УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлцлээ. Үр дүнд АН-ын бүлэг тухайн гэрээг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Онгоцны түлшийг ОХУ-ын төрийн өмчит компани 20 жилийн турш нийлүүлэх гэрээ хэлэлцээрийн тухай бид маш удаан ярилцлаа. АН-ын гишүүд ч байр сууриа тодорхой илэрхийллээ. Тус гэрээнд үл ойлгогдом, ямар ч утгаараа Монгол Улсад ашиггүй зүйл заалтууд орж ирсэн байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)