АН-ын бүлгийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр "Ноолуурын асуудлаар мэдээлэл авахыг хүссэн ч ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурван долоо хоног АН-ын бүлгийн хуралдаанд ирсэнгүй. Засгийн газраас тодорхойгүй бодлого хэрэгжүүлсэнээр малчдын амжиргаанд шууд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, энэ салбарын цаашдын хөгжлийг ойлгомгүй байдалд оруулж байна гэсэн бодолтой байгаа. Энэ ээдрээтэй цаг үед маш ухаалаг шийдвэр гаргах ёстой" гэлээ.
Сэтгэгдэл (1)