БОНХ-ийн дэд сайд Б.Тулга энэ сарын 1-4-ний өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хотноо болсон “Хөвчийн цөлийн 4 дүгээр форум”-д оролцоод иржээ. Тус чуулганд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Лук Накаджа, БНХАУ-ын Засгийн газрын Шадар сайд Ванг Янг, Рио-20-ийн гишүүн орнуудын төлөөлөгчид болон улс орнуудын Байгаль орчин, Шинжлэх ухаан, технологийн сайд, Ойн захиргааны сайд зэрэг 200 гаруй төлөөлөгчид оролцжээ. Хуралдаанаар цөлжилттэй тэмцэх бодлого, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Мөн цөлжилттэй тэмцэх нийгмийн асуудлууд, цөлжилттэй тэмцэх технологийн асуудлаар дэд хуралдааныг зохион байгуулж, “Даян дэлхийн цөлжилттэй тэмцэх Хөвчийн санаачилга” баримт бичгийг батлан гаргажээ.
Хөвчийн цөл нь БНХАУ-ын Өвөр Монголын Ордосын хойд хэсэгт 18600 хавтгай дөрвөлжин км талбай бүхий нутгийг хамран оршдог. 2000 жилийн өмнө ой, усаар баялаг, тал нутгийн сайхан бэлчээр бүхий газар байсан бол 200-гаад жилийн өмнө болсон дайн тулааны уршгаар цөлжсөн газар болон хувирчээ. Одоогоос хориод жилийн өмнө гэхэд ямар ч хүн амьдрах нөхцөлгүй “сөнөсөн далай” гэж нэрлэж байсан аж. Өөрөөр хэлбэл энэ үед Хөвчийн элсэнд зам талбай байхгүй, өвс ургамалгүй, холбоо харилцаа үгүй, сургууль соёлгүй, эмнэлэгийн ямар нэг тусламж авах боломжгүй, орлогын эх үүсвэргүй, бороо хур бараг ордоггүй, маш их элстэй газар байсан ажээ.
Гэтэл энэ элсэрхэг нутагт төрж өссөн, Элион группийн ерөнхийлөгч Ванг Венбиао “Элион сан”-г санаачлан байгуулж, нутгийнхаа ард иргэдтэй хамтран 25 жилийн турш уйгагүй хөдөлмөрлөж, цөлжилттэй тэмцэх, экологийн бүтээн байгуулалт хийх, нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, эдийн засгийн хувьд үр ашигтай байх ажлыг зохион байгуулсаны үр дүнд Хөвчийн цөлийг ойжуулж чаджээ.
Элион сангийн санхүүгийн эх үүсвэр нь нийгмийн хариуцлагын хүрээнд төвлөрүүлж буй Элион группийн үйлдвэрүүдийн ашгийн 30.0 хувийн хуримтлалаас бүрддэг байна.
Тэд 5.153 хавтгай дөрвөлжин талбай бүхий элсийг ногооруулж ойжуулан 10.000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий элсийг бэхжүүлэн хамгаалж, 100.000 гаруй фермер амьжиргааг сайжруулжээ. Ийнхүү “Сөнөсөн далай” хэмээн нэрлэгдэж байсан Хөвчийн элс экологийн иргэншлийг хангасан баян бүрдүүд болон хувирчээ.
Б.Тулгын хэлж буйгаар Элион групп Хөвчийн цөлд “Нэг загвар”, “Хоёр цикл”, ”Гурван өөрчлөлт, хувиргалт”, ”Дөрвөн арга”, “Таван үр дүн” зарчмыг хэрэгжүүлж байгаа аж.
“Нэг загвар” гэдэг нь тогтвортой, нийгмийн баримжаатай, арилжааны аргаар цөлжилтийг хянахад оршдог ажээ. Тодруулж хэлбэл, экологи, эдийн засаг, хүмүүсийн амьжиргаа зэрэг байнга сайжирч байх загвар юм.
“Хоёр цикл” нь:
- Цөлийн экологийн эдийн засгийн цикл: цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх-экологийн бүтээн байгуулалт хийх- газрыг сайжруулах-үйлдвэрлэл хөгжүүлэх-цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх,
- Цөлийн экологийн нийгмийн цикл: цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх-үйлдвэрлэл хөгжүүлэх- хүмүүсийн амьжиргааг сайжруулах- угсаатны зохицол-хүн, байгалийн хоорондох зохицол
“Гурван өөрчлөлт”-ийн механизм нь: зах зээлийн зарчимд дасан зохицох, үйлдвэржүүлэх, иргэдийн нийтийн сонирхолд нийцүүлэхэд чиглэгдсэн байх зэрэгт оршино.
“Дөрвөн арга” нь:
-Экологийн бүтээн байгуулалт хийх замаар цөлжилттэй тэмцэх /хаших , хамгаалах торон сүлжээ, ногоон хаалт, хэрэм/
-Экологийн шилжилт хийх /ногооруулах, боловсрол, соёл, үйлдвэржилт/
- Шинжлэх ухаан , технологийн ололтыг нэвтрүүлэх
- Үйлдвэржилт
“Таван үр дүн” нь:
- Цөл ногоорсон байх
- Бүс нутгийн хэмжээнд үйлдвэржсэн байх
- Орон нутгийн эдийн засаг эрчимжсэн байх
- Бүс нутгийн хүмүүсийн амжиргаа сайжирсан байх
- Бүх бүс нутагтай холбогдон дэмжлэг авдаг байх зэрэг ажээ.

24tsag.mn