Японы мэргэжлийн сүмо бөхийн 71 дэхь их аварга болж монголчуудаа омогшуулж буй Какүрюү М.Анандын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Ч. Мангалжавын Ананд. Энэ жил 29 настай. Улаанбаатар хотод төрсөн.
2. Аав нь Сүхбаатар аймгийн харьяат учраас аавынхаа нутгаар овоглодог.
3. ШУТИС-ийн лицей сургуулийг төгссөн.
4. Аав Ч.Магалжав нь ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн захирал, доктор, профессор. Харин ээж нь телевизийн урлагт насаараа зүтгэсэн уран бүтээлч.
5. Нэг эгчтэй.
6. Багадаа сагс, теннис их тоглодог байсан ба энэ төрлийн тэмцээн уралдаанд ч сайн оролцдог байжээ. Сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүн сурагч байсан.
7. Тэрбээр Н.Цэвэгням, Д.Батбаяр нарын барилдаж буйг зурагтаар хараад сүмо бөхөөр барилдах хүсэлтэй болжээ. Энэ үед тэр 14 настай байжээ.
8. М.Анандад аавынх нь нэг шавь Японоос сүмогийн тухай ном явуулжээ. Тэгээд тэрбээр номон дээр байсан хаягаар хоёр газар руу захиа явуулсан байна. Тэдний нэг нь М.Анандад хариу ирүүлсэн бөгөөд тэр нь “Изүцү” дэвжээнээс ирсэн аж. Ингээд тэрбээр шалгалтад орж тэнцээд 2001 онд 16 настайдаа “Изүцү” дэвжээнийн бөх болжээ.
9. Түүнд Монгол бөхөөс сүмо нь илүү таалагддаг байна.
10. Тэрбээр сүмод анх гологдож байв. Багш нар нь түүнийг хараад “Гёожи буюу дэвжээний шүүгч л болох хүүхэд байна. Барилдаж чадах юм бол уу даа” гэж хэлж байсан гэдэг.
11. Санданме зиндаа хүрэхэд маш амархан байсан гэж тэрбээр өөрөө ярьдаг. Бүтэн жил санданме, жёнидан хоёрын хооронд өгсөж уруудсан. Дараа нь санданмед түрүүлээд бага, багаар дэвшсэн гэдэг. Түүнд гэнэт огцом өгссөн амжилттай түүх байгаагүй.
12. Эцэг, эх хоёр талын бөхийн удамтай. Гэхдээ М.Ананд удмыг чухалчилдаггүй гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
13. Чөлөөт цагаараа кино үзэж, тоглоом тоглох дуртай. Мөн найзуудтайгаа уулздаг. Бас гольф тоглох дуртай.
14. Найз охингүй. Гэхдээ монгол бүсгүйтэй гэрлэхийг хүсдэг.
16. Тэрбээр “Уран барилдааны” шагналыг долоон удаа, “Онцгой барилдаан”-ы шагналыг хоёр удаа хүртсэн амжилттай.
17. Түүнийг хүмүүс фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч гэж үздэг. Гэтэл тэрбээр өөрөө фэйсбүүкээ хөтөлдөггүй байна. Харин энэ бүхний цаана М.Анандын маш идэвхтэй дэмжигч нэгэн герман бүсгүй байдаг аж.
18. Сүүлийн үед түүнийг Японы иргэн болох хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл гарсан. Харин тэрбээр уг мэдээллийг эрс үгүйсгэж байгаа юм.
19. Түүнд гуравдугаар сарын башёд 13 болон түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозүна цол олгоно гэж өнгөрсөн сард сүмо бөхийн холбооноос мэдэгдсэн. Харин тэрбээр тус болзолыг хангаж мэргэжлийн сүмогийн 71 дэхь их аварга боллоо.
20. М.Ананд 186 см өндөртэй. Жин нь 150 кг.
21. Хүндэлдэг хүмүүс Асашёорюү Д.Дагвадорж, Таканохана, Чиёнофүжи, Н.Цэвэгням, Д.Батбаяр.
22. Нутгийнхаа уул, усыг шүтдэг. Тиймээс гэрийнхээ хойморт Алтан овоо, Шилийн Богдынхоо зургийг тавьж мөргөдөг байна.
23. Түүнд дархан мэх гэх зүйл байхгүй гэдэгт та итгэх үү. Тэр бол дэвжээн дээр гараад юу ч хийж мэдэх бөх.
24. Тэрбээр удахгүй өөрийн нэрээр нэрлэсэн сан байгуулаад эх орондоо хэрэгтэй зүйл хийхээр бэлтгэж байна.

15. Японд түүнийг дэмжигдчийн холбоо байдаг. Нэр нь М.Анандын барилддаг дэвжээ болон түүний нэрээр нэрлэгджээ. М.Ананд тус холбооныхонтой жилдээ нэг удаа уулзаж, хамтдаа хоол иддэг байна.
16. Тэрбээр “Уран барилдааны” шагналыг долоон удаа, “Онцгой барилдаан”-ы шагналыг хоёр удаа хүртсэн амжилттай.
17. Түүнийг хүмүүс фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч гэж үздэг. Гэтэл тэрбээр өөрөө фэйсбүүкээ хөтөлдөггүй байна. Харин энэ бүхний цаана М.Анандын маш идэвхтэй дэмжигч нэгэн герман бүсгүй байдаг аж.
18. Сүүлийн үед түүнийг Японы иргэн болох хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл гарсан. Харин тэрбээр уг мэдээллийг эрс үгүйсгэж байгаа юм.
19. Түүнд гуравдугаар сарын башёд 13 болон түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозүна цол олгоно гэж өнгөрсөн сард сүмо бөхийн холбооноос мэдэгдсэн. Харин тэрбээр тус болзолыг хангаж мэргэжлийн сүмогийн 71 дэхь их аварга боллоо.
20. М.Ананд 186 см өндөртэй. Жин нь 150 кг.
21. Хүндэлдэг хүмүүс Асашёорюү Д.Дагвадорж, Таканохана, Чиёнофүжи, Н.Цэвэгням, Д.Батбаяр.
22. Нутгийнхаа уул, усыг шүтдэг. Тиймээс гэрийнхээ хойморт Алтан овоо, Шилийн Богдынхоо зургийг тавьж мөргөдөг байна.
23. Түүнд дархан мэх гэх зүйл байхгүй гэдэгт та итгэх үү. Тэр бол дэвжээн дээр гараад юу ч хийж мэдэх бөх.
24. Тэрбээр удахгүй өөрийн нэрээр нэрлэсэн сан байгуулаад эх орондоо хэрэгтэй зүйл хийхээр бэлтгэж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (13)