Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр холимог багийн барилдаан болов. Энэхүү тэмцээнд 36 орны эрэгтэй 166, эмэгтэй 106 тамирчин хурд, хүч, оюун ухаанаа сорин оролцсон байна. Монголын жүдочид багийн дүнгээр хоёрдугаарт жагсжээ. Багийн барилдаанд Японы багт ялагдсанаар мөнгөн медалийн болзол хангалаа.
Сэтгэгдэл (1)