Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Пепси Алтан цомын төлөөх барилдаан нь жил бүрийн 10 сараас эхлэн 8 сарын турш тэгш тоотой сар бүрд Монгол бөхийн өргөөнд зохиогддог Монгол үндэсний бөхийн анхны лиг юм.
Энэхүү тэмцээний эрхэм зорилго нь дэлхийн жишигт хүрсэн Монгол Үндэсний бөхийн спортын мэргэжлийн лигтэй болох, үндэсний бөхийн өв соёл, үндэсний бахархлыг сэргээх, бүтэн жилийн турш үргэлжилдэг үндэсний хэмжээний спортын шилдэг арга хэмжээг үүсгэх, үндэсний бөхийн нэр хүндийг эрс дээшлүүлэх бөхийн спортыг олон нийтэд эерэгээр таниулах явдал юм. Тэмцээнийг Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Премьер Спортс Нэтворк телевиз хамтран зохион байгуулдаг билээ.
“Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны шөвгийн найман багуудын барилдаан эхэлсэн. Эхний учраанд Архангай аймгийн баг Төв аймгийн багтай таарч 18-07 харьцаатай буулган авснаар шөвгийн дөрөвт шалгарлаа.
Тэгвэл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны 19:45 минутаас Өвөрхангай аймгийн баг Өмнөговь аймгийн бөхчүүдийн эсрэг барилдана.
Өвөрхангай аймгийн багийн бүрэлдэхүүн
- Улсын гарди Ц.Бямба-Отгон
- Улсын харцага Б.Цэдэнсодном
- Улсын харцага О.Гантулга
- Аймгийн хурц арслан О.Наранбаатар
- Аймгийн арслан Т.Довчинсэмбээ
- Цэргийн арслан Б.Өлзийсайхан
Өмнөговь аймгийн баг бүрэлдэхүүн
- Улсын начин Ш.Дарханбат
- Улсын начин Э.Нямаа
- Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн
- Аймгийн заан Б.Баянсүх
- Аймгийн заан С.Доржпалам
А.Сүх
Сэтгэгдэл (1)