Монголын үндэсний бөхийн холбоо, “Премьер спортс нэтворк” сувагтай хамтран зохион байгуулдаг үндэсний “Алтан цом”-ын төлөөх шигшээ найман багийн барилдаан өнөөдөр эхэлнэ.
Дөрвөн хэсэгт хуваагдсан хагас шигшээ шатны А хэсгээс Увс, Өмнөговь, В хэсгээс Архангай, Баян-Өлгий, С хэсгээс Ховд, Төв, D хэсгээс Өвөрхангай, Говьсүмбэр аймгийн багууд шалгарсан билээ.
Тэгвэл хасагдах шатны салхийг Архангай аймгийн багтай Төв аймгийн багууд хагална. Тус барилдаан 19:45 цагт эхэлнэ. Харин маргааш Өвөрхангайн эсрэг Өмнөговь, 18-нд Увстай Говьсүмбэр, 19-нд Ховд-Баян-Өлгий аймгийн багтай барилдсанаар шилдэг дөрвөн багийн нэр тодрох юм.