Биеийн тамир, спортын улсын хорооноос “Иргэдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг Сүхбаатар аймагт зохион байгуулав. Арга хэмжээнд Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлт, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтэс, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс сургалт зохион байгууллаа.
Иргэдийн идэвхтэй хөдөлгөөний чанарыг дээшлүүлж, эрүүл мэндийн сөрөг үр нөлөөг бууруулахад энэ сургалтын ач холбогдол оршиж байгаа юм.
Сургалтад 15 багууллагын 65 биеийн тамирын багш, арга зүйчид хамрагдсан бөгөөд Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсээс хийсэн мэдээлэлдээ Биеийн тамир, спортын цогц үйлчилгээ явуулахын тулд сорилын төв бий болгож, иргэдийг эрүүл мэндийн байгууллагад очихоос өмнө эрт оношлох ёстой гэв. Энэ онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд спортын хамтлаг байгуулах дадал бий болгож, төрийн бодлогын иргэддээ хүрч ажиллагдаг болох, төрийн бус байгууллагуудаар ажил гүйцэтгүүлдэг болох, хөгжлийн төлөвлөгөөндөө сайн дурын идэвхтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн ажил өрнүүлэх ёстойг санууллаа.
Харин Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл “Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх, хөдөлгөөний хомсдолыг бууруулахад нэн тэргүүнд спортоор хичээллэх ээлтэй орчныг бүрдүүлэх, чанар хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх, хүм амд биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй уян хатан тогтолцоог бүрдүүлэх, биеийн тамир, спортын үйлчилгээний чанар, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилт, даатгалын тогтолцоог боловсронгуй болгох ёстой” хэмээн хэлсэн ба Бүсчилсэн хөгжлийг бодлогыг спортоор дамжуулж хэрэгжүүлэх цаг ирсэн гэдгийг онцоллоо. БТБХХ-ийн мэргэжилтэн Д.Соёлмаа “Хүн амын бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох нь” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан юм.