Улсын дээд шүүхээр яг одоо улсын арслан Э.Оюунболдын гомдлыг хэлэлцэж байгаа тухай мэдээлсэн билээ. Тэгвэл УДШ Э.Оюунболдын хүсэлтийг хангахаас татгалзсан байна.
Улсын дээд шүүхийн өнөөдрийн хэлэлцсэн гомдол нь: Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0423 дугаар шийдвэр. Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 438 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг Дээд шүүх хэлэлцэж байна гэж мэдээлсэн юм.
Сэтгэгдэл (2)