Киргизийн Бишкек хотод "Парис 2024" чөлөөт бөхийн олимпын эрх олгох Ази тивийн тэмцээн болж байна. Эрэгтэйчүүдийн 86 кг-д Б.Бат-Эрдэнэ Йорданы Шамил Исаковыг 9:1-ээр илүүрхэж, хагас шигшээд БНХАУ-ын Лин Жу Шенийг 1:1 буюу сүүлийн оноогоор ялснаар олимпын эрхээ авлаа. 125 кг-д М.Лхагвагэрэл эхний даваанд Энэтхэгийн Сумитыг 10:0 оноогоор цэвэр ялсан бол хагас шигшээд БНХАУ-ын Дэн Жэй Вэйг 3:0-ээр буулган авч, Парисыг зорих эрхийг хүртсэн юм. Харин өнөөдөр эмэгтэй зургаан жингийн барилдаан болно. Тодруулбал 53 кг-д Б.Хулан, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д П.Орхон, 76 кг-д Э.Даваанасан нар хүч үзнэ. Ингээд та бүхэнд Олимпод хоёр дахь удаа зорих М.Лхагвагэрэлийн сэтгэгдлийг хүргэж байна.
Тэрбээр "Анх чөлөөтөөр хичээллэж эхлэхдээ Олимпын наадамд хоёр дахь удаагаа орно гэж санасан ч үгүй явсан. Яалт ч үгүй, чөлөөт бөхөд дуртай болохоор л энэ спортод хөл тавьж байсан. Хүн төсөөлж, хүсэж явбал оргилыг хардаг юм байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (5)