Украины шинээр сонгогдсон ерөнхийлөгч Петро Порошенкогийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Украины тэрбумтан Петро Порошенко 2009-2010 онд Гадаад хэргийн сайд, 2012 онд Худалдаа, эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар ажиллаж байв.
2. 2007-2012 онд Украины Үндэсний банкыг тэргүүлсэн.
3. Улс төрөөс гадна чихрийн бизнес эрхэлж “Шоколадны хаан” нэртэй болсон Порошенко 1 тэрбум долларын хөрөнгөтэй. Тэрээр 2012 онд Форбес сэтгүүлийн жагсаалаар нийт хөрөнгөөрөө дэлхийд 1,153-р байрт багтжээ.
4. Сургуулиа төгсмөгцөө какао худалдаалж эхэлсэн Прошенко улсын өмчит чихрийн үйлдвэрийг хувьчлан авч, Украины хамгийн том үйлдвэрлэгч болгожээ.
5. Түүний бизнес чихрээс гадна автомашин, автобус, хөлөг онгоцны үйлдвэрлэл, нэгдүгээр суваг телевиз зэрэг өргөн хүрээг хамардаг.
6. Прошенко нь ерөнхийлөгч асан Виктор Юшенкогийн ойрын хүн гэдэг. Юшенко Прошенкогийн охины загалмайлсан эцэг юм.
7. Тэр 1998 онд Украины зүүн Социал Демократ намаас нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогдон улс төр дэхь гараагаа эхэлж байв.
8. “Шоколадны хаан” Украиныг Европын бүрэлдэхүүнд оруулахыг дэмждэг. Энэ нь ч сонгуульд 54 хувиар ялалт байгуулахад Барууныхан шууд дэмжсэн шалтгаан байж мэдэх юм.
9. Украинд Оросын салан тусгаарлагчдын бослого өрнөж буй энэ үед тэрээр талуудтай хэлэлцээр хийж, улс төрийн шийдэлд хүргэхийг зорьж байгаа. Гадаад бодлогын хувьд Крымийг Оросоос буцаан авахын тулд улс төрийн дипломат тэмцэл хийх нь өөрийн үүрэг гэж үзэж байгаа юм.
10. 2005 онд Петро Прошенко, Юлия Тимошенко нарыг улсын өмчит Никополь үйлдвэрийг хууль бусаар авсан хэмээн буруутгаж байв. Гэвч удалгүй энэ хэргийг хэлэлцэхээ больсон.
11. 2007 онд тэрээр улс төрөөс түр хөндийрч, Үндэсний банкны тэргүүнээр ажиллах болсон юм.
12. Ингээд 2012 онд парламентад бие даан нэр дэвшин, гишүүнээр дахин сонгогдож, Украиныг улс төрийн тогтвортой байдлаас гаргах ерөнхийлөгчийн үүрэгт ажилд томилогдоод байна.
13. Барууны талыг дэмжигч Порошенко НАТО-той нягт хамтран ажиллана гэдгээ сонгогчдод амлажээ. Тиймээс ч ерөнхийлөгч болмогцоо Украин дахь терроризмын эсрэг ажиллагааг үргэлжлүүлэхийг дэмжиж, босогчдын эсрэг гал нээсэн.
14. Украины арми, тусгай хүчнийг бүх талаар нь дэмжиж, онцгой анхаарал хандуулна гэдгээ амласан.
15. Тэрээр ерөнхийлөгч болмогцоо Украинд энх тайван тогтоож, эмх замбараагүй байдлыг зогсооно гэж мэдэгдсэн. Тиймээс ч анхны айлчлалаа Донбасаас эхэлсэн билээ.
16. Порошенко Европын холбоотой эдийн засгийн салбарт хамтран ажиллахаар төлөвлөж байна. Ингэж байж Майданы талбайд ЕХ-нд нэгдээгүй төлөө Виктор Януковчийг тэмцэн боссон ард түмний итгэлийг олж чадна.
17. Мөн Януковичийн дэглэмийн үед тогтсон авилгал, хүнд суртал зэрэг алдаатай бодлогуудыг засч залруулах үүрэг хүлээж байна.

18. 2000 онд Бүс нутгийн намын гишүүнээр элссэн нь улс төрд 14 жил байр сууриа алдахгүй байхад нь нөлөөлсөн гэж үздэг.
19. Шоколадны үйлдвэрийн магнат түүнийг улс төрд зөөлөн чихэр гэдэг. Түүнийг зоригтой улс төрч биш, аядуу зөөлөн ааштай хүн гэж үздэг.
20. Түүний бизнест Оросууд шахалт үзүүлснээс болж улс төрч биш жирийн бизнесмэн байх замыг сонгож байв. Тиймээс ч Порошенког ерөнхийлөгч болсонд нь Оросууд тийм ч таатай хандаагүй юм.
21. Украины долоо дахь баян хүн тэрээр Оросуудтай хэл амаа ололцож чадах эсэхээс ирээдүйн хувь заяа нь хамаарах болоод байна.
22. Тэрээр Крымийг Оросод алдсан нь том алдаа болсон гэж үзээд, Украины газар нутгийн нэгдмэл байдалд онцгой анхаарна гэдгээ амласан юм.
23. Порошенко 2013 оны 11-р сард Засгийн газрын эсрэг хөдөлгөөнд хүчтэй оролцох болсон юм.
24. Түүнийг ерөнхийлөгч асан Юшенкогийн "халаасны хүн" гэж нэрлэх нь бий. Учир нь Порошенко түүний дэмжлэгээр улс төрд өндөр албан тушаал хашиж байсан ажээ.

Сэтгэгдэл (4)