Хонгконг-д зохиогдож БУЙ Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр эмэгтэйчүүдийн -63кг /жин/-д барилдсан 2022 оны Ази тивийн аварга Б.Ганхайч аваргын алтан медалын төлөө барилдахаар шалгарч үлдлээ.
Тэрээр С хэсгийг толгойлсон бөгөөд эхний тойрог гоц мөргөн дараагийн тойргуудад Киргизстан, Туркменистан улсын тамирчдыг ялсан ба алтан медалын ТӨЛӨӨ Япон Улсын тамирчин Ямагүчи Кираритай барилдана.
Б.Ганхайч нь 2022 оны Азийн аваргын финалд Японы тамирчин Нами Набекүраг ялж аварга болж байсан туршлагатай юм. Медалын төлөөх барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ.
Сэтгэгдэл (1)