
1. Ц.Дамбын Отгонбаяр. Энэ жил 41 настай. Арванхоёрдугаар сарын 28-ны өдөр төрсөн.
2. Аав Ц.Дамба ээж П.Лхамжав нар төмөр зам дагасан замчид.
3. Эхээсээ арван нэгүүлээ. Ц.Дамбынх 10 хүү нэг охинтой өнөр өтгөн гэр бүл.
4. Арван хүүгийн дөрөв нь “Хурд” хамтлагийн гишүүн. Тиймээс ч “Хурд” хамтлагийг төмөр замаар овоглодог ахан дүүсийн хамтлаг гэж хэлж болно. Д.Ганбаяр, Д.Төмөрцог, Д.Отгонбаяр, Д.Отгонбаатар гэсэн нэг айлын дөрвөн хүүгийн хүсэл, тэмүүлэл, авьяас, чадварын нэгдэл нь “Хурд”-ыг бий болгожээ.
5. Д.Отгонбаяр “Хурд” хамтлагийг байгуулахаас өмнө “Харанга” хамтлагт соль гитарчин байжээ.
6. Нэг жилийн дараа буюу 1992 онд “Хурд” хамтлагаа байгуулсан байна.
7. Д.Отгонбаяр 10 гаруй гитартай.
8. Монголын хамгийн үнэтэй гитар түүнд бий. Тэрбээр 6000 долларын гитартай. Тус гитар дэлхийд 100 ширхэг л байдаг.
9. 100 гаруй дууны уран бүтээлийн аяыг зохиосон.
10. “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ”, “Дурлал минь жаргаж үзээгүй зул юм”, “Чимээгүй ирэх дурлал” “Дурлал чи над руу чимээгүй ирэх юм”, “Эх орон”, “Хаа ч цуг”, “Чи минь байгаа болохоор” зэрэг түүний хит болсон уран бүтээлүүд олон бий.
11. Ам бүл гурав. Нэг охинтой. Удахгүй бүл нэмэх бодолтой байгаа тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
12. Өдөр бүр нэг цаг спортоор хичээллэдэг.
13. 20 орчим жил үсээ ургуулж байгаа. Хамтлагийнхаа хамгийн урт үстэй гишүүн нь.
14. Бухын толгой, гавлын яс, үхэр тэрэгний дугуй бол “Хурд” хамтлагийн шүтээн. Мөн Д.Отгонбаярын ч шүтээн. Бухын толгой мэт хүчирхэг, ялагдашгүй атлаа рок хөгжмийн төлөө “ясаа цайтал” зүтгэнэ хэмээн бэлгэшээн дээдэлнэ.
15. Хамгийн хайртай хүмүүс: Аав, ээж болон намайг гэсэн сэтгэлтэй бүх хүнд хайртай.
16. Хэлэх дуртай үг: Дотроосоо гэрэлтэж яваарай.
17. Дуртай дуу: Монгол Улсын Төрийн дуулал
18. Дуртай өнгө: Хар хөх
19. Гутлын размер: 43
20. Тэрбээр телевиз, интернэт үзэхээс илүү ном уншдаг. Тэр дундаа шүлгийн ном унших их дуртай. Жил бүрийн “Болор цом” яруу найргийн наадмыг үздэг байна.
21. Хоёр жилийн өмнө тэрбээр “Чи минь байгаа болохоор” нэртэй бие даасан тоглолтоо УБ паласт хийж байсан. Энэ нь түүний анхны бие даасан тоглолт байсан юм.
22. Түүнийг “Хурд” хамтлагийн хөгжимчин гэхээс илүү удирдан зохион байгуулагч, ерөнхий менежер нь гэж хэлж болно. Түүнд төрөлхийн гэлтэй шилдэг зохион байгуулагч хүн юм.
23. Тэрбээр 10 жилийн өмнө СТА цол тэмдгийг авч байжээ. Тэгэхдээ хамтлагаараа нэг зэрэг авч байсан түүхтэй.
24. Харин өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар МУГЖ цолоор шагнууллаа. Тэрбээр шагнал авч байх үедээ “Маш их хариуцлагыг мэдэрч байна. Би дахин цэнэглэгдлээ. Одоо сайхан уран бүтээлүүдийг “Хурд” хамтлагтайгаа хамтарч хийнэ” гэж хэлсэн юм.

24tsag.mn
Сэтгэгдэл (10)