Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим их дээд сургуулийн эрдэмтэн, багш, оюутнуудад зориулж “Хөгжлийн асуудлаар...” лекцээ уншсан билээ. ШУТИС, Удирдлагын академид уншсан түүний лекцинд хөл гишгэх зайгүй битүү хүмүүс цугларсан юм. Олны анхаарлыг татаад байгаа түүний лекцээс сонирхолтой 24 ишлэлийг онцолж байна.
1. Монголыг босгоё гэвэл монгол хүнийг л босгох хэрэгтэй байна.
2. Ер нь дэлхийн аль үндэстэн оюуны чадавхиараа өндөр юм бэ гэдгийг тогтоохоор судалсан байдаг. Нэгд Сингапур, хоёрт Бүгд Найрамдах Солонгос улс, гуравт Япон, дөрөвт Итали, тавд Монгол оржээ. Энэ бас гайхалтай үзүүлэлт.
3. Монгол хүний онцлог юу вэ? Миний бодлоор монгол хүн “задгай сэтгэдэг”. Маш хурдан суралцдаг. Бие даах чадвартай. Их тэсвэр тэвчээртэй. Бас их хөдөлмөрч.
4. Манай нийгэмд “шүүмжлэх сэтгэхүй” хангалттай тогтсон гэж боддог. Өнөөдөр Ерөнхийлөгч гарч ирээд ярьсан ч, нэг сургуулийн сурагч гарч ирээд ярьсан ч “За даа, энэ ч” гэж эргэлзэн нөгөө талаас нь ханддаг. Энэ бол шинжлэх ухаан. Энэ бол тухайн үндэстэнд байх хамгийн чухал чанаруудын нэг.
7. Нэг зүйл харж байхад дэлхий том тосгоноос, том хотоос татгалзаж эхэллээ.
8. Миний бодлоор манай боловсролын зохион байгуулалт 1-10 дугаар анги хүртэл тухайн хүүхдийг монгол хүн болгоход голлон анхаарах ёстой. Тухайн хүүхдийг ёс заншлаа мэддэг, мэдлэгтэй сайн хүн болгоход дунд сургууль ажиллах ёстой.
9. “Их сургуульд орсон, за азны юм, сургуульд ороод авлаа” гэж оюутнууд ярьдаг. Гэтэл 10 хүүхдийн найм нь амьдралынхаа зорилго болгоод хэрэгжүүлэх тийм боловсролоо сонгож чадаагүй байж магадгүй..
10. Мулгуу, муу төртэй байгаа газар төрөөр асуудлаа шийдүүлнэ гэдэг хамгийн муу сонголт. Төрөөр асуудлаа шийдүүлэх тусам өөрийн амьдрал улам бүр хүндрэх болно. Хүн өөрөө төртэй гэдгээ ойлгох хэрэгтэй.
11. Өмнө нь 40 000 төгрөгөөр хөргөгчөө дүүргэдэг байсан бол одоо 100 000-аар дүүргэж чадахгүй байна.
12. Манайхан шиг хөрөнгө оруулалт ороод ирэхээр хашгиралдаад, ташуураа бариад, морио унаад, сумынхаа клубт цуглараад уйлалдаад дайраад байх юм бол ямар хөрөнгө оруулалт орж ирэх вэ дээ.
13. Одоо нэг орох гэж байгаад буцаад явсан улсууд эргэж ирнэ гэж бараг байдаггүй юм байна лээ. Өөр дээрээ бод. Гэрт чинь нэг гайгүй сайн хүн, зочин ирэх гэж байж. Тэгсэн чинь баахан агсам тавиад хөөгөөд зодоод явуулсан бол тэр хүн дахиж ирэх үү?
14. Монголын баялаг бол дэлхийн баялаг шүү дээ. Бид анх энд үүссэн юм уу? Бид чинь дэлхийн хүн төрөлхтөний нэг хэсэг юм байгаа биз дээ. Бодох хэрэгтэй. Бид эзэн нь болж сууж байгаа. Хэдийд баялаг болдог юм. Бусадтай хуваалцсанаар баялаг болдог.
15. Монгол үндэсний эрх ашиг гэж юу вэ. Хүмүүс үндэсний эрх ашиг гэж их ярьдаг. Би бодохдоо Монголын Үндэсний эрх ашиг бол хөгжил гэж боддог.
16. Бүх зүйлийг шийдэж хөгжиж чадсан улс алга, бүх зүйлээр тэргүүлдэг улс гэж байхгүй байна. Тиймээс өөрт байгаа хамгийн онцгой гойд болох зүйлээ хөгжүүлэх хэрэгтэй юм..
17. Дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах үүргийг Монгол Улс хүлээвэл сайн байна гэж өчигдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал хэлсэн. Ийм боломж бий. Энд шинжлэх ухаан хэрэгтэй гэдгийг хэлэх гэсэн юм.
18. Оюутнууд бол цүнх биш шүү дээ, бичсэн номоо аваачиж хийж байдаг цүнх биш.
19. Япончууд Монгол хүнийг судлаад “Архи их уудаг, элэг муутай, гэхдээ одоо тэр хороосоо татгалзаж байгаа” гээд баяр хүргэж байгаа. Япон хүний элэгнээс монгол хүнийх архи задлах чадвар нь 3 дахин их байж.
20. Монгол Улс бол сайн Ерөнхийлөгчтэй ч юмуу, хүчтэй даргатай байгаад тийм ч өөр болчихгүй байх гэж би боддог. Харин боловсрол, сайн сайхан, эрүүл мэнд гээд тэр өөр болох хүч Монгол хүнд өөрт нь байх ёстой.
21. Манайд нэг дутагдал байдаг. Мөнгө нэхдэг, мөнгөөр орон тоо санхүүжүүлээд байдаг. Мөнгөө нэмэхээр орон тоогоо нэмчихдэг. Байшин санхүүжүүлдэг. Шинжлэх ухаан, боловсролын төв бол байшин сав биш, бүтээл, судалгаа санхүүжүүлдэг юм.
22. Үнэхээр баялаг байвал бид хурдан дэд бүтэц рүүгээ, цахилгаан станц руугаа хийгээд,улсынхаа эдийн засгийг хэд дахин нугалаад, тэндээс орж ирж байгаа мөнгөөр санхүүжилтийнхээ асуудлыг шийдээд шинэ мэдлэг, шинэ бүтээл, үйлдвэр бий болгоод цаашаа босоод ирмээр байна шүү дээ.
23. Зөвхөн Монгол хонины ноос, ямааны ноолуураар утас хийдэг үйлдвэрийг тойроод бүхэл бүтэн хот байж болно.
24. Манай хоёр хөршийн хөгжлийн философиос Монголынх арай өөр. Хоёр хөршийн хувьд төв нь хүчтэй байх юм бол тэр орон амар амгалан, хөгжил цэцэглэлтэй байна. Монголын хөгжлийн философиор монголын хүн нь хүчтэй байх юм бол Монгол хүчтэй байна.
1. Монголыг босгоё гэвэл монгол хүнийг л босгох хэрэгтэй байна.
2. Ер нь дэлхийн аль үндэстэн оюуны чадавхиараа өндөр юм бэ гэдгийг тогтоохоор судалсан байдаг. Нэгд Сингапур, хоёрт Бүгд Найрамдах Солонгос улс, гуравт Япон, дөрөвт Итали, тавд Монгол оржээ. Энэ бас гайхалтай үзүүлэлт.
3. Монгол хүний онцлог юу вэ? Миний бодлоор монгол хүн “задгай сэтгэдэг”. Маш хурдан суралцдаг. Бие даах чадвартай. Их тэсвэр тэвчээртэй. Бас их хөдөлмөрч.
4. Манай нийгэмд “шүүмжлэх сэтгэхүй” хангалттай тогтсон гэж боддог. Өнөөдөр Ерөнхийлөгч гарч ирээд ярьсан ч, нэг сургуулийн сурагч гарч ирээд ярьсан ч “За даа, энэ ч” гэж эргэлзэн нөгөө талаас нь ханддаг. Энэ бол шинжлэх ухаан. Энэ бол тухайн үндэстэнд байх хамгийн чухал чанаруудын нэг.
5. Шударга ёс гэдэг бол ийм үнэлэмжтэй, ийм хэмжүүртэй болсон гээд их дээд сургуулийн багш, оюутнууд мессеж явуулж байгаасай гэж би боддог. Миний фэйсбүүк рүү, миний твиттер рүү тэгж орж ирээсэй гэж боддог. Тийм зүйлийг би маш ховор хардаг.
6. Сүүлийн үед “каластр” гэж нэг үг яригдаад байдаг. Энэ үгийг орчуулж өгөөч гэж би нэлээд явсан ч орчуулах өөдтэй үг олдоогүй. Би каластрыг “бөөн” гэж орчуулж байгаа.7. Нэг зүйл харж байхад дэлхий том тосгоноос, том хотоос татгалзаж эхэллээ.

Сэтгэгдэл (8)