Киргизийн Бишкек хотод "Парис 2024" чөлөөт бөхийн олимпын эрх олгох Ази тивийн тэмцээн боллоо. Эмэгтэйчүүдийн -62кг-д МУГТ, Дэлхийн аварга П.Орхон БНСУ-ын тамирчинг цэвэр ялж олимпод оролцох эрхээ авлаа. Ингээд та бүхэнд П.Орхоны сэтгэгдлийг хүргэж байна.
Тэрбээр, "Олон жил зорьсон, хүлээсэн ганц зүйл маань үлдсэн. Монголчуудаа баярлуулж Парисын тэнгэрт төрийн далбаагаа мандуулахыг хичээнэ.
Өмнөх олимпод оролцох эрхээ мөн азийн эрхийн тэмцээнээс авч байсан. Азийн тамирчдын хувьд ДАШТ-ээс эрхээ авсан. Миний хувьд өнгөрсөн ДАШТ-д тактикийн алдаа гаргаад эрхээ авч чадаагүйдээ харамсаад явж байсан. Азийн эрхийн тэмцээнээс эрхээ авлаа. Байнга дэмжиж байдаг хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа.
Гэр бүл болон Н.Батсайхан захирал, Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр багш нартаа, шигшээ багийн багш, дасгалжуулагч нартаа баярлалаа. Холбооны шинэ удирдлагуудад баярлалаа. Холбоог шинэчлэж топ төвшний хэмжээнд гаргаж байгаад баярлаж байна. Бүх арын албаны хүмүүсдээ маш их баярлалаа" гэв.
Сэтгэгдэл (2)