Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Хонконгт эхэллээ. Тивийн 36 орны 272 тамирчин оролцож буй энэхүү тэмцээнд манай улсаас 18 жүдоч хүч үзэж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй -73, -81кг, эмэгтэй -63, 70кг-ийн барилдаанууд болов.
Тус дөрвөн жинд барилдсан манай улсын жүдочид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн -63кг жинд ОУХМ Б.Ганхайч мөнгөн медаль, -70кг жинд Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн эзэд болов.
Өнөөдөр Азийн аваргын эрэгтэй -90, -100, +100 эмэгтэй -78, +78 кг жингийн барилдаанууд болно. Тус жингүүдэд ОУХМ Г.Алтанбагана тэргүүтэй таван жүдоч барилдана.
Эрэгтэй:
-90кг - Г.Алтанбагана
-100кг- Б.Гончигсүрэн
+100 кг - О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй:
-78 кг - О.Хүслэн
+78 кг - А.Адъяасүрэн
А.Сүх