2024 оны чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Киргизстаны нийслэл Бишкек хотноо эхэлсэн. Монголын баг тамирчдаас эхний өдөр таван бөх дэвжээнд гарч хоёр мөнгөн медаль авсан/65 кг Т.Тулга, 79 кг Э.Бямбадорж/ билээ.
Өнөөдөр мөн манай таван тамирчин дэвжээнд гарах бөгөөд барилдаан Монголын цагаар 13 цагт эхэлнэ.
Өнөөдөр барилдах бөхчүүд:
- 125 кг, Одгэрэлийн Батхишиг
- 92 кг, Д.Батзул
- 86 кг Н.Батбилгүүн
- 74 кг Б.Батбаяр
- 61 кг Э.Энхболд