Монгол Улсын даян аварга Н.Батсуурь "Алтан цом"-ын бай шагналтай холбоотойгоор холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж буйгаа цахимаар дамжуулан хүргэв.
Тухайн шаардлагад "Монголын үндэсний бөхийг хөгжүүлэх зорилгоор Premier sport суваг, Үндэсний алтан цом, Монголын Үндэсний бөхийн холбоо зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулсан ПЕПСИ АЛТАН ЦОМ БҮХ ОДДЫН БАРИЛДААН 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр болсон.
Энэ барилдаанд нийт нэр бүхий 14 бөх барилдсан бөгөөд зохион байгуулахдаа эдгээр бөхчүүдтэй тохиролцсон шагнал урамшууллаа өдийг болтол өгөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл БӨХЧҮҮДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЯМАРВАА НЭГ ҮЙЛДЭЛ ГАРГААГҮЙ БАЙНА.
Бөхчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалан дуу хоолойгоо нэгтгэн бөхийн барилдаан зохион байгуулсан нэр бүхий байгууллагууд асуудлыг яаралтай шийдвэрлэн бөхчүүдийн эрх ашгийг хангаж өгөхийг шаардаж байна"
Сэтгэгдэл (2)