24tsag.mn Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн тухай 24 баримтыг хүргэж байна. Сүүлийн үед түүнийг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа. Учир нь Л.Гансүхийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байхдаа ард иргэдэд сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувьдаа завшиж, олон мянган иргэдийг хохироосон гэж байгаа юм. Ингээд түүний 24 баримттай танилцана уу.
1. Лүймэдийн Л.Гансүх. Энэ жил 51 настай.
2. 1963 оны 2 сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн.
3. Халх угсаатан. /Намтарт нь чухам ингэж бичжээ/
4. 1980 онд Ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн.
5. 1985 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн.
6. 2000 онд МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр дүүргэсэн.
7. Барилгын инженер мэргэжилтэй.
8. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
9. Орос, англи хэлтэй.
10. Эхнэр, гурван охинтой. Түүний том охин Цэрэнжагзан нь аавынхаа хамтаар АТГ-т шалгагдаж байгаа гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэлүүдэд гарч байгаа.
11. Цэргийн нэгдсэн дээд сургууль болон Политехникийн дээд сургуульд багшилж байсан.
12. “Өгөөж импэкс” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байснаа тэрбээр “Би чихэр боов зарж байж мөнгөтэй болсон” гэж ярьдаг.
13. 1998-2000 онд Монголын Социал-демократ намын Мэдээлэл, сурталчилгаа, судалгааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ. энэ үеэс түүний улс төрийн цаг эхэлсэн байна.
14. 2000-2003 онд “Залуу лидер” клубийн Ерөнхийлөгч, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
15. Түүнийг Н.Алтанхуягийн тэргүүлдэг "Алтан гадас" фракцийн хүн гэдэг.
16. 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр анхлан ажилласан.
17. 2008 онд хэсэгхэн хугацаанд УИХ дахь АН-ын зөвлөлийн даргаар ажиллаж байжээ.
18. 2008-2012 онд Дархан-Уул аймгаас дахин УИХ-д сонгогдсон.
19. 2008-2012 онд хамтарсан Засгийн газарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажилласан.
20. Харин 2012 оноос Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байна.
21. Хамгийн сүүлд түүнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байна гэх мэдээлэл байна. Учир нь түүнийг охинтойгоо хамтран төрийн мөнгөнөөс их хэмжээгээр хувьдаа завшсан гэж байгаа юм.
22. Дээрхээр зогсохгүй түүнийг АТГ-т шалгагдаж эхэлсэн даруйдаа Монголоос оргон зугтсан гэж байгаа ч тэрбээр үүнийг эрс үгүйсгэж “Би гадаадад эмчилгээ хийлгэж байна. Оргон зугтаагүй бөгөөд удахгүй Монголд очоод учраа олно” гэж хэвлэлээр мэдэгдсэн юм.
23. “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөс тогтоогдож буйгаар 5.1 тэрбум төгрөг зувчуулсан хэрэгт мөн л түүний нэр холбогддог.
24. Мөн түүнийг одоогийн МАХН-ны ерөнхий нарийн бичгийн дарга тухайн үеийн Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамбатай хамтран лицензийн хэрэгт холбогдуулан АТГ-аас өмнө нь шалгаж байжээ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (23)