Сүүлийн үед улс төрийн хүрээнийхэн болон олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж буй хүн бол УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж. Түүнийг Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайдаар томилох уу, эс томилох уу гэдэг асуудал бүхэл бүтэн нэг намыг хоёр хуваагдахад хүргээд буй. Харин Ш.Түвдэндорж гэж хэн бэ? Түүний тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Шаравдоржийн Түвдэндорж. Түүний унасан газар нь Улаанбаатар хот. Угаасан ус нь Туул гол.
2. Энэ жил 47 настай.
3. 1985 онд нийслэлийн 5-р дунд сургуулийг төгссөн. 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг радио холбооны инженер мэргэжлээр төгссөн.
4. 1999 онд Отгонтэнгэр Их сургуулийг хуульч, өмгөөлөгч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны доктор зэрэгтэй.
5. Батлан хамгаалахын салбарт ажиллаж байсан туршлагатай. Тэгэхдээ бүр салаан захирагчаар ажиллаж байжээ.
6. Анх цагаан морин жилийн хувьсгал гарч, МоАХ-ны анхдугаар их хурал болон, Монголын Ардчилсан Нам байгуулагдахад тэрбээр гишүүнээр элсч байжээ.
7. Тэрбээр өөрийгөө АН-ын алтан хараацайнуудын нэг гэж хэлдэг. 1990 оны Ардчилсан хувьсгалд ч гар бие оролцож явсан байна.
8. 1992 оноос хойш АН-ын удирдах зөвлөлд тасралтгүй ажилласан. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хүртэл гүйцэтгэж байв.
9. Тэрбээр Ардчилсан нам доторх МОАХ фракцид харъяалагддаг.
10. Хүмүүс түүнийг Х.Баттулгын хүн гэдэг. Тийм ч учраас Х.Баттулга түүнийг Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайдаар зүтгүүлж буй.
11. Ш.Түвдэндорж 1999-2000 онд буюу нэг жил гаруйн хугацаанд БХЯ-ны сайдаар ажиллаж байжээ.
12. 2000 оны сонгуулиар АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан ч ялагдсан.
13. ЗГХЭГ-ын дэд дарга, МОАХ-ны гүйцэтгэх захирал, Ардчилсан намын Нийслэлийн даргын албыг тус тус хашиж байсан.
14. 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
15. Одоо Хуульзүйн байнгын хорооны даргаар ажилладаг. Гэхдээ түүнийг байнгын хорооныхоо даргын ажлыг муу хийдэг гэж гишүүд хэлдэг.
16. Toyota,Land Cruiser 105, Infiniti,FX45, Lexus-570 машинтай.
17. УИХ дахь хамгийн олон гахайтай гишүүн. Тэрбээр нийт 356 гахайтай аж. Мөн хурдын удмын хоёр морьтой.
18. Түүнийг Шинэчлэлийн засгийн газрын үр нөлөөгөөр бялуу хүртсэн хүн гэж хэлдэг. Тэрбээр УИХ-ын гишүүн болонгуутаа өөрийн ах Ш.Төмөрбаатарыгаа Нийслэлийн өмчийн газрын даргын суудалд суулгаж чаджээ.
19. Ш.Түвдэндоржийг гэр бүлийн хувьд тогтворгүй гэж хэвлэлүүдэд бичжээ. Өмнөх эхнэрээсээ салсан тухай мэдээллүүд нэг хэсэгтээ шар сонинг бичих юмтай болгож байсан байна.
20. Нэг жилийн өмнө түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах болсон тухай яриа Төрийн ордонд гарч байв. Харин тэрбээр уг асуудыг асуудлыг намын нөхдийнхөө нисгэсэн “бор шувуу” хэмээсэн юм.
21. Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон, Алтан Гадас одон, АН-ын дээд шагнал-Чингис Хааны одонгийн шагналтай.
22. Орос, Англи хэлтэй.
23. Түүнийг Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайдаар томилох эсэх асуудлаар АН-ын бүлэг дотроо хоёр хуваагдаад буй. Ерөнхийлөгч мөн түүнийг сайдад томилохоос татгалзсан билээ. Учир нь тэрбээр “давхар, давхар” дээлтэй хүн. Үүний дунд Ерөнхий сайд Н.Алтанхуяг яах учраа олохгүй явж байна. Гэхдээ уг асуудал удахгүй тодорхой болно.
24. Ш.Түвдэндоржийн хувьд сайдын ажлаас татгалзах эрх байхгүй гэдгээ илэрхийлээд байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (14)