1. АНУ-ын 24 дэхь батлан хамгаалахын сайд Чак Хагел 1946 онд мэндэлжээ.
2. Тэрээр 1996 онд анх удаа Бүгд Найрамдах намаас Сенатын гишүүнээр сонгогдож байв. Түүнээс хойш 2002 онд дахин сонгогдож, 2008 онд тэтгэвэртээ гарчээ.

3. Чак Хагель Ираны асуудлаар хэт зөөлөн байр суурь баримталж, АНУ-ын гол холбоотон болох Израилийн эрх ашгийг уландаа гишгэж магадгүй хэмээн Сенатын гишүүд үздэг.
4. Цагаан ордны тэргүүн түүнийг “Америкийн батлан хамгаалахын салбарыг Чак Хагел амжилттай авч явж чадна. Тэр олон талын туршлагатай. Түүнд итгэл найдвар хүлээлгэх нь бидний зөв гэж бодож байна” гэж үнэлжээ.
5. 66 настай Чак Хагел 1997-2009 онд Небраска мужаас сенатын танхимд ажиллаж байсан учраас улс төрийн талаар өндөр мэдлэгтэй гэж үнэлэгддэг.
6. Мөн тэрбээр 1967-1968 онд Вьетнамын дайнд оролцож, АНУ-ын 47-р явган цэргийн анги, 9-р дивизид алба хааж байжээ. Чак Хагел бага түрүүч цолтой юм.
7. Чак Хагел Вьетнамын дайнд оролцож байхдаа хоёр удаа шархдаж байжээ.
8. 2014 он гэхэд Афганистанаас Америкийн цэргийг бүрэн гаргаж дуусгах тухай Ерөнхийлөгч Барак Обамагийн үзэл бодлыг Чак Хагель бүрэн дэмждэг.
9. Тэрээр “Vanguard Cellular” гар утасны компанийг үүсгэн байгуулалцаж явсан олон сая долларын хөрөнгөтэй бизнесмэн юм.

10. Чак Хагел АНУ-ын цэргийг Афганистан, Иракаас бүрэн гаргах, Ази, Номхон далай дахь Вашингтоны нөлөөллийг бэхжүүлэх асуудалд онцгой анхаардаг байна.
11. Тэрээр Иракт дайн өдүүлсэн Жеорж Бушийн засаг захиргааг хүчтэй шүүмжилдэг байжээ.12. Тэрээр манайд ирсэн айчлалынхаа зорилгыг “Монгол Улс АНУ-ын дотно түншлэгчийн хувьд зорьж ирсэн. Монгол Улс бүс нутагтаа тогтвортой байдлыг хангахад томоохон оролцогч болж байгаа тул хоёр улс салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлага урган гарч ирж байна» хэмээн тайлбарлажээ.
13. Батлан хамгаалахын сайд айлчлалынхаа үеэр гадны цэргийн баазыг Монголд байрлуулах санал тавьжээ.
14. Хагел нь Дональд Рамсфелдээс (2005 оноос) хойш Монгол Улсад айлчилсан АНУ-ын анхны Батлан хамгаалахын сайд боллоо.
15. "Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг Монголын бүс нутаг болон дэлхийн аюулгүй байдлыг хангахад оруулж буй хувь нэмэр өсөн нэмэгдсээр байна" гэж тэрбээр манай улсад айчлахдаа ярьсан байна.
16. АНУ-ын хамгаалахын сайд Чак Хагел Хойд Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалахад нь туслах зорилгоор Японд баллистик пуужинг сөнөөх хэрэгсэл хоёрыг илгээнэ гэдгээ амлажээ.
17. Тэрээр мөн Япон, Хятад, Солонгосын газар нутгийн маргаантай асуудалд ихээхэн санаа зовж буйгаа илэрхийлжээ.
18. Батлан хамгаалахын сайд 2013 онд Азийн орнуудад айлчлахдаа АНУ бүс нутагтаа хүчээ хэвээр хадгалж чадах эсэх нь эргэлзээтэй хэмээн ярьсан байна.Тиймээс тэр Азийн орнуудтай хамтарч ажиллахад анхаардаг гэнэ.

20. Хагел АНУ-ын Батлан хамгаалахын салбарт гей, лесби хүмүүсийг ажиллуулахыг хориглосон заалтыг шүүмжилж, олон нийтээс өндөр үнэлгээ авч байв.
21. Тэрээр албан тушаалдаа томилогдоод Афганистан улсаас анхны айлчлалаа эхлүүлсэн. Тухайн үед Афганистанчууд түүний айлчлалыг хамгийн ихээр эсэргүүцсэн юм.
22. Тэрээр АНУ-ын гадаад улс орнуудад явуулж буй дайн байлдааныг эсэргүүцдэг.
23. Мөн химийн зэвсэг, биологийн хорт бодисыг хөгжүүлж буй улс орныг шүүмжилдэг байна.
24. Тэрээр 2006 онд цагаачлалын хуулийг шинэчлэн батлахад гар бие оролцож байв.
Сэтгэгдэл (37)