Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Пепси Алтан цомын төлөөх барилдаан нь жил бүрийн 10 сараас эхлэн 8 сарын турш тэгш тоотой сар бүрд Монгол бөхийн өргөөнд зохиогддог Монгол үндэсний бөхийн анхны лиг юм.
Энэхүү тэмцээний эрхэм зорилго нь дэлхийн жишигт хүрсэн Монгол Үндэсний бөхийн спортын мэргэжлийн лигтэй болох, үндэсний бөхийн өв соёл, үндэсний бахархлыг сэргээх, бүтэн жилийн турш үргэлжилдэг үндэсний хэмжээний спортын шилдэг арга хэмжээг үүсгэх, үндэсний бөхийн нэр хүндийг эрс дээшлүүлэх бөхийн спортыг олон нийтэд эерэгээр таниулах явдал юм. Тэмцээнийг Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Премьер Спортс Нэтворк телевиз хамтран зохион байгуулдаг билээ.
“Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны шөвгийн найман багуудын барилдаан эхэлсэн. Архангай аймгийн баг Төв аймгийн багтай таарч 18-07 харьцаатай буулган авсан бол Өвөрхангай аймгийн баг Өмнөговь аймгийн багийг 14-11 харьцаатай ялалт байгуулж шөвгийн дөрөвт шалгарсан.
Тэгвэл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны 19:45 минутаас Увс аймгийн баг Говьсүмбэр аймгийн бөхчүүдийн эсрэг барилдана.
Увс аймгийн багийн бүрэлдэхүүн
-
Даян аварга Н.Батсуурь
-
Улсын аварга П.Бүрэнтөгс
-
Улсын начин Ж.Ням-Эрдэнэ
-
Улсын начин О.Түмэн
-
Аймгийн арслан Л.Энхсаруул
-
Аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ
Говьсүмбэр аймгийн баг бүрэлдэхүүн
-
Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар
-
Аймгийн арслан Б.Гончигтавхай
-
Аймгийн арслан Б.Үүрцайх
-
Аймгийн арслан Г.Дармаажанцан
-
Аймгийн арслан М.Эрхэмбаяр
-
Аймгийн арслан Н.Намнансүрэн
А.Сүх