1966 оноос эхэлсэн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хонконгт эхэлнэ. Тивийн 36 орны 272 тамирчин оролцохоор бүртгүүлсэн байна. 4 жил тутамд нэг удаа зохиогддог байсан уг тэмцээн 2003 оноос эхлэн жил бүр зохион байгуулагддаг болсон. Монгол Улсын хувьд 2001 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байсан түүхтэй.
Энэ удаагийн тэмцээнд Монголын шигшээ баг гавьяат тамирчин Э.Ариунболд, Ц.Цогтбаатар, Б.Энхрийлэн нарын 18 тамирчин оролцоно.
Эрэгтэй:
-60 кг - Э.Ариунболд, Б.Цогт-Очир
-66кг - Б.Эрхэмбаяр
-73кг - О.Ууганбаяр, Ц.Цогтбаатар
-81кг - Г.Болор-Очир
-90кг - Г.Алтанбагана
-100кг- Б.Гончигсүрэн
+100 кг - О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй:
-48кг - Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
-52кг - Л.Сосорбарам
-57 кг - Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
-63 кг - Б.Ганхайч
-70 кг - Б.Ням-Эрдэнэ
-78 кг - О.Хүслэн
+78 кг - А.Адъяасүрэн
А.Сүх