Улсын дээд шүүхээр яг одоо улсын арслан Э.Оюунболдын гомдлыг хэлэлцэж байна. Э.Оюунболд Үндэсний их баяр наадмаар "Улсын аварга" цолны болзол хангасан ч допингийн шинжилгээнд бүдэрсэн юм.
Улсын дээд шүүхийн өнөөдрийн хэлэлцэж буй гомдол нь Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0423 дугаар шийдвэр. Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 438 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг Дээд шүүх хэлэлцэж байна гэж мэдээллээ.
Сэтгэгдэл (1)