Улсын арслан М.Бадарчид холбогдох асуудлыг удаан хойшлуулсны эцэст Спортын Арбитрын шүүх өнөөдөр хэлэлцэж байна. Уг шүүх хуралдаанд Улсын арслан М.Бадарч өөрийн биеэр оролцож буй.
Энэ үеэр тэр зарим зүйлсийг эл болгов. Тэрбээр "Барилдах эрхийг чинь дөрвөн жилээр хаслаа гэдэг албан бичиг, шийдвэрийг одоог хүртэл надад албан ёсоор өгч, танилцуулаагүй. Надад тавын даваанд даваагаа 800 саяар наймаалцчих гэдэг санал ирсэн. Би дотроо тэр хүмүүсийг энэ асуудалтай холбооотой гэж хардаж байгаа" гэх зүйлийг ярьлаа.
Дашрамд, түүний шинжилгээнээс S1 төрлийн сэргээш илэрсэн бөгөөд М.Бадарч шинжилгээний хариуг буруушаан арбитрын шүүхэд хандсан билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (18)